A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.4, 13.5 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"13.4.Ургамал хамгаалахад ашиглах бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлэн ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

13.4.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны төрлийг тодорхой дурдсан байх/;

13.4.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

13.4.3.татварын өргүй болохыг нотлох баримт;

13.4.4.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон талаарх нотлох баримт;

13.4.5.ургамал хамгаалахад ашиглах химийн гаралтай бодисын хувьд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийлгэсэн эрсдэлийн үнэлгээний тайлан;

13.4.6.ургамал хамгаалахад ашиглах химийн гаралтай бодисын хувьд тухайн химийн бодисын сав, баглаа боодлыг устгах, дахин боловсруулах үйлдвэртэй байгуулсан гэрээ.

13.5.Ургамал хамгаалахад ашиглах бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 13.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 10.1.6, 10.1.7 дахь заалтын, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын "мэргэжлийн" гэснийг "эрдэм шинжилгээний" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын "мэргэжлийн байгууллагад" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийг, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР