A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/44

Улаанбаатар хот

Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын долоодугаар хавсралтаар баталсан ИНБД-7-ын ИНД-173 "Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлтийг хоёрдугаар хавсралтаар, есдүгээр хавсралтаар баталсан ИНБД-9-ийн ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д орох өөрчлөлтийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах тухай" А/27 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  С.БЯМБАЦОГТ

 


Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

ИНД-173 "Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д оруулах өөрчлөлт:

"173.61. Хэрэглэлийн нислэгийн журмыг түгээх" зүйлийн (b)(1) заалтад "нисэхийн мэдээллийн үйлчилгээ" гэснийг "НМҮ" гэж;

"173.201. Журам зохиох" зүйлийн (a)(2) заалт, (a)(2)(i), (a)(2)(ii), (a)(2)(iii), (a)(2)(iv), (a)(2)(v) хэсэгт "Хавсралт" гэснийг "Annex" гэж, (c)(3)(i) хэсэгт "дуу намсгах журам" гэснийг "дуу багасгах журам" гэж;

"173.55. Хэрэглэлийн нислэгийн журам зохиох" зүйлийн (f)(1), (f)(2) заалтад "RTCA Inc. doc" гэснийг "RTCA Inc. document number" гэж;

"173.103. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт" зүйлийн (b)(4) заалтад "бодит өөрчлөлт" гэснийг "нөлөө бүхий өөрчлөлт" гэж;

"173.301. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт" зүйлийн (f)(6) заалт, (h) хэсэг болон "173.303. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалтын тогтолцоо" зүйлийн (i) хэсэгт "2022 оны 2 сарын 1" гэснийг "2024 оны 01 сарын 01" гэж;

"173.303. ХНЖҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалтын тогтолцоо" зүйлийн (a) хэсэгт "173.301(b)(1)(ii)" гэснийг "173.301(b)(2)" гэж тус тус өөрчлөх.

---о0о---

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт

ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-д оруулах өөрчлөлт:

"175.1. Хамрах хүрээ" зүйлийн (1) заалтад "Нисэхийн Мэдээллийн Үйлчилгээ" гэснийг "НМҮ" гэж;

"175.3. Гэрчилгээний шаардлага" зүйлд "үзүүлэхгүй" гэснийг "үзүүлэхгүй байх үүрэгтэй" гэж;

"175.7. Гэрчилгээ олгох" зүйлд "Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагч нь НМҮБ-ын гэрчилгээ эзэмших эрхтэй" гэснийг "Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, энэ Дүрмийн дагуу НМҮБ-ын гэрчилгээг Дарга олгож болно" гэж;

"175.11. Гэрчилгээний хугацаа" зүйлийн (c) хэсэгт "хураалгана" гэснийг "хураалгах үүрэгтэй" (d) хэсэгт "хүргүүлнэ" гэснийг "хүргүүлэх үүрэгтэй" гэж;

"175.53. Байгууламжийн шаардлага" зүйл болон "175.59. Мэдээлэл цуглуулах" зүйлийн (a) хэсэг болон "175.101. Байнгын хэрэгжилт" зүйлд "байна" гэснийг "байх үүрэгтэй" гэж;

"175.53. Байгууламжийн шаардлага" зүйлийн (1) заалтад "Ерөнхий заавартаа заасан НМҮ-нд тохирсон" гэснийг "хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан НМҮ-нд тохирсон" гэж;

"175.55. Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээний хамрах хүрээ" зүйлд "заана" гэснийг "заах үүрэгтэй" гэж;

"175.57. Баримт бичиг" зүйлийн (a)(3) заалтад "Ерөнхий заавартаа заасан НМҮ-нд шаардлагатай лавлагааны материал, стандарт, зөвлөмж, журам болон бусад холбогдох баримт бичгийн хувийг хадгалдаг байх" гэснийг "Ерөнхий заавартаа заасан НМҮ-нд шаардлагатай холбогдох эшлэл материал, стандарт, зөвлөмж, журам болон бусад баримт бичгийн хувийг хадгалдаг байх" гэж;

"175.59. Мэдээлэл цуглуулах" зүйлийн (b) хэсэгт "Энэ зүйлийн (a)-д заасан журам нь дараах шаардлагыг бататгасан байна" гэснийг "Хүсэлт гаргагч нь дараах шаардлага хангасан журамтай болохыг бататгах үүрэгтэй" гэж, (b)(2) заалтад "олон улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч" гэснийг "олон улсад агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч" гэж;

"175.59. Мэдээлэл цуглуулах" зүйлийн (c) хэсэгт "Энэ зүйлийн (b)-д зааснаас гадна, NOTAM үйлчилгээний журам нь NOTAM гаргах аливаа мэдээлэгч байгууллагын хүсэлтийг тухайн NOTAM-ыг 3 сараас дээш хугацаагаар хүчинтэй байхыг шаарддаггүй болохыг бататгана" гэснийг "Хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (b)-д зааснаас гадна, мэдээлэгч байгууллагын NOTAM гаргах хүсэлтэд тухайн NOTAM-ыг 3 сараас дээш хугацаанд хүчинтэй байхыг шаардаагүй болохыг NOTAM үйлчилгээний журмаар бататгадаг байх үүрэгтэй" гэж;

"175.61. Нисэхийн мэдээллийг хэвлэн нийтлэх" зүйлийн (b)(3) заалтад "нийтлэл" гэснийг "хэвлэл" гэж, (b)(11) заалтад "ИНД-ийн тайлбар" гэснийг "ИНД болон Annex-ийн нэр томьёоны тайлбар" гэж, (b)(13)(i) дэд заалтад "мэдээлэл" гэснийг "зааварчилгаа" гэж, (b)(13)(ii) дэд заалтад "НМҮ" гэснийг "нислэгийн мэдээллийн үйлчилгээ" гэж, (c)(5) заалтад "лавлагаа" гэснийг "эшлэл" гэж;

"175.61. Нисэхийн мэдээллийг хэвлэн нийтлэх" зүйлийн (c)(6) заалтад "хэрэв AIP-ын Өөрчлөлт, эсхүл AIP-ын Нэмэлтийг AIRAC тогтолцооны дагуу хэвлэн нийтэлсэн бол, гарах NOTAM нь үйл ажиллагааны чухал ач холбогдолтой агуулга, хүчинтэй болох өдөр болон өөрчлөлт, эсхүл нэмэлт бүрийн лавлагааны дугаарын товч тайлбарыг өгдөг байх" гэснийг "хэрэв AIP-ын Өөрчлөлт, эсхүл AIP-ын Нэмэлтийг AIRAC тогтолцооны дагуу хэвлэн нийтэлсэн бол, гарах NOTAM нь үйл ажиллагааны чухал ач холбогдолтой агуулгын товч тайлбар, хүчинтэй болох өдөр болон өөрчлөлт, эсхүл нэмэлт бүрийн эшлэлийн дугаарыг өгдөг байх" гэж, (c)(7) заалтад "NIL" гэснийг "NIL notification" гэж;

"175.63. Хэвлэн нийтэлсэн мэдээллийн алдааг залруулах" зүйлийн (b) хэсэгт "Энэ зүйлийн (a)-д заасан журам дараах шаардлагыг бататгасан байна" гэснийг "Хүсэлт гаргагч нь дараах шаардлага хангасан журамтай болохыг бататгах үүрэгтэй" гэж, (b)(4) заалтад "түгээгдсэн мэдээллийн зөрчлийг ИНД-12-ын дагуу Даргад мэдээлдэг байх" гэснийг "ИНД-12-оор шаардсан түгээгдсэн мэдээллийн зөрчлийг Даргад мэдээлдэг байх" гэж;

"175.65. Бүртгэл" зүйлийн (b)(1) заалтад "дэс дугаар" гэснийг "серийн дугаар" гэж;

"175.101. Байнгын хэрэгжилт" зүйлийн (1) заалтад "Ерөнхий заавартаа заасан ажлын байрлал тус бүрд, тухайн зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгалдаг байх" гэснийг "хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт заасан ажлын байрлал тус бүрд, тухайн зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгалдаг байх" гэж;

"175.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт" зүйлийн (d)(5) заалтад "бодит өөрчлөлт" гэснийг "нөлөө бүхий өөрчлөлт" гэж;

"175.151. Монгол Улсын AIP-ын агуулга" зүйлийн (c)(3) заалтад "Конвенцийн Зүйл 38-ын дагуу Даргын гаргасан журам болон ICAO-гийн стандарт, зөвлөмжийн зөрүүтэй шаардлагын жагсаалт" гэснийг, "Конвенцын Зүйл 38-ын дагуу Даргын мэдээлсэн ICAO-гийн стандарт, зөвлөмж, журам болон үндэсний зохицуулалт хоорондын онцлох зөрүүтэй байдлын жагсаалт" гэж;

"175.251. NOTAM-ын тодорхойлолт" (d) хэсэгт "NOTAM нь товч, зөвхөн нэг сэдвийг хамарсан ба түүний утгыг өөр баримт бичигт эшлэл хийхгүйгээр тодорхой боловсруулагдсан байх ёстой" гэснийг "NOTAM нь товч, зөвхөн нэг сэдвийг хамарсан байх ба түүнд өөр баримт бичгийн эшлэл хийхгүйгээр тодорхой боловсруулагдсан байх ёстой" гэж, (e) хэсэгт "Хэрэв NOTAM нь Монгол Улсын AIP-д өөрчлөлт оруулах, эсхүл AIP-ын Нэмэлт гаргахыг шаардсан мэдээллийг агуулдаг бол, NOTAM нь хамаарах Монгол Улсын AIP-ын текст, эсхүл AIP-ын Нэмэлттэй холбоотой лавлагааг багтаасан байх ёстой" гэснийг "Хэрэв NOTAM нь Монгол Улсын AIP-д өөрчлөлт оруулах, эсхүл AIP-ын Нэмэлт гаргахыг шаардсан мэдээллийг агуулдаг бол, NOTAM нь хамаарах Монгол Улсын AIP, эсхүл AIP-ын Нэмэлтийн харилцан-эшлэлийг (cross-reference) багтаасан байх ёстой" гэж, (g) хэсэгт "Хэрэв NOTAM-д алдаа илэрсэн бол, тухайн NOTAM-ыг цуцалсан солих NOTAM-ыг гаргах ёстой" гэснийг "Хэрэв NOTAM-д алдаа илэрсэн бол, тухайн NOTAM-ыг цуцалж, шинэ NOTAM гаргах, эсхүл солих NOTAM-ыг гаргах ёстой" гэж, (k)(1) заалтад "хамгийн сүүлчийн AIP-ын Өөрчлөлт, AIP-ын Нэмэлт болон олон улсад түгээсэн AIC-д эшлэл хийсэн байх" гэснийг "хамгийн сүүлчийн AIP-ын Өөрчлөлт, AIP-ын Нэмэлт болон олон улсад түгээсэн AIC-ыг эшлэл хийсэн байх" гэж, (k)(2) заалтад "хамгийн сүүлчийн AIP-ын Өөрчлөлт, AIP-ын Нэмэлт болон олон улсад түгээсэн AIC-д эшлэл хийсэн байх" гэснийг "шалгах хуудсанд эшлэл хийсэн тухайн серийн NOTAM-тай адил түгээгдэх ба шалгах хуудас гэж тодорхой тэмдэглэгдсэн байх" гэж;

"175.253. NOTAM-ыг түгээх" зүйлийн (a)(1) заалтад "боломжтой бол, холбооны нэг мэдээгээр дамжуулдаг байх" гэснийг "холбооны нэг мэдээгээр дамжуулдаг байх" гэж, (a)(2) заалтад "тухайн мэдээлэл үйл ажиллагаанд нь шууд ач холбогдолтой, мөн тухайн мэдээллийг өөр хэлбэрээр авах боломжгүй этгээдэд 7-гоос доошгүй хоногийн өмнө мэдээг түгээдэг байх" гэснийг "тухайн мэдээлэл үйл ажиллагаанд нь шууд ач холбогдолтой бөгөөд түүнийг өөр хэлбэрээр урьдчилан авах боломжгүй этгээдэд түгээдэг байх" гэж;

"175.301. НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт" зүйлийн (b)(2) заалтад "171.67" гэснийг "175.67" гэж, "171.303" гэснийг "175.303" гэж;

"175.301. НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт" зүйлийн (f)(6) заалт, (h) хэсэг болон "175.303. НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалт" зүйлийн (c) хэсэгт "2022 оны 2 сарын 1" гэснийг 2024 оны 01 сарын 01" гэж;

"175.303. НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалт" зүйлд "171.301(b)(1)(ii)" гэснийг "175.301(b)(2)" гэж;

"175.103. AIP-ын үйлчилгээ" зүйлийн (b)(1) заалт болон "175.107. Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ" зүйлийн (b)(2) заалтад "нисэхийн мэдээллийн нэгдсэн багц" гэснийг "нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн" гэж;

"175.153. Монгол Улсын AIP-ын тодорхойлолт" зүйлийн (a), (b) хэсэг, (a)(1), (b)(1) заалт, (b)(2)(i), (b)(2)(iii) дэд заалтад "мэдээлэл" гэснийг "хэвлэл" гэж;

"175.201. AIC-ын тодорхойлолт" зүйлийн (a)(1) заалтад "хэвлэмэл хэлбэрээр түгээгддэг байх" гэснийг "хэвлэмэл, эсхүл цахим хэлбэрээр түгээгддэг байх" гэж, (b) хэсэгт "олон улсын" гэснийг "олон улсад" гэж тус тус өөрчлөх.

---o0o---

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын

гэрчилгээжүүлэлт"-д оруулах өөрчлөлт:

"174.109. Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт" зүйлийн (d)(5) заалтад "бодит өөрчлөлт" гэснийг "нөлөө бүхий өөрчлөлт" гэж;

"174.151. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилт" зүйлийн (f)(6) заалт, (h) хэсэг болон "174.153. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалт" зүйлийн (c) хэсэгт "2022 оны 2 сарын 1" гэснийг "2024 оны 01 сарын 01" гэж;

"174.153. НЦУҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн шилжилтийн чанар баталгаажуулалт" зүйлийн (a) хэсэгт "174.151(b)(1)(ii)" гэснийг "174.151(b)(2)" гэж тус тус өөрчлөх.

---о0о---