A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 8/39

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХУРААМЖ, ТАРИФЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/-д даалгасугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б. ЭНХБОЛД