A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1 дэх заалтад доор дурдсан агуулгатай 1.8 дахь дэд заалт нэмсүгэй:

"1.8.Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын 1, 2, 3, 4, 5 дугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын 1, 2 дугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай баг."

2."Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 тогтоолын 1 дэх заалтын "8 дугаар" гэсний дараа "тогтоол, "Тариалангийн бүс нутгийг тогтоох санал уламжлах тухай" Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаар" гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН