A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/25

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-05(1)/-ыг 1 дүгээр, "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайлангийн маягт нөхөх заавар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тайлангийн маягтыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ