- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.8-11.10 дахь хэсэг:
"11.8.Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэг удаа 15 жилээр сунгана.
11.9.Төрийн захиргааны төв байгууллага паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах саналыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Засгийн газарт хүргүүлнэ.
11.10.Засгийн газар энэ хуулийн 11.8-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана."
2/12 дугаар зүйлийн 12.5, 12.6 дахь хэсэг:
"12.5.Энэ хуулийн 12.3-т заасан нөхцөл үүссэн бол төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ.
12.6.Засгийн газар энэ хуулийн 12.5-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
