A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5113 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 10 дугаарт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

РАДИО ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ САРНИУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.9 дэх заалтуудыг үндэслэн тус тус ТОГТООХ нь:

1."Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус хорооны "Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам" батлах тухай 2020 оны 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Б.АНХБААТАР

Б.БАТЗОРИГ

Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

Н.МАНДАХБААТАР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР