- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР АВСАН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалын хавсралт
ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР АВСАН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Монгол Улсын олон улсын гэрээ (цаашид "олон улсын гэрээ" гэх)-ний хүрээнд хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр импортолсон, дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ (цаашид "бараа" гэх)-г гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "албан татвар" гэх)-аас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд ашиглагдах автотээврийн хэрэгсэл, машин механизм, техник, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулна.
1.3.Энэ журмын 1.2-т заасан харилцааг олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт (цаашид "гаалийн хууль тогтоомж" гэх)-ын дагуу зохицуулна.
1.4.Албан татвараас чөлөөлөх харилцааг Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт (цаашид "татварын хууль тогтоомж" гэх)-ын дагуу зохицуулна.
Хоёр.Албан татвараас чөлөөлөх харилцаанд оролцогч талууд
2.1.Барааг албан татвараас чөлөөлөх харилцаанд дараах талууд оролцоно:
2.1.1.төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага;
2.1.2.төсөл хэрэгжүүлэгч;
2.1.3.гүйцэтгэгч;
2.1.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
2.1.5.гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
2.1.6.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
2.2.Энэ журмын 2.1.1-д заасан төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага гэдэгт дараах байгууллагыг ойлгоно:
2.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар;
2.2.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага;
2.2.3.Ерөнхий сайдад хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллага;
2.2.4.Шадар сайдад хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллага;
2.2.5.Монгол Улсын сайдад хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллага;
2.2.6.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
2.2.7.Төрийн захиргааны төв байгууллага;
2.2.8.Үндсэн хуулийн цэцийн ажлын алба;
2.2.9.Улсын дээд шүүхийн Тамгын газар;
2.2.10.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба;
2.2.11.Улсын ерөнхий прокурорын газар;
2.2.12.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
2.2.13.Авлигатай тэмцэх газар;
2.2.14.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;
2.2.15.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
2.2.16.Шүүхийн сахилгын хорооны ажлын алба;
2.2.17.Олон улсын хүмүүнлэгийн байгууллага.
2.3.Энэ журмын 2.1.2-т заасан төсөл хэрэгжүүлэгч гэдэгт хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг ойлгоно.
2.4.Энэ журмын 2.1.3-т заасан гүйцэтгэгч гэдэгт хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага, эсхүл төсөл хэрэгжүүлэгчтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэхээр гэрээ байгуулсан этгээдийг ойлгоно.
2.5.Төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч нь гаалийн харилцаанд хүлээн авагч, татварын харилцаанд худалдан авагч байна.
2.6.Албан татвараас чөлөөлүүлэх асуудлаар харилцах эрх бүхий этгээд нь энэ журмын 2.2-т заасан төсвийн байгууллагын хувьд төсвийн шууд захирагчаас доошгүй албан тушаалтан, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хувьд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий удирдах албан тушаалтан байна.
2.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хууль тогтоомжоор харьяалуулсан төсөл хэрэгжүүлэгчийн хувьд албан татвараас чөлөөлүүлэх асуудлаар харилцах эрх бүхий этгээд нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчаас доошгүй албан тушаалтан байна.
Гурав.Оролцогч талуудын чиг үүрэг
3.1.Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь албан татвараас чөлөөлөх харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:
3.1.1.хүлээн авагч болон худалдан авагчийг энэ журамд заасан албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааны талаар мэдээллээр хангаж, удирдан чиглүүлэх;
3.1.2.хүлээн авагч болон худалдан авагчийг хариуцан албан татвараас чөлөөлүүлэх асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцах;
3.1.3.хүлээн авагч болон худалдан авагч, тэдгээрт холбогдох баримт бичгийг Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн систем (цаашид "цахим систем" гэх)-д бүртгүүлэх;
3.1.4.барааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг хянан баталгаажуулж, албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
3.1.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэ журамд заасны дагуу шаардсан нэмэлт мэдээлэл, баримт бичгийг тухай бүр гаргаж өгөх;
3.1.6.барааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтэд заасны дагуу албан татвараас чөлөөлүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах;
3.1.7.албан татвараас чөлөөлүүлсэн барааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагын хөрөнгөд бүртгэж, тайлагнах;
3.1.8.албан татвараас чөлөөлүүлсэн барааг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах;
3.1.9.энэ журамд заасан хүсэлт болон түүнтэй хамт хүргүүлсэн баримт бичгийн бүрдэл, үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд тэдгээртэй холбогдон үүсэх хариуцлагыг хүлээх.
3.2.1.төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журмын дагуу тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах;
3.2.2.цахим системд бүртгүүлэх болон барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг бэлтгэж, төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад хүргүүлэх;
3.2.3.барааг албан татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор гаалийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу шаардсан нэмэлт мэдээлэл, баримт бичгийг тухай бүр гаргаж өгөх;
3.2.4.энэ журамд заасны дагуу барааг албан татвараас чөлөөлүүлж гаалийн нутаг дэвсгэрт оруулаагүй тохиолдолд түүнтэй холбогдон гарах аливаа үр дагаврыг хариуцах;
3.2.5.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, татвар төлөгчийн дугаартай адилтгах бүртгэлийн дугаар (цаашид "бүртгэлийн дугаар" гэх) авах;
3.2.6.дотоодын зах зээлээс бараа худалдан авахдаа татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон бүртгэлийн дугаарыг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "НӨАТ" гэх)-гүй дүнгээр төлбөрийг төлж, бэлтгэн нийлүүлэгчээс төлбөрийн баримт, падааныг авах;
3.2.7.Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын цахим тайланг энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тушаах;
3.2.8.албан татвараас чөлөөлүүлсэн барааг зориулалтын дагуу ашиглах;
3.2.9.албан татвараас чөлөөлүүлсэн барааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах.
3.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь албан татвараас чөлөөлөх харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:
3.3.1.албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
3.3.2.албан татвараас чөлөөлөх асуудлаар төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангах;
3.3.3.хүлээн авагч болон худалдан авагч, тэдгээрт холбогдох баримт бичиг олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журамд нийцэж байгаа эсэхийг хянаж, цахим системд бүртгэх;
3.3.4.баримт бичгийн бүрдэл хангасан хүсэлтийг бүртгэж, цахим системээр, эсхүл албан бичгээр гаалийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
3.3.5.баримт бичгийн бүрдэл хангаагүй хүсэлтийг бүртгэхээс татгалзаж, төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад цахим системээр, эсхүл албан бичгээр буцаах;
3.3.6.хүлээн авагч болон худалдан авагч, тэдгээрт холбогдох баримт бичгийг цахим системд бүртгэх, барааг албан татвараас чөлөөлөхтэй холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас шаардах.
3.4.Гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвараас чөлөөлөх харилцаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:
3.4.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтийг түүнтэй хамт хүргүүлсэн баримт бичигтэй тулгаж шалгах;
3.4.2.бүртгэсэн хүсэлтэд заасан барааны нэр, төрөл, үнийн дүнгээс бусад асуудлаар төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагатай шууд харилцаж, барааны гаалийн үнийг тодорхойлоход шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг шаардах;
3.4.3.энэ журмын 3.4.1-д заасны дагуу хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй тохиолдолд барааг албан татвараас чөлөөлөх зөвшөөрлийг холбогдох гаалийн газар, хороонд Гаалийн автоматжуулсан мэдээллийн системээр хүргүүлэх;
3.4.4.гаалийн газар, хороо нь бүртгэсэн хүсэлтэд заасан бараанд гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийж, зөрчил илрээгүй бол тухайн барааг албан татвараас чөлөөлөх;
3.4.5.энэ журмын 8.2-т заасны дагуу барааг албан татвараас чөлөөлөхөөс татгалзах;
3.4.6.барааны гаалийн үнэ болон чөлөөлсөн албан татварын дүнг цахим системд тухай бүр бүртгэх;
3.4.7.Албан татварын чөлөөлөлтийн тайланг сар бүр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
3.4.8.албан татвараас чөлөөлсөн бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт тавих.
3.5.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтэд заасан худалдан авагчийг татварын хууль тогтоомжийн дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, бүртгэлийн дугаар олгох;
3.5.2.энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичгийг худалдан авагчаас шаардах;
3.5.3.Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын цахим тайлан болон холбогдох баримт бичгийг хүлээн авч, тэдгээрт татварын хууль тогтоомж болон энэ журмын дагуу хяналт тавих;
3.5.4.энэ журмын 8.4-т заасны дагуу барааг албан татвараас чөлөөлөхөөс татгалзах;
3.5.5.чөлөөлсөн албан татварын дүнг цахим системд тухай бүр бүртгэх;
3.5.6.Албан татварын чөлөөлөлтийн тайланг сар бүр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
Дөрөв. Албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааны дараалал
4.1.Албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:
4.1.1.төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага хүлээн авагч болон худалдан авагчийг цахим системд бүртгүүлэх;
4.1.2.төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргах;
4.1.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг бүртгэх;
4.1.4.гаалийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага барааг хууль тогтоомжийн дагуу албан татвараас чөлөөлөх;
4.1.5.оролцогч талууд албан татварын чөлөөлөлтийг тайлагнах.
Тав.Хүлээн авагч болон худалдан авагчийг цахим системд бүртгүүлэх
5.1.Хүлээн авагч болон худалдан авагч нь цахим системд бүртгүүлэх хүсэлтээ энэ журамд заасан холбогдох баримт бичгийн хамт төсөл хэрэгжүүлэгч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
5.2.Төсөл хэрэгжүүлэгч нь цахим системд бүртгүүлэх хүсэлтийг олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журмын хүрээнд хянаж, шаардлага хангасан хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт цахим системд оруулж, төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
5.3.Цахим системд хандах эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
5.4.Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь хүлээн авагч болон худалдан авагчийг цахим системд бүртгүүлэх хүсэлтийг олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журмын хүрээнд хянан баталгаажуулж, дараах баримт бичгийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр хүргүүлнэ:
5.4.1.хүлээн авагч болон худалдан авагчийг цахим системд бүртгүүлэхийг хүссэн төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын эрх бүхий этгээдийн албан бичиг;
5.4.2.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох талаар байгуулсан олон улсын гэрээний хуулбар;
5.4.3.энэ журмын 5.4.2-т заасан олон улсын гэрээний хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хуулбар (шаардлагатай тохиолдолд);
5.4.4.энэ журмын 5.4.2-т заасан олон улсын гэрээний хүрээнд бараа хүлээн авагч болон худалдан авагч болохыг нотлох баримт бичгийн хуулбар (шаардлагатай тохиолдолд);
5.4.5.энэ журмын 5.4.2-5.4.4-т заасан гэрээ, хэлэлцээрийг байгуулах эрх олгосон баримт бичгийн хуулбар (Соёрхон баталсан хууль, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, гэх мэт);
5.4.6.холбогдох бусад баримт бичиг.
5.5.Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь энэ журмын 5.4.2-5.4.6-д заасан баримт бичигт нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл тэдгээрийн хэрэгжих хугацаа өөрчлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг дараах баримт бичгийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр хүргүүлнэ:
5.5.1.нэмэлт, өөрчлөлтийг цахим системд бүртгүүлэхийг хүссэн төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын эрх бүхий этгээдийн албан бичиг;
5.5.2.нэмэлт, өөрчлөлтийг нотлох баримт бичгийн хуулбар;
5.5.3.энэ журмын 5.5.2-т заасан нэмэлт, өөрчлөлтийг оруулах эрх олгосон баримт бичгийн хуулбар.
5.7.Олон улсын гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд албан татвараас чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй, эсхүл энэ журамд заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авахаас татгалзана.
5.8.Энэ журмын 5.6, 5.7-д заасан хүсэлтийн хариуг тэдгээрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
Зургаа.Барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргах
6.1.Энэ журмын 5.6-д заасны дагуу цахим системд бүртгүүлсэн хүлээн авагч болон худалдан авагч нь барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ энэ журамд заасан холбогдох баримт бичгийн хамт төсөл хэрэгжүүлэгч, эсхүл төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
6.2.Төсөл хэрэгжүүлэгч нь барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журмын хүрээнд хянаж, шаардлага хангасан хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт цахим системд оруулж, төсөл хэрэгжүүлэх дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
6.3.Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь барааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журмын хүрээнд хянан баталгаажуулсны үндсэн дээр тухайн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
6.4.Барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг анх удаа гаргаж байгаа бол тухайн хүсэлтийг энэ журмын 5.4-т заасан баримт бичгийн бүрдлийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.
6.5.Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцад хамаарах барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг 5.4.2-5.4.6-д заасан баримт бичгийн бүрдлийн хамт албан бичгээр хүргүүлж болно.
6.6.Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө тухайн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж болно.
6.7.Импортлох барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
6.7.1.барааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг хянан баталгаажуулж, албан татвараас чөлөөлүүлэхийг хүссэн төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын эрх бүхий этгээдийн албан бичиг;
6.7.2.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;
6.7.3.тээврийн баримт бичиг;
6.7.4.гаалийн үнийг тодорхойлоход шаардлагатай бусад баримт бичиг.
6.8.1.барааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг хянан баталгаажуулж, албан татвараас чөлөөлүүлэхийг хүссэн төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын эрх бүхий этгээдийн албан бичиг;
6.8.2.төслийн удирдах хороогоор зөвшөөрөгдсөн, эсхүл төсөл хэрэгжүүлэгчийн эрх бүхий этгээдийн баталсан тухайн жилд, эсхүл гэрээний хугацаанд дотоодын зах зээлээс худалдан авах барааны нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүн бүхий жагсаалт.
6.9.Энэ журмын 6.8.2-т заасан барааны нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрт холбогдох албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг энэ журмын 6.8-д заасны дагуу гаргана.
Долоо. Барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг бүртгэх
7.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 6.3-6.5-д заасан хүсэлт олон улсын гэрээ, хууль тогтоомж болон энэ журамд нийцэж байгаа эсэхийг хянаж, шаардлага хангасан хүсэлтийг бүртгэнэ.
7.2.Олон улсын гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд албан татвараас чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй, эсхүл энэ журамд заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авахаас татгалзана.
7.3.Энэ журмын 6.7-д заасан баримт бичгийн бүрдэл хангасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу бүртгэж, гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
7.4.Энэ журмын 6.8-д заасан баримт бичгийн бүрдэл хангасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу бүртгэж, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
7.5.Энэ журмын 7.1, 7.2-т заасан хүсэлтийн хариуг тэдгээрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
7.6.Хүлээн авагч нь энэ журамд заасны дагуу барааг албан татвараас чөлөөлүүлж гаалийн нутаг дэвсгэрт оруулаагүй тохиолдолд тухайн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг нөхөж бүртгэхгүй.
7.7.Худалдан авагч нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон бүртгэлийн дугаарыг ашиглан худалдан авалт хийгээгүй тохиолдолд тухайн худалдан авсан барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг нөхөж бүртгэхгүй.
Найм.Барааг албан татвараас чөлөөлөх
8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтийг түүнтэй хамт хүргүүлсэн баримт бичигтэй тулгаж шалгана;
8.1.2.бүртгэсэн хүсэлтэд заасан барааны нэр, төрөл, үнийн дүнгээс бусад асуудлаар төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагатай шууд харилцаж, барааны гаалийн үнийг тодорхойлоход шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг цахим системээр гаргуулж авна;
8.1.3.энэ журмын 8.1.2-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын ирүүлсэн нэмэлт мэдээлэл, нотлох баримт бичгийг бүртгэсэн хүсэлттэй тулгаж шалгана;
8.1.4.энэ журмын 8.1.1, эсхүл 8.1.3-т заасны дагуу хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй бол бүртгэсэн хүсэлтэд заасан барааг албан татвараас чөлөөлөх зөвшөөрлийг холбогдох гаалийн газар, хороонд Гаалийн автоматжуулсан мэдээллийн системээр хүргүүлнэ;
8.1.5.гаалийн газар, хороо нь бүртгэсэн хүсэлтэд заасан бараанд гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийнэ;
8.1.6.энэ журмын 8.1.5-д заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол тухайн барааг албан татвараас чөлөөлнө.
8.2.Гаалийн хяналтын бүсэд оруулсан бараа нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтэд заасан барааны нэр, төрлөөс зөрсөн, эсхүл түүний үнийн дүн бүртгэсэн үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд тухайн барааг албан татвараас чөлөөлөхгүй.
8.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтэд заасан барааг дараах байдлаар албан татвараас чөлөөлнө:
8.3.1.худалдан авагч нь дотоодын зах зээлээс бараа худалдан авахдаа ашиглах бүртгэлийн дугаар болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрх олгохыг хүссэн албан бичгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
8.3.2.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь худалдан авагчид татвар төлөгчийн дугаартай адилтгах бүртгэлийн дугаар болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхийг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор олгоно;
8.3.3.худалдан авагч нь дотоодын зах зээлээс бараа худалдан авахдаа бүртгэлийн дугаарыг ашиглан НӨАТ-гүй дүнгээр төлбөрийг төлж, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн бэлтгэн нийлүүлэгчээс төлбөрийн баримт, НӨАТ-ын падааныг авч, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тайлагнана;
8.3.4.бэлтгэн нийлүүлэгч нь НӨАТ-ын падааныг үндэслэн НӨАТ-гүй дүнгээр хийсэн борлуулалтаа "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн "Хуулийн 13 дугаар зүйлд заасан тухайн сарын НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалт" хэсэгт тайлагнана;
8.3.5.худалдан авагч нь Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын цахим тайланг энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу сар бүр гаргаж, бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, анхан шатны баримт буюу НӨАТ-гүй дүнгээр төлсөн төлбөрийн баримтын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараа сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ;
8.3.6.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь худалдан авагчийн энэ журмын 8.3.5-д заасан тайлан болон баримт бичгийг хүлээн авч, татварын хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.
8.4.Дотоодын зах зээлээс худалдан авсан барааг дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй:
8.4.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэсэн хүсэлтэд заасан барааны нэр, төрлөөс зөрсөн, эсхүл үнийн дүнгээс хэтэрсэн;
8.4.2.холбогдох гэрээ, хэлэлцээрийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон.
Ес.Албан татварын чөлөөлөлтийг тайлагнах
9.1.Хүлээн авагч болон худалдан авагч нь албан татвараас чөлөөлүүлсэн барааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнана.
9.2.Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь албан татвараас чөлөөлүүлсэн барааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагын хөрөнгөд бүртгэж, тайлагнана.
9.3.Гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 8.1.6-д заасны дагуу албан татвараас чөлөөлсөн барааны гаалийн үнэ болон чөлөөлсөн албан татварын дүнг цахим системд тухай бүр бүртгэж, Албан татварын чөлөөлөлтийн тайланг энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу сар бүр гаргаж, дараагийн сарын 5-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 8.3.6-д заасны дагуу чөлөөлсөн албан татварын дүнг цахим системд тухай бүр бүртгэж, Албан татварын чөлөөлөлтийн тайланг энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу сар бүр гаргаж, дараагийн сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь албан татварын чөлөөлөлтийн тайланг нэгтгэж, Монгол Улс дахь санхүүжүүлэгч улсын элчин сайдын яам болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт хагас жил тутам хүргүүлнэ.
--ооООоо--
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралт
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн
албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийн
цахим бүртгэлийн маягт
Дугаар:
Огноо:
№ |
Үзүүлэлт |
Мэдээлэл |
1 |
Санхүүжүүлэгчийн нэр |
|
2 |
Санхүүжилтийн төрөл |
|
3 |
Олон улсын гэрээний нэр |
|
3.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
3.2 |
Эхлэх огноо |
|
3.3 |
Дуусах огноо |
|
3.4 |
Татвараас чөлөөлөх заалт |
|
3.5 |
Чөлөөлөх татварын дүн |
|
4 |
Төсөл, арга хэмжээний нэр |
|
4.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
4.2 |
Эхлэх огноо |
|
4.3 |
Дуусах огноо |
|
4.4 |
Чөлөөлөх татварын дүн |
|
5 |
Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын нэр |
|
6 |
Төсөл хэрэгжүүлэгчийн нэр |
|
7 |
Гүйцэтгэгчийн нэр |
|
7.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
7.2 |
Эхлэх огноо |
|
7.3 |
Дуусах огноо |
|
7.4 |
Чөлөөлөх татварын дүн |
|
8 |
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл |
|
9 |
Бараа нэвтрүүлэх хилийн боомтын нэр |
|
10 |
Бараа нийлүүлэх нөхцөл /инкотермс/ |
|
11 |
Үнийн нэхэмжлэхийн дугаар |
|
12 |
Барааны нэр |
|
13 |
Тоо хэмжээ |
|
14 |
Үнийн дүн /үнийн нэхэмжлэх дээрх валютаар/ |
|
15 |
Монгол Улсын хилийн өртөө хүртэлх тээврийн зардал /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
16 |
Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан бусад зардал /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан журмын 2 дугаар хавсралт
Нэмэгдсэн өртгийн албан татвараас
чөлөөлүүлэх хүсэлтийн цахим бүртгэлийн маягт
Дугаар:
Огноо:
№ |
Үзүүлэлт |
Мэдээлэл |
1 |
Санхүүжүүлэгчийн нэр |
|
2 |
Санхүүжилтийн төрөл |
|
3 |
Олон улсын гэрээний нэр |
|
3.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
3.2 |
Эхлэх огноо |
|
3.3 |
Дуусах огноо |
|
3.4 |
Татвараас чөлөөлөх заалт |
|
3.5 |
Чөлөөлөх татварын дүн |
|
4 |
Төсөл, арга хэмжээний нэр |
|
4.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
4.2 |
Эхлэх огноо |
|
4.3 |
Дуусах огноо |
|
4.4 |
Чөлөөлөх татварын дүн |
|
5 |
Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагын нэр |
|
6 |
Төсөл хэрэгжүүлэгчийн нэр |
|
7 |
Гүйцэтгэгчийн нэр |
|
7.1 |
Санхүүжилтийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
7.2 |
Эхлэх огноо |
|
7.3 |
Дуусах огноо |
|
7.4 |
Чөлөөлөх татварын дүн |
|
8 |
Барааны нэр, төрөл |
|
9 |
Тоо хэмжээ |
|
10 |
Үнийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
Нэмэлт, өөрчлөлт |
||
1 |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга |
|
2 |
Нэмэлт, өөрчлөлт орсон огноо |
|
3 |
Барааны нэр, төрөл |
|
4 |
Тоо хэмжээ |
|
5 |
Үнийн дүн /тухайн баримт бичиг дээрх валютаар/ |
|
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан журмын 3 дугаар хавсралт
Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа,
ажил, үйлчилгээний худалдан авалтын цахим тайлангийн маягт
Бүртгэлийн дугаар:
Худалдан авагчийн нэр:
Төсөл, арга хэмжээний нэр:
Тайлант хугацаа:
№ |
Барааны нэр, төрөл |
Падаан |
Бэлтгэн нийлүүлэгч |
Нийт дүн |
|||
Огноо |
Дугаар |
Татвар төлөгчийн дугаар |
Нэр |
НӨАТ орсон |
НӨАТ-гүй |
||
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
БҮГД |
|
|
Тайлан үнэн зөв гаргасан:
Удирдах албан тушаалтан /гарын үсэг/
Ерөнхий нягтлан бодогч /гарын үсэг/
Огноо: |
Тайлан хүлээн авсан:
Татварын улсын байцаагч /гарын үсэг/
Огноо: |
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан журмын 4 дүгээр хавсралт
Албан татварын чөлөөлөлтийн тайлангийн маягт
Тайлант хугацаа:
№ |
Санхүүжилтийн төрөл |
Санхүүжүүлэгч |
Олон улсын гэрээ |
Төсөл, арга хэмжээ
|
Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага |
Төсөл хэрэгжүүлэгч |
Гүйцэтгэгч |
Чөлөөлсөн худалдан авалтын дүн/гаалийн үнэ |
Чөлөөлсөн албан татварын дүн |
||
ГАТ |
НӨАТ |
НИЙТ |
|||||||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
БҮГД |
|
|
|
|
Тайлан хүргүүлсэн:
/Гаалийн эсхүл татварын асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагын
удирдах албан тушаалтан/ /гарын үсэг/ /Овог, нэр/
Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан журмын 5 дугаар хавсралт
тухай албан бичгийн загвар
САНГИЙН ЯАМАНД
........(албан татварын нэр)..............
албан татвараас чөлөөлүүлэх тухай
........(санхүүжүүлэгч)..............-ийн буцалтгүй тусламж/хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ".........(төсөл, арга хэмжээний нэр)......" төсөл/арга хэмжээний хүрээнд ................(бараа, ажил, үйлчилгээний нэр)................. гүйцэтгүүлэхээр .......(гүйцэтгэгчийн нэр)........-тай ......(гэрээний дугаар)........ тоот гэрээ байгуулан ажиллаж байна.
Тус гэрээний хүрээнд импортлох/дотоодын зах зээлээс худалдан авах ..........(үнийн дүн, валют)..........-ийн үнийн дүн бүхий ............(барааны нэр/жагсаалт)........-ийг хянан баталгаажуулан хүргүүлж байна.
..........(олон улсын гэрээ/хуулийн нэр).............. гэрээ/хуулийн .......... дахь заалтын дагуу барааг ............(албан татварын нэр).............. албан татвараас чөлөөлж өгөхийг хүсье.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: .............(байгууллагын нэр, бараа хүлээн авах этгээдийн овог, нэр, биеийн байцаалт).
ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧААС
ДООШГҮЙ АЛБАН ТУШААЛТАН /гарын үсэг, тамга/ /Овог, нэр/
Текст томруулах
A
A
A