A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 

Дугаар 14

Улаанбаатар хот 

"РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 88 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 1.2, 1.4 дэх хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Нөхцөл, шаардлагын 1.2 дах хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль" гэснийг "Зөвшөөрлийн тухай хууль" гэж, 1.4 дэх хэсгийг "Төлбөртэй радиогийн үйлчилгээнээс бусад радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна." гэж тус тус өөрчлөн найруулах.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГАГ.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ