A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын 2.2 дахь заалтын "Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар" гэсний дараа "(Олон улсын арбитрын хэлтэстэй)" гэж, 2.4 дэх заалтын "Мэдээллийн технологийн газар" гэсний дараа "(Программ хангамжийн хэлтэстэй)" гэж тус тус нэмсүгэй.

2."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын 2.1 дэх заалтын "хэлтэстэй" гэснийг "хэлтэс, Хувийн эрх зүйн хэлтэстэй" гэж өөрчилсүгэй.

3."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн "Хоёр" дахь хэсэгт доор дурдсан агуулгатай дараах дэд заалт нэмсүгэй:

1/2.5.1.6, 2.5.1.7 дахь дэд заалт:

"2.5.1.6.хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

2.5.1.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах."

2/2.5.4.5, 2.5.4.6 дахь дэд заалт:

"2.5.4.5."Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем"-ийг хөгжүүлж, нэгдсэн сан үүсгэх, зөрчлийн хэргийг шалгах, хэрэг бүртгэх үйл ажиллагааг цахимжуулж, нэгдсэн сан үүсгэх;

2.5.4.6.яамны үйл ажиллагаанд ашиглаж байгаа цахим мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах."

4."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 3.3.1 дэх заалтын "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн нэгж" гэсний дараа ", хувийн эрх зүйн нэгж тус тус" гэж, 3.3.2 дахь заалтын "олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэсний дараа "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд олон улсын арбитрын хэлтэс ажиллана." гэж, 3.3.4 дэх заалтын "тэдгээрийн аюулгүй байдлыг хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэсний дараа "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд программ хангамжийн хэлтэс ажиллана." гэж тус тус нэмсүгэй.

5."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.7-д заасан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны стратегийн гол зорилт" гэсэн хэсгийн 1 дэх хүснэгтийн "мэдээллээр үйлчлэх;" гэсний дараа "-хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн холбогдох хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; -Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах; -Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, нэгдсэн сан үүсгэх, зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх, хэрэг бүртгэх үйл ажиллагааг цахимжуулах, системийн хэвийн үйл ажиллагааг хангах." гэж тус тус нэмсүгэй.

6."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.5.2.3 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.5.2.3.Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргаан, олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, шүүх, арбитраар маргааныг шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулж, Засгийн газрын ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах."

7."Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 95 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.7-д заасан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны гол зорилт" гэсэн 2 дахь хүснэгтийн "гадаад улсын шүүх, олон улсын арбитрын ажиллагаанд оролцоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх;" гэснийг "Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргаан, олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааныг шүүх, арбитраар шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулж, Засгийн газрын ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах;" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР