A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"45.4.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна."

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн "хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор" гэснийг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн "хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР