A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн

А/25 дугаар тушаалын 02 хавсралт

 

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайлангийн

маягт нөхөх заавар

 

Энэхүү тайлангийн маягтаар Онцгой албан татварын тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 8 дугаар зүйлийн 8.9-т заасны дагуу хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажилагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгчид ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд тушаана.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

Нэг.Тайлангийн маягт

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын онцгой албан татварын тайлангийн маягт нь А, Б, В, гэсэн 3 хэсэгтэй байна.

А. Тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид нодуулсан онцгой албан татвар:

1-р мөрийн 1-р баганын дүн нь Тоглоомын ширээ буюу электрон хүрдний тоо ширхэг байна.

2-р мөрийн 1-р баганын дүн нь Автомат тоглоомын тоо ширхэг байна.

3-р мөрийн 1-р баганын дүн нь Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализаторын тоо ширхэг байна.

4-р мөрийн 1-р баганын дүн нь Бооцоо тооцоолох букмейкерийн төвийн тоо ширхэг байна.

5-р мөрийн 1-р баганын дүн нь 1-р баганын 1-4-р мөрүүдийн нийлбэр дүн байна.

Ногдуулах ОАТ буюу 2-р баганын 1-4-р мөрүүдийн дүн нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан хэмжээ байна.

1-р мөрийн 3-р баганын дүн нь 1-р баганын харгалзах мөрийн дүнг 2-р баганын харгалзах мөрийн дүнгээр үржүүлж тооцсон дүн байна.

2-р мөрийн 3-р баганын дүн нь 1-р баганын харгалзах мөрийн дүнг 2-р баганын харгалзах мөрийн дүнгээр үржүүлж тооцсон дүн байна.

3-р мөрийн 3-р баганын дүн нь 1-р баганын харгалзах мөрийн дүнг 2-р баганын харгалзах мөрийн дүнгээр үржүүлж тооцсон дүн байна.

4-р мөрийн 3-р баганын дүн нь 1-р баганын харгалзах мөрийн дүнг 2-р баганын харгалзах мөрийн дүнгээр үржүүлж тооцсон дүн байна.

5-р мөрийн 3-р баганын дүн нь 3-р баганын 1-4-р мөрүүдийн нийлбэр дүн байна.

 Б. Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ногдуулсан онцгой албан татвар:

6-р мөрийн 1-р баганын дүн нь Тусгай зөвшөөрлийн тоо байна.

6-р мөрийн 2-р баганын дүн нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан хэмжээ байна.

6-р мөрийн 3-р баганын дүн нь 1-р баганын харгалзах мөрийн дүнг 2-р баганын харгалзах мөрийн дүнгээр үржүүлж тооцсон дүн байна.

7-р мөрийн 1-р баганын дүн нь 6-р мөрийн 1-р баганын дүнтэй тэнцүү байна.

7-р мөрийн 3-р баганын дүн нь 6-р мөрийн 3-р баганын дүнтэй тэнцүү байна

 В. Албан татвар ногдуулах тооцоолол:

НИЙТ НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР /5+7/ буюу 8-р мөрийн дүн нь А хэсгийн 5-р мөрийн 3-р баганын дүн болон Б хэсгийн 7-р мөрийн 3-р баганын дүнгийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.

НИЙТ ТӨЛБӨЛ ЗОХИХ ТАТВАРЫН ДҮН буюу 9-р мөрийн дүн нь НИЙТ НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР буюу 8-р баганын дүнтэй тэнцүү байна.

 

 

 

--- о0о ---