A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 259 дүгээр зүйлийн 259.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-д доор дурдсан агуулгатай 43 дахь заалт нэмсүгэй:

43.

Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль

Улаанбаатар хот,

Баянзүрх дүүрэг

2.Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яам (Х.Нямбаатар), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (О.Амарсанаа), Дотоод хэргийн их сургууль (П.Батбаатар) нарт тус тус даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР