A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Генетик нөөцийн тухай," гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль," гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "хүлээн авч" гэсний дараа ", Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох зөвшөөрөл болон далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд ирүүлнэ."

3 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн "Зөвшөөрөл, гэрчилгээ олгох журам болон" гэснийг "Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР