A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"15.7.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээг авахаас гадна тухайн хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд, мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн "13.4, 13.5-д" гэснийг "13.4-т" гэж, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн "гурав хүртэл жилийн хугацаатай" гэснийг "хугацаагүй" гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "зөвхөн зээлийн болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээний" гэснийг "зээлийн үйл ажиллагааны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.6, 15.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР