- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.1.38-21.1.47 дахь заалт:
"21.1.38.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-10 000 000 төгрөг;
21.1.39.байгаль орчны аудит хийх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;
21.1.40.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10 000- 100 000 төгрөг;
21.1.41.цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-500 000 төгрөг;
21.1.42.ан, амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 250 000 төгрөг;
21.1.43.нэн ховор амьтныг эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн хураамжийг тухайн ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;
21.1.44.харь ургамлыг байгальд тарималжуулах энгийн зөвшөөрөл олгоход 150 000 төгрөг;
21.1.45.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулах энгийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;
21.1.46.тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах энгийн зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг;
21.1.47.байгалийн ойгоос зулзаган модыг шилжүүлэн суулгахад 20 000 төгрөг."
2/22 дугаар зүйлийн 22.1.10-22.1.12 дахь заалт:
"22.1.10.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 1 500 000 төгрөг;
22.1.11.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;
22.1.12.их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах энгийн зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг."
3/23 дугаар зүйлийн 23.1.10, 23.1.11 дэх заалт:
"23.1.10.эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.1.11.хийгээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг."
4/23 дугаар зүйлийн 23.2.5, 23.2.6 дахь заалт:
"23.2.5. 4.0 МПа-аас доош кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.2.6. 4.0 МПа-аас дээш кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг."
5/26 дугаар зүйлийн 26.3.3 дахь заалт:
"26.3.3.мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох энгийн зөвшөөрөл олгоход 6 000-12 500 төгрөг."
6/26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:
"26.4.энэ хуулийн 26.2-т зааснаас бусад малыг гадаадад гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.4.1.адуу 48 000-120 000 төгрөг;
26.4.2.үхэр 32 000-80 000 төгрөг;
26.4.3.хонь 19 200-48 000 төгрөг;
26.4.4.ямаа 19 200-48 000 төгрөг;
26.4.5.тэмээ 96 000-240 000 төгрөг."
7/27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсэг:
"27.5.хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;
27.6.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40 000 төгрөг."
8/35 дугаар зүйлийн 35.1.23 дахь заалт:
"35.1.23.хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч хуулийн этгээдэд ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг, 100 ба түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 200 000 төгрөг."
9/42 дүгээр зүйлийн 42.6 дахь хэсэг:
"42.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрөлд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг зөвшөөрөл олгох болон сунгах тухай шийдвэр гарсныг мэдэгдсэнээс хойш ажлын гурван өдөрт багтаан төлнө."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.17, 21.1.30 дахь заалтын, 221 дүгээр зүйлийн 221.1.5 дахь заалтын, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, 23.1.9 дэх заалтын, 25 дугаар зүйлийн 25.1.7, 25.1.8, 25.1.9 дэх заалтын, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтын, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.16 дахь заалтын, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "зөвшөөрөл" гэсний өмнө "тусгай" гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын "үйлдвэрлэх" гэсний дараа ", импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах" гэж, 27.1.5 дахь заалтын "импортлох," гэсний дараа "экспортлох," гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтын "гүүр засварлах, арчлах" гэсний дараа "тусгай" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалтын, 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын "зөвшөөрлийг" гэсний өмнө "тусгай" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт:
"5.1.11.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;"
2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:
"6.2.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.5 дахь хэсэг, 12 дугаар зүйл, 15, 17, 18, 19, 20 дугаар зүйл, 201 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32, 21.1.33, 21.1.34, 21.1.35, 21.1.36, 21.1.37, 21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43 дахь заалт, 221 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9 дэх заалт, 26.2, 26.3, 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6 дахь заалт, 27.3, 27.4, 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.9 дэх заалт, 29 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно."
3/21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалт:
"21.1.9.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000- 100 000 төгрөг;"
4/21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь заалт:
"21.1.12.амьтан тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;"
5/21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт:
"21.1.16.нэн ховор ургамал, тэдгээрийн түүхий эдийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход тухайн үеийн жингийн килограмм тутамд газрын дээд хэсэг 30 000-50 000 төгрөг, газрын доод хэсэг 45 000-55 000 төгрөг;"
6/21 дүгээр зүйлийн 21.1.22 дахь заалт:
"21.1.22.усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 500 000 төгрөг;"
7/21 дүгээр зүйлийн 21.1.24 дэх заалт:
"21.1.24.ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-300 000 төгрөг, сунгахад 60 000-150 000 төгрөг;"
8/21 дүгээр зүйлийн 21.1.26, 21.1.27 дахь заалт:
"21.1.26.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;
21.1.27.олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000-260 000 төгрөг;"
9/21 дүгээр зүйлийн 21.1.31 дэх заалт:
"21.1.31.ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 10 000 төгрөг;"
10/21 дүгээр зүйлийн 21.1.34 дэх заалт:
"21.1.34.нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахад тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар;"
11/22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт:
"22.1.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг;"
12/22 дугаар зүйлийн 22.1.3-22.1.5 дахь заалт:
"22.1.3.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр магистр 2 000 000, доктор 3 000 000 төгрөг;
22.1.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр 1 000 000 төгрөг;
22.1.5.төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг;"
13/22 дугаар зүйлийн 22.1.7 дахь заалт:
"22.1.7.гадаадын хуулийн этгээд Монгол Улсад боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;"
14/23 дугаар зүйлийн 23.1.1-23.1.7 дахь заалт:
"23.1.1. 0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.1.2. 0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.1.3.100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;
23.1.4. 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.1.5. 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.1.6. 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.1.7. 220кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;"
15/23 дугаар зүйлийн 23.2.1-23.2.4 дэх заалт:
"23.2.1. 0.07-1.6 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.2.2. 0.07-4.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;
23.2.3. 0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;
23.2.4. 8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг."
16/26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт:
"26.1.2.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход хатуулгаас нь шалтгаалан 20 000 000-200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000-100 000 000 төгрөг;"
17/26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг:
"26.3.Малын үржүүлгийн бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:"
18/26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалт:
"26.3.2.малын үржүүлгийн бусад бүтээгдэхүүн 5 000-50 000 төгрөг."
19/28 дугаар зүйл:
"28 дугаар зүйл.Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх
үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах
тэмдэгтийн хураамжийн хэмжээ
28.1.Барилга, хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
28.1.1.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход:
Төвөгшлийн ангилал |
Хураамжийн хэмжээ /төгрөг/ |
|
Бага төвөгшилтэй барилга байгууламж |
500 000 |
|
Дунд төвөгшилтэй барилга байгууламж |
750 000 |
|
Өндөр төвөгшилтэй барилга байгууламж |
1 000 000 |
|
Онцгой төвөгшилтэй барилга байгууламж |
Тухайлсан барилга байгууламж |
1 250 000 |
Тухайлснаас бусад |
1 250 000 |
28.1.2.барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
Төвөгшлийн ангилал |
Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/ |
Хураамжийн хэмжээ /сунгахад, төгрөг/ |
|
Бага төвөгшилтэй барилга байгууламж |
1 000 000 |
800 000 |
|
Дунд төвөгшилтэй барилга байгууламж |
1 250 000 |
1 000 000 |
|
Өндөр төвөгшилтэй барилга байгууламж |
1 500 000 |
1 200 000 |
|
Онцгой төвөгшилтэй барилга байгууламж |
Тухайлсан барилга байгууламж |
1 750 000 |
- |
Тухайлснаас бусад |
1 750 000 |
1 400 000 |
28.1.3.барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
Үйлдвэрлэлийн хүчин чадлын ангилал |
Хураамжийн хэмжээ /төгрөг/ |
Бага хүчин чадалтай үйлдвэрлэл |
400 000 |
Дунд хүчин чадалтай үйлдвэрлэл |
500 000 |
Өндөр хүчин чадалтай үйлдвэрлэл |
600 000 |
28.1.4.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:
Төвөгшлийн ангилал |
Хураамжийн хэмжээ /төгрөг/ |
Бага төвөгшилтэй |
50 000 |
Дунд төвөгшилтэй |
150 000 |
Өндөр төвөгшилтэй |
250 000 |
Онцгой төвөгшилтэй |
350 000 |
28.1.5.барилгын ажлын зөвшөөрөл олгоход 20 000 төгрөг;
28.1.6.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;
28.1.7.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;
28.1.8.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 300 000 төгрөг;
28.1.9.хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зөвшөөрөл олгоход 360 000-900 000 төгрөг;
28.1.10.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг."
20/30 дугаар зүйл:
"30 дугаар зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр
эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах
тэмдэгтийн хураамжийн хэмжээ
30.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, сунгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
30.1.1.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 5 000 000 төгрөг;
30.1.2.арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.3.мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.4.харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхэд 100 000 төгрөг;
30.1.5.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 40 000 төгрөг, аймагт 20 000 төгрөг;
30.1.6.олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг;
30.1.7.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.8.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахад 25 000 төгрөг;
30.1.9.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг;
30.1.10.сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг;
30.1.11.харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг;
30.1.12.харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.13.дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.14.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;
30.1.15.улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг.
30.2.Бүртгэлийн гэрчилгээ олгоход 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана."
21/33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт:
"33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн дүгнэлт гаргахад:
№ |
Барилга байгууламжийн төвөгшил |
Хураамжийн хэмжээ /төгрөг/ |
1 |
Бага төвөгшилтэй барилга байгууламж |
50 000 |
2 |
Дунд төвөгшилтэй барилга байгууламж |
100 000 |
3 |
Өндөр төвөгшилтэй барилга байгууламж |
150 000 |
4 |
Онцгой төвөгшилтэй барилга байгууламж |
200 000 |
22/33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалт:
"33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахад 25 000 төгрөг."
23/35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт:
"35.1.18.ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-4000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 50-200 төгрөг нэмж;"
24/35 дугаар зүйлийн 35.1.21 дэх заалт:
"35.1.21.малын удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийн гэрчилгээ, мал, үржүүлгийн бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ олгоход 2000-10 000 төгрөг."
4 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын "арилжааны" гэснийг "ердийн, урт хугацааны, давхар" гэж, 18.1.6 дахь заалтын "даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлэх болон нэгтгэх хүсэлт гаргаж," гэснийг "даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх болон бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх" гэж, 18.1.7 дахь заалтын "даатгалын мэргэжлийн оролцогч" гэснийг "даатгагч" гэж, 18.3.1 дэх заалтын "зээлийн" гэснийг "зээл олгох" гэж, 18.3.2 дахь заалтын "үйл ажиллагаа" гэснийг "үйлчилгээ" гэж, 18.3.7 дахь заалтын "үйлчилгээ, үйл ажиллагаа" гэснийг "арилжаа" гэж, 18.3.8 дахь заалтын "үйлчилгээ, үйл ажиллагаа" гэснийг "үйлчилгээ" гэж, 18.3.12 дахь заалтын "хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгахад Санхүүгийн зохицуулах хорооны" гэснийг "өөрчлөн байгуулах, татан буулгах" гэж, 18.3.14 дэх заалтын "төлбөр тооцооны болон хадгаламжийн байгууллагын" гэснийг "арилжааны тооцооны, төлбөрийн, төвлөрсөн хадгаламжийн, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх" гэж, 18.3.15 дахь заалтын "үнэт цаасны хамтын хөрөнгө оруулалтын байгууллага байгуулах" гэснийг "хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх" гэж, 18.3.16 дахь заалтын "хөрөнгө оруулалтын сангийн зөвшөөрөл" гэснийг "итгэмжлэн удирдах, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл" гэж, 18.3.18 дахь заалтын "зөвлөхөөр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн" гэснийг "зөвлөхийн" гэж, 18.3.20 дахь заалтын "компанийн үнэт цаасыг нийтэд санал болгон худалдах" гэснийг "нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах" гэж, 221 дүгээр зүйлийн 221.1.3 дахь заалтын "соёлын өвийг" гэснийг "түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.10.б дэх дэд заалтын "газрын тосны бүтээгдэхүүний" гэснийг "бүх төрлийн шатахууны" гэж, 25.1.10.б.2 дахь дэд заалтын "хийн түлшний худалдаа" гэснийг "шатдаг хийн түлшний худалдаа" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.9 дэх заалтын "малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, үржлийн сайжруулагч мал импортлох, экспортлох" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан үйл ажиллагаа эрхлэх" гэж, 26.2 дахь хэсгийн "лиценз" гэснийг "зөвшөөрөл" гэж, 26.3.1 дэх заалтын "гүн хөлдөөсөн үр, хөврөл үр" гэснийг "үр, хөврөл" гэж, 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтын "эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход" гэснийг "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход" гэж, 33 дугаар зүйлийн гарчгийг "Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.1.5, 17.1.6, 17.1.8, 17.1.9, 17.1.10, 17.1.11, 17.1.12 дахь заалтын, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын, 18.3 дахь хэсгийн, 18.3.4, 18.3.5, 18.3.9, 18.3.10 дахь заалтын, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтын "тусгай" гэснийг, 18 дугаар зүйлийн 18.3.19 дэх заалтын "банкнаас бусад этгээд" гэснийг, 18.3.23 дахь заалтын "хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор" гэснийг, 221 дүгээр зүйлийн 221.1.7 дахь заалтын "кино бүтээх зорилгоор" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.12, 5.1.13, 5.1.17, 5.1.18, 5.1.19, 5.1.20, 5.1.22, 5.1.23, 5.1.25, 5.1.28, 5.1.33, 5.1.36 дахь заалтыг, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 18.1.4, 18.3.3, 18.3.13 дахь заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.3, 21.1.4, 21.1.5, 21.1.6, 21.1.7, 21.1.10, 21.1.11, 21.1.14, 21.1.18, 21.1.19, 21.1.20, 21.1.21, 21.1.23, 21.1.25, 21.1.29 дэх заалтыг,22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.6, 22.1.8, 22.1.9 дэх заалтыг, 221 дүгээр зүйлийн 221.1.1, 221.1.2, 221.1.4 дэх заалтыг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтыг, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.1.4, 26.1.5 дахь заалтыг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.19, 35.1.20 дахь заалтыг, 41 дүгээр зүйлийн 41.4.15 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

