A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр                                                                                                                                                                                                                                      

Дугаар 15 

Улаанбаатар хот

"РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 1.2, 1.4, 1.6, 2.2 дах хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Нөхцөл, шаардлагын 1.2 дах хэсгийн "...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль..." гэснийг "...Зөвшөөрлийн тухай хууль..." гэж, 1.4 дэх хэсгийн " ...дагуу нээлттэйгээр сонгон шалгаруулах ба Зохицуулах хорооноос баталсан "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам"-ыг баримтална." гэснийг "...дагуу сонгон шалгаруулна." гэж, 1.6 дах хэсгийг "Энэхүү нөхцөл, шаардлагад тусгаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нөхцөл шаардлагаар зохицуулна" гэж, 2.2 дах хэсгийг "Үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ирүүлсэн хүсэлтийг үнэлэхдээ радио давтамжийн нөөц, хуваарилалт, өрсөлдөөний нөхцөл байдал, хэрэглэгчид үзүүлэх үр дагавар, ач холбогдол, технологийн дэвшил зэргийг харгалзан үзнэ" гэж тус тус өөрчлөн найруулах.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА Т.НАРАНМАНДАХ