A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5304 дүгээрт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 19 дүгээрт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоол, 2015 оны 40 дүгээр тогтоол, 2016 оны 26 дугаар тогтоол болон 2020 оны 82 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг /-т үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дах зүйлийн 17 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг шинэчлэн батлах тухай 2021 оны 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА   Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааныНАРИЙН БИЧГИЙН ДАРГА   Т.НАРАНМАНДАХ