- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5272 дугаарт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.10 дах хэсэг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 тоот тушаалаар батлагдсан "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 57 тоот тогтоол, 2019 оны 5 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A