A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 11

Дархан-Уул аймаг

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.НАСАНБАТ