A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол Улсын 2023 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай /ЗХХАЭ № 8. 2023.03.16/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/58

Улаанбаатар хот

Монгол Улсын 2023 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2023 онд экспортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр хавсралтаар, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Хүнсний тухай хуулийн 51 дүгээр зүйлийн дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Д.Довчинсүрэн)-т, зөвшөөрлийг хууль тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн)-д тус тус даалгасугай.

3. Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Ц.БОЛОРЧУЛУУН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/65

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээ шинэчлэн батлагдсантай холбогдуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны "Хуурай сүүний импортлох тоо хэмжээг тогтоох тухай" А/277, "Монгол Улсын экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээг тогтоох тухай" А/312, 2023 оны "Монгол Улсын 2023 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН