A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ТӨВ АЙМГИЙН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф/, /ЗХХАЭ № 8. 2023.03.16/
Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 07

Зуунмод

НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф батлах тухай" санал, мэдээлэл, түүнд Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг ХЭЛЭЛЦЭЭД:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.17, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан нэгж тарифыг аймгийн хэмжээнд мэдээлж, мөрдүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар /-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Ч.Жавзанпагма)-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН