A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "бие хамгаалагч" гэж" гэсний дараа, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Хувийн хамгаалалтыг" гэсний дараа "Зөвшөөрлийн тухай хууль болон" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

"6.4.Цагдаагийн төв байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

6.5.Энэ зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй."

2/7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг:

"7.1.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан болон бие хамгаалагч гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн уг тогтоолыг хүчингүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

7.2.Хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл арилсан бол Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг сэргээнэ."

3/7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг:

"7.4.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хүчингүй болгоно."

4/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

"9.1.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалах, хамгаалалтын хэрэгслийн зураг төсөл хийх, угсрах, ашиглах үйлчилгээ явуулах, гэмт халдлагаас хамгаалалт хийх асуудлаар үйлчлүүлэгчид хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээс зохион байгуулж байгаа хурал бусад арга хэмжээг хамгаалалтад авах, үзвэр, үйлчилгээний арга хэмжээний хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх эрхтэй."

3 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/" гэснийг "цагдаагийн төв байгууллага" гэж, мөн зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн "аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т" гэснийг "цагдаагийн төв байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР