- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 07
Эрдэнэбулган сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Дээрх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэх саналыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Азхүү)-д үүрэг болгосугай.
ДАРГА Т.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
