- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШИНЭЖИНСТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 8. 2023.03.16/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 74
Залаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалт, 6.2 дахь заалт, 6.3 дахь заалт, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий өрхийн нэг малын тоо толгойн албан татварын хэмжээг 2023 онд 500 төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд малчдад мэдээлж сурталчлах, татварын ногдуулалтыг хийж, төсөвт төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг сумын Засаг дарга (Б.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Цэнгэлмаа)-д даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны 37 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 18
Залаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ 500, ямаа 500, хонь 500, адуу 500, үхэр 500 (Таван зуун) төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд малчдад мэдээлж сурталчлах, татварын ногдуулалтыг хийж, төсөвт төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг сумын Засаг дарга (Л.Батхуяг)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Цэнгэлмаа)-д даалгасугай.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
