A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/211

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТЫН ХАВСРАЛТ МЭДЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан "Тайлангийн маягт, хавсралт мэдээ нөхөх заавар батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/56 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-нд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:

1/"Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол" ХМ-02(8)-д 13 дугаар мөрөнд "2.11 "Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу үзүүлэх албан татварын хөнгөлөлт" гэснийг "Албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө." гэж өөрчилсүгэй.

2/"Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол" ХМ-02(8)-ийн 13 дугаар мөрөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан мөрийн дугаарлалтыг "2.12 Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу үзүүлэх албан татварын хөнгөлөлт" 14 дүгээр, 14 дүгээр мөрийн "Хэсгийн дүн" гэснийг 15 дугаар мөр "2-р хэсгийн дүн", 15 дугаар мөрийн "ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар чөлөөлөгдөх татвар" гэснийг 16 дугаар мөр, 16 дугаар мөрийн "ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар хөнгөлөгдөх татвар", 17 дугаар мөрийн "Нийт дүн(мөр 2+14+15+16)" гэснийг 18 дугаар мөр "Нийт дүн(мөр 2+15+16+17)" гэж тус тус өөрчилсүгэй.

3/. Нийт зардал, өртгийн мэдээ /ХМ-02(3)/-д "Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэгдүүлэн тооцох хасагдах зардлын мэдээ" ХМ-02(3г)-г нэмсүгэй.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягтын хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

Татварын ерөнхий газрын даргын
2022 оны 12 сарын 30-ны өдрийн
А/211 дугаар тушаалын хавсралт

Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол /ХМ-02(8)/

(оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр)

Хөнгөлөлтийн төрөл

Мөр

Тооцоолол

Дүн

1

2

3

4

2. Хуулийн 22.5 дахь хэсгээр

2.11

Албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө.

13

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.12

Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу үзүүлэх албан татварын хөнгөлөлт

14

Хөнгөлөлтийн хувь

2-р хэсгийн дүн

15

ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар чөлөөлөгдөх татвар

16

ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар хөнгөлөгдөх татвар

17

Нийт дүн (мөр 2+15+16+17)

18

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэгдүүлэн тооцох хасагдах зардлын мэдээ /ХМ-02(3г)/

(оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр)

Хуулийн заалт /дугаар/

Хуульд заасан нэмэгдүүлэн тооцох зардлын нэр

Хуулийн дагуу тайлагнасан зардлын дүн /баримтаар нотлогдох, тайлагнасан/

Нэмэгдүүлэн тооцох хасагдах зардлын /элэгдлийн

Нийт хасагдах зардлын дүн

Тодорхойлолт, албан бичиг хавсрагах /шилжин очсон татварын албаны г.м/

хувь /жил

дүн

А

Б

В

1

2

3 (1*2)

4 (1+3)

5

НИЙТ ДҮН