- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛДАРХААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ № 8. 2023.03.16/

ЗАВХАН АЙМГИЙН АЛДАРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 08
Алдар
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ю.Дэлгэрнасан/, татварын улсын байцаагч /Д.Цогзол/ нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.
ДАРГА З.ГОНЧИГБАЛ
Текст томруулах
A
A
A
