- Нүүр
- Сайдын тушаал
- Цэргийн багийн бие бүрэлдэхүүний томилолтын хугацааг тогтоож, гадаад томилолтын мөнгө олгох, журамд өөрчлөлт оруулах тухай

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/347
Улаанбаатар хот
Цэргийн багийн бие бүрэлдэхүүний томилолтын хугацааг тогтоож, гадаад томилолтын мөнгө олгох, журамд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 59.1.1 дэх заалт, мөн хуулийн 61.1.1 дэх заалт, Засгийн газрын 270 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам"-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн эхний нислэгээр эх орондоо ирсэн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэсэн томилолтын хугацааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тогтоосугай.
2.Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам"-ын 5.12.10 дугаар заалтын "Гадаад валютын ханшийг цэргийн багийн сүүлчийн ээлж эх орондоо ирсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцно" гэснийг "Нөхөн төлбөрийн гадаад валютын ханшийг цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн нислэг тус бүрийн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно" гэж өөрчилсүгэй.
3.Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний гадаад томилолтын зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
4.Хавсралтаар батлагдсан 7,743,018,831.55 (долоон тэрбум долоон зуун дөчин гурван сая арван найман мянга найман зуун гучин нэгэн төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс олгохыг яамны Төрийн нарийн бичгийн дарга (бригадын генерал Д.Ганхуяг), Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс (хурандаа Д.Ганбат)-т тус тус зөвшөөрсүгэй.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (хурандаа Н.Пүрэвдорж)-т даалгасугай.
САЙД Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
