- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 01 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалтын "хөрөнгө" гэсний өмнө "хамтын" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийн "ажлын гурван өдөрт багтаан хянах ба" гэснийг "хянаж," гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн "зөвшөөрөл" гэснийг "зөвшөөрлийг хугацаагүйгээр" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
