- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 78
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр"-ийн 3.2.9 дэх заалтын "олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл, сурталчилгааг тодорхой давтамжтайгаар нийтэд түгээх;" гэснийг "олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл, сургалт, сурталчилгааг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт тодорхой давтамжтайгаар нийтэд түгээх;" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A