A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цомын загвар батлах тухай" Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 181 дүгээр тогтоолд доор дурдсан агуулгатай 3, 4 дэх заалт нэмсүгэй:

"3.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан Цомын загвараар 1:3 харьцаагаар жижгэрүүлсэн цомыг бүтээж, Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд хадгалуулж байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоолын 3 дахь заалтад заасан жижгэрүүлсэн цомыг бүтээхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо (Б.Бат-Эрдэнэ), Сангийн яам (Б.Жавхлан)-нд тус тус даалгасугай."

2."Цомын загвар батлах тухай" Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн "батламж "гэрэгэ"-г" гэснийг "батламжийг" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН