- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"14.4.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрлийг улсын болон иргэний нисэхийн байгууллагын агаарын хөлөгт олгоно. Зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг үндэслэн ажлын нэг өдрийн дотор олгоно.
14.5.Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал энэ зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөл олгосон шийдвэр гарсан даруй иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хуулбарыг хил хамгаалах байгууллагад хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн дугаарыг "14.6" гэж, 14.6 дахь хэсгийн дугаарыг "14.7" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
