A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт:

"3.1.21."үйлчилгээний хүртээмж" гэж чанар, стандартын шаардлага хангасан харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний төрлийг."

2/6 дугаар зүйлийн 6.1.18 дахь заалт:

"6.1.18.зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн Зохицуулах хорооны саналыг харгалзан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийн хувь, хэмжээг тогтоох;"

3/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:

"16.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-д заасан харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд интернэт, транзит урсгалыг бөөнөөр нийлүүлэх, шуудангийн сүлжээ болон зааглах цэг хоорондын сүлжээний үйл ажиллагаа хамаарна."

4/191 дүгээр зүйл:

"191 дүгээр зүйл.Мэдээллийн сүлжээ

Хэвлэх

191.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3-т заасан мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд интернэт протокол ашигласан харилцан холболтын болон өгөгдөл хадгалах дэд бүтэц, контент түгээх сүлжээ болон зааглах цэг хоорондын виртуал сүлжээний үйл ажиллагаа хамаарна."

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн дараах зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалт:

"3.1.15."зохицуулалт" гэж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг;"

2/12 дугаар зүйл:

"12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

Хэвлэх

12.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.10, 9.12-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай, мөн зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай хуулийн этгээдэд олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

12.2.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэ хууль болон Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуулиар зохицуулна.

12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуульд заасан зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

12.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мөн зүйлийн 9.8, 9.13, 9.15-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй."

3/13 дугаар зүйл:

"13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

13.1.Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргаж Зохицуулах хороонд ирүүлнэ:

13.1.1.санхүү-эдийн засаг, техникийн чадавх болон мэргэжлийн хүний нөөцийн талаарх тооцоо, мэдээлэл, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;

13.1.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;

13.1.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд мэдээ, тайлан ирүүлж байсныг нотолсон баримт бичиг."

4/14 дүгээр зүйл:

"14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах,

Хэвлэх

хугацааг сунгах, сунгахаас татгалзах,

түдгэлзүүлэх, сэргээх

14.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулна. Гэрээнд дараах нөхцөлийг тусгана:

14.1.1.үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл;

14.1.2.холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт;

14.1.3.Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг;

14.1.4.онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

14.1.5.харилцан холболт хийх нөхцөл;

14.1.6.хуульд заасан бусад.

14.2.Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

14.2.1.өргөдөл гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй;

14.2.2.өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчин, техникийн иж бүрдлээр хангагдаагүй;

14.2.3.нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн;

14.2.4.зохицуулалтын чиглэлд нийцээгүй.

14.3.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно. Сонгон шалгаруулалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

14.4.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

14.5.Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

14.5.1.харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээний үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл;

14.5.2.төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөлт болон түүнийг хэрэгжүүлснээр үүсэх үр дүн;

14.5.3.техник, технологийн сонголт, үзүүлэлт;

14.5.4.үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт;

14.5.5.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө;

14.5.6.санхүүгийн төлөвлөлт, чадавх;

14.5.7.хүний нөөцийн чадавх;

14.5.8.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангах байдал.

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.

14.7.Энэ хуулийн 14.6-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна.

14.8.Энэ хуулийн 14.3-т заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно.

14.9.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана:

14.9.1.энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй;

14.9.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт хуульд заасан шаардлага хангаагүй;

14.9.3.энэ хуулийн 14.8-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй.

14.10.Энэ хуулийн 14.9.1-д заасан үндэслэлээр зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй.

14.11.Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана:

14.11.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн дүгнэлтийн дагуу өгсөн хугацаат үүргийг биелүүлээгүй;

14.11.2.төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлд нийцэхгүй нь тогтоогдсон.

14.12.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:

14.12.1.Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн тайлангаар зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон;

14.12.2.тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

14.12.3.тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, тайлан ирүүлээгүй, дутуу ирүүлсэн.

14.13.Зохицуулах хороо энэ хуулийн 14.12-т заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ."

3 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтын "радио телевиз" гэснийг "радио холбоо, өргөн нэвтрүүлэг" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.18 дахь заалтын дугаарыг "6.1.19" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын "иргэн," гэснийг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн ", иргэн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР