- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМЫН "ДУЛААН ШАРЫН ГОЛ" ТӨХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ № 8. 2023.03.16/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМЫН "ДУЛААН ШАРЫН ГОЛ" ТӨХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Дулаан шарын гол" ТӨХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /Б.Батхуяг/-д даалгасугай.
3.Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК /Б.Батхуяг/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2018 оны 92 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, 2019 оны 103 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A