A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цахим гарын үсгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг:

"23.3.Компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шинээр бий болж байгаа компанид шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авсан компани энэ хуулийн 20.1, 20.2, 20.3-т заасан эрх, үүргийг хүлээнэ."

2/26 дугаар зүйлийн 26.7, 26.8 дахь хэсэг:

"26.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.

26.8.Гэрээнд тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тогтоохтой холбоотой харилцааг тусгана."

3/31 дүгээр зүйлийн 31.1.10 дахь заалт:

"31.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь, хэмжээг зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн тоонд үндэслэн тогтоох;"

2 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

25.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана:

25.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

25.1.2.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам;

25.1.3.харилцагч банкны мэдэгдэл;

25.1.4.баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;

25.1.5.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэсэн талаарх тайлан;

25.1.6.олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын стандартын шаардлагыг хангасан талаарх тайлан;

25.1.7.өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг бол зөвшөөрлийн хуулбар."

3 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэснийг "гэрчилгээжүүлэх байгууллага" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "21 өдрийн" гэснийг "17 өдрийн" гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалтын "тусгай зөвшөөрөл эзэмшигчийн" гэснийг "гэрчилгээжүүлэх байгууллагын" гэж, мөн зүйлийн 31.1.10 дахь заалтын дугаарыг "31.1.11" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Цахим гарын үсгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын ", эсхүл ноцтой" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР