- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 497
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 224, 180 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 301 дүгээр тогтоол, "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх