- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЗИ ТИВИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
АЗИ ТИВИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 22 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
2.Олимпиадыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажлыг шуурхай хангаж, өндөр түвшинд зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
4.Олимпиадын зохион байгуулалтад шаардагдах 3,224,182,485 (гурван тэрбум хоёр зуун хорин дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун наян тав) төгрөгийн санхүүжилтийг 2023 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийн шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
