A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 

Дугаар 01 

Улаанбаатар хот

"ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 1.2, 1.4, 1.8, 2.5, 3.5, 3.8 дах заалтуудад дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Нөхцөл, шаардлагын 3.5 дах хэсгийн "...хүрээнд нэмэлт..." гэсний дараа ", өөрчлөлт" гэж нэмэх.

1.2.Нөхцөл, шаардлагын 1.2 дах хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль" гэснийг "Зөвшөөрлийн тухай хууль" гэж, 1.4 дэх хэсгийг "Төлбөртэй телевизийн үйлчилгээнээс бусад телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна" гэж, 1.8 дах хэсгийг "Энэхүү нөхцөл, шаардлагад тусгаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журам, нөхцөл шаардлагаар зохицуулна" гэж, 2.5 дах хэсгийг "Үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ирүүлсэн хүсэлтийг үнэлэхдээ өрсөлдөөний нөхцөл байдал, дамжуулах сүлжээний багтаамж, техникийн боломж, хэрэглэгчид учруулах үр нөлөө зэргийг харгалзан үзнэ" гэж, 3.8 дах хэсгийн "Зохицуулах хорооноос гаргасан маягтын дагуу ирүүлж тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна." гэснийг "Зохицуулах хороонд гаргаж, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна." гэж тус тус өөрчлөн найруулах.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ