A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

"10.4.Энэ хуулийн 10.1.9-д заасан зөвшөөрлийг Банкны тухай хуулийн 6.1.3-т заасан зөвшөөрлийг авсан банканд олгосонд тооцно."

2/11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэг:

"11.5.Энэ хуулийн 11.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэх хугацаа Монголбанкнаас зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид мэдэгдсэнээс хойш 60 хүртэл хоног байна.

11.6.Монголбанк зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан арга хэмжээг авна."

3/15 дугаар зүйлийн 15.5-15.7 дахь хэсэг:

"15.5.Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ энэ хуулийн 15.1-д заасан хугацаа дуусгавар болохоос 180 хоногийн өмнө энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон баримт бичгийн хамт Монголбанканд ирүүлнэ.

15.6.Зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргагч энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанк уг зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

15.7.Зөвшөөрөл авах, зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргагч нь энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаагүй тохиолдолд Монголбанк зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзаж, шийдвэрийг үндэслэлийн хамт ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ."

4/19 дүгээр зүйлийн 19.4-19.7 дахь хэсэг:

"19.4.Энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр тооцооны болон клирингийн систем дэх гүйлгээнд оператор хязгаарлалт тогтоож болно.

19.5.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 19.1-д заасан зөрчлийг арилгасныг Монголбанкнаас тогтоосон тохиолдолд Монголбанкны шийдвэрээр зөвшөөрлийг сэргээнэ.

19.6.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч өөрийн үйл ажиллагааг тухайн шийдвэр гарсан өдрөөс эхлэн зогсоож, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тэдгээрийн хохирлыг барагдуулах, мөнгөн хөрөнгийг буцаан олгох арга хэмжээг авна.

19.7.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой гарсан зардлыг зөвшөөрөл эзэмшигч хариуцан төлнө."

5/35 дугаар зүйлийн 35.4.5 дахь заалт:

"35.4.5.Монголбанкнаас тогтоосон бусад нөхцөл, шаардлагыг хангана."

2 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын "гаргах" гэсний дараа ", хүлээн авах" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "хэрэгсэл гаргах" гэсний дараа ", мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх" гэж, 15 дугаар зүйлийн гарчгийн "олгох" гэсний дараа ", сунгах, татгалзах" гэж, 15.1 дэх хэсгийн "төлбөрийн хэрэгсэл гаргах" гэсний дараа", мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх" гэж, 15.2 дахь хэсгийн "авах" гэсний дараа", зөвшөөрөл сунгуулах" гэж, мөн хэсгийн "олгох" гэсний дараа ", сунгах" гэж, 15.3 дахь хэсгийн "15.1" гэсний дараа ", 15.5" гэж, мөн хэсгийн "олгох" гэсний дараа ", сунгах" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "үндэслэлээр" гэсний дараа "Монголбанкны шийдвэрт заасан хугацаагаар" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/13 дугаар зүйл:

"13 дугаар зүйл.Төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын

Хэвлэх

үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим

шилжүүлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт

гаргагчид тавих шаардлага

13.1.Төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг Монголбанк тогтооно."

2/21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг:

"21.1.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд Монголбанкнаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанкны зөвшөөрлөөр аутсорсингийн үйлчилгээ авна. Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргахад Монголбанкнаас тогтоосон баримт бичиг, мэдээллийг ирүүлнэ."

4 дүгээр зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.12 дахь заалтын "шаардсан" гэснийг "тогтоосон" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.1.10 дахь заалтын "шаардлагатай гэж үзсэн" гэснийг "тогтоосон" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "зөвшөөрөл олгоно" гэснийг "зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаатай олгоно" гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "шаардагдах" гэснийг "Монголбанкнаас тогтоосон" гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "этгээдээс" гэснийг "этгээд, зөвшөөрөл авах хүсэлт гаргагчаас" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР