- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5273 дугаарт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A