A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 12/06

Баянбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтууд тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий өрхийн нэг малын тоо толгойд төлөх албан татварын хэмжээг 2023 онд хонь-200, ямаа-500 төгрөг, адуу-500, тэмээ-500 төгрөг, үхэр-500 төгрөгөөр тус тус тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд, малчин мал бүхий иргэдэд сурталчлахыг сумын Засаг дарга (Н.Гансүх), багийн Засаг дарга нарт, тогтоосон татварыг хуулийн хугацаанд бүрдүүлэн ажиллахыг Татварын улсын байцаагч (Ц.Энхзаяа)-д тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Саруулбуян)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 9/2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.НАМГАРРЕНЧИН