A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам/, /ЗХХАЭ №07. 2023.03.07/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/30

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 317 дугаар тушаал, 2016 оны 46 дугаар тушаал болон 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 9.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Б.ЖАВХЛАН