A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны
2021 оны 5  дугаар сарын 14-ний өдрийн
34 тоот тогтоолын хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ
 
 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.      Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, дуусгавар болгох, шилжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.      Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх) нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон бусад холбогдох хуулиар тус тус эрх олгогдсоны дагуу харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалт -ын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, үр ашигтай зохион байгуулах ба харилцаа холбооны сүлжээ үйлчилгээний зохицуулалтын олон улсын чиг хандлагад нийцүүлэн, зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, ижил тэгш үйлчлэх, ил тод, бие даасан байх зарчмыг баримтална.

1.3. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуулийн 15.16.1-15.16.3, 15.16.5-15.16.7-д заасан тусгай зөвшөөрөл тус тус хамаарна.

1.4. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл болон эрхлэх үйлчилгээг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээнд зааж өгнө.

1.5. Зохицуулах хороо нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлогыг баримтлан тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтаар олгож болох ба сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэхүү журмаас тусад нь баталж мөрдөнө.

1.6. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож  тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээд уг нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж  ажиллана.

1.7.      Зохицуулах хороо нь энэхүү журамд заасан тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлэх ба холбогдох аргачлал, мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулна.

1.8.      Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 10.2 болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр эсхүл хүсэлт гаргагч этгээдийн ирүүлсэн хүсэлт нь энэ журамд заасан нөхцөл, шаардлагын аль нэгийг хангахгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба татгалзсан тухай үндэслэлийг тодорхой дурдсан хариуг тусгай зөвшөөрөл хүсэгчид бичгээр хүргүүлнэ.
 
ХОЁР. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НӨХЦӨЛ, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

2.1.      Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журамд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

2.2.      Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан баримт бичиг болон эрхлэх үйлчилгээнээс хамааруулан Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан, энэхүү журмын хавсралт 1-ээс 4-т дурдсан мэдээллийг ирүүлнэ.

2.3.      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл хүсэгчээс болон бусад холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаар тодруулга мэдээлэл авч болно.
 
ГУРАВ. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

3.1.      Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ журмын 2.2-т заасан баримт бичгийг бүрэн, үнэн зөв бүрдүүлж, хуудас бүрийг дугаарлан Зохицуулах хороонд хүргүүлнэ.

3.2.      Зохицуулах хорооны ажлын алба нь энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн иж бүрдлийг шалгах, бүртгэл хөтлөх, хүлээн авах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх бөгөөд баримт бичиг дутуу иж бүрдлийг, баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой зааварчилгааны хамт хүсэлт гаргагчид буцаан хүргүүлнэ.

3.3.      Зохицуулах хороо нь энэхүү журмын 3.2-т заасны дагуу хүлээж авсан баримт бичгийн иж бүрдэлд үндэслэн ирүүлсэн хүсэлт нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү журмын Хавсралт 1-ээс 5-д заасан шаардлага хангасан эсэхэд өөрийн ажлын албадаар дамжуулан үнэлгээ хийнэ. 

3.4.      Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй буюу тодруулга шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг нэмэлтээр ирүүлэхийг зөвшөөрөл хүсэгчид цахим шуудан болон утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэх ба хүсэлт гаргагч нь мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор нэмэлт материал ирүүлнэ. Хэрэв дурдсан хугацаанд нэмэлт материал ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзнэ.

3.5.      Зохицуулах хорооны ажлын албад нь энэхүү журмын 3.3-т заасны дагуу үнэлгээ хийж шаардлага хангасан гэж дүгнэсэн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ба уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор багтаан тусгай зөвшөөрөл хүсэгчид бичгээр мэдэгдэнэ.

3.6.      Зохицуулах хорооны ажлын албад шаардлага хангаагүй гэж дүгнэсэн, эсхүл Зохицуулах хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан тохиолдолд татгалзсан талаарх үндэслэл, тайлбарыг ирүүлсэн иж бүрдлийн хамт хүсэлт гаргагчид хүргүүлнэ. 

3.7.      Зохицуулах хороо нь ирүүлсэн хүсэлтийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.4 -т заасан нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд уг хуулийн 12.1-д заасны дагуу ажлын 21 хоног, Радио долгионы тухай хуулийн 11.2-т заасны дагуу ажлын 30 хоногт шийдвэрлэх ба зөвшөөрөл хүсэгч нь тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг авах эрхтэй.

3.8.      Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тохиолдолд үнэлгээний ажлын хэсэг нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг холбогдох журам, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу зохион байгуулж, хорооны хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлнэ.
 
ДӨРӨВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХ

4.1.      Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, Харилцаа холбооны тухай хуулийн 12.2, Радио долгионы тухай хуулийн 12.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн энэхүү журмын Хавсралт 1,2,3,4-т зааснаас багагүй хугацаагаар сунгана.

4.2.      Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тухайн Радио равтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг энэхүү журмын Хавсралт 2-т зааснаас өөр хугацаагаар сунгаж болно.

4.3.      Хуульд тусгайлан заагаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60-аас багагүй хоногийн өмнө дараах мэдээллийн хамт Зохицуулах хороонд ирүүлнэ. Үүнд:

4.3.1.  Албан хүсэлт;

4.3.2.  Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний үүргийг хэрхэн биелүүлж ажилласан тухай тайлан, мэдээлэл;

4.3.3.  Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;

4.3.4.  Тусгай зөвшөөрлийн гэрээ;

4.3.5.  Тусгай зөвшөөрлийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд шинэчилсэн мэдээлэл;

4.4.      Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуулиар тусгайлан заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, бусад тохиолдолд хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан хянаж, хорооны даргын тушаалаар шийдвэрлэнэ.

4.5.      Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага биелүүлж ажилласан байдлыг үндэслэх ба шаардлагатай тохиолдолд нэмэлт мониторинг, шалгалт хийж болно.

4.6.      Зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-өөс гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах боломжгүй тохиолдолд үндэслэлийг тодорхой дурдсан албан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. Үүнд:

4.6.1.  Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн;

4.6.2.  Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

4.6.3.  Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй;

4.6.4.  Хууль, журамд заасан бусад үндэслэл

4.7.      Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэж, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах ба гэрээний үүргийн хэрэгжилт, нөхцөл, шаардлагын биелэлт дүгнэх аргачлалыг Зохицуулах хорооны даргын тушаалаар баталж, мөрдөнө.
 
ТАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХУУЛЬД ЗААСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

5.1.      Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба нэмэлт, өөрчлөлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтэд үндэслэн Зохицуулах хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнд:

5.1.1.  Үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.1.2.  Эрхлэх үйлчилгээний төрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.1.3.  Радио давтамж, радио давтамжийн зурваст нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.1.4.  Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр (Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн) өөрчлөх.

5.2.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 5.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын Хавсралт 5-д заасан баримт бичгийг хамт Зохицуулах хороонд ирүүлнэ.

5.3.      Энэ журмын 5.2-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг Зохицуулах хорооны ажлын албад энэ журмын хавсралт 5-д заасан шаардлага хангасан гэж үнэлсэн тохиолдолд энэхүү журмын 5.1.1-5.1.3-т заасан асуудлыг Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх бөгөөд 5.1.4-т заасан асуудлыг  тусгай зөвшөөрөл, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэнэ.

5.4.      Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

5.5.      Зохицуулах хороо нь энэхүү журмын Хавсралт 5-д заасан шаардлагын аль нэг нь хангагдаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзах ба татгалзсан үндэслэлийг тодорхой дурдсан хариуг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

5.6.      Тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан тохиолдолд шилжүүлнэ.

5.7.      Тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 5.6-д заасны дагуу шилжүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэх ба Зохицуулах хороо нь холбогдож хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ. Үүнд:

5.7.1.  Тусгай зөвшөөрөл шилжүүлэх шалтгаан, нөхцөл байдлыг тодорхой тусгасан 2 талын хүсэлт;

5.7.2.  Тусгай зөвшөөрөл шилжүүлэх болон шилжүүлж авах этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар.
 
ЗУРГАА. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ

6.1.      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14.1, холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас гадна тусгай зөвшөөрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар, Зохицуулах хорооны шийдвэрээр түдгэлзүүлнэ.

6.2.      Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулна.

6.3.      Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтын дагуу 3 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяа Татварын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

6.4.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түдгэлзүүлсэн хугацаанд шинээр хэрэглэгч бүртгэхгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүй байна.

6.5.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө бүрэн арилгах бөгөөд зөрчлөө арилгасан тухай тайлан, нотлох баримтыг Зохицуулах хороонд ирүүлнэ. Зохицуулах хороо нь ирүүлсэн тайлан, нотлох баримттай танилцаж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь холбогдох шалгалтыг хийж, дүгнэлт гаргаж болно.

6.6.      Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл бүрэн арилсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд зөрчлөө бүрэн арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
 
ДОЛОО. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ,  ДУУСГАВАР БОЛСОНД ТООЦОХ

7.1.      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1, Радио долгионы тухай хуулийн 18.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 16 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл үүссэн тохиолдолд Зохицуулах хорооны шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

7.2.      Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тохиолдолд энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулна.

7.3.      Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-д заасны дагуу ажлын 3 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч, харъяа Татварын алба, шаардлагатай бол бусад холбогдох үйлчилгээ эрхлэгчдэд албан бичгээр хүргүүлнэ.

7.4.      Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд түүнд хамаарах радио давтамж, давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ.

7.5.      Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-ыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш 1 жилийн дотор хэрэглэгчдэд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 

7.6.      Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 17 дугаар зүйл болон холбогдох бусад хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд түүнээс үүдэн гарах хохиролыг Зохицуулах хороо хариуцахгүй.
 
НАЙМ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ

8.1.      Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарсан тохиолдолд Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдтэй тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах ба дараах дараалал, зарчмыг баримтална. Үүнд:

8.1.1.  Зохицуулах хорооны ажлын алба нь гэрээний төсөл, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөвлөмж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийн нэхэмжлэх зэргийг тусгай зөвшөөрөл хүсэгчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахим шуудангаар хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

8.1.2.  Тусгай зөвшөөрөл хүсэгч нь гэрээний төслийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан Зохицуулах хороонд шуудангаар эсхүл биеэр ирүүлэх бөгөөд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлсөн байна.

8.1.3.  Иргэн тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд гэрээнд гарын үсэг зурж, "Гарын үсгийн баталгаа"-г нотариатаар баталгаажуулан гэрээнд хавсаргаж ирүүлнэ.

8.1.4.  Тусгай зөвшөөрөл хүсэгч нь эхний жилийн төлбөрөө бүрэн төлсөн, тусгай зөвшөөрлийн гэрээг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд тухайн гэрээг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор Зохицуулах хорооны даргаар баталгаажуулан зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох ба тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл үйлдэнэ.

8.2.      Хүсэлт гаргагч нь 8.1.2-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн гэрээг баталгаажуулж ирүүлээгүй эсхүл эхний жилийн төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээг баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохгүй бөгөөд тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгоно.

8.3.      Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан, нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд ингэхдээ энэхүү журмын 8.1-д заасан дараалал, шаардлагыг баримтална.

8.4.      Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилтийн байдлыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, эрхлэх үйлчилгээний төрлөөс хамааруулан 1-ээс 2 жил тутам дүгнэх ба тухай бүр тусгай зөвшөөрөл эзэмшигч болон олон нийтэд мэдээлж ажиллана.

8.5.      Холбогдох хууль тогтоомж болон энэхүү журамд зааснаас бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг тусгай зөвшөөрлийн гэрээгээр зохицуулах бөгөөд эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамааруулан Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт нөхцөл, үүргийг тусгаж болно. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт, нөхцөл, үүргийг тусгахдаа үл ялгаварлах зарчмыг баримтална.

8.6.      Тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ шинэчлэн байгуулах тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахим хуудас, эсхүл албан бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээнд оруулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

8.7.      Тусгай зөвшөөрлийн гэрээг Монгол хэл дээр байгуулна.
 
ЕС. ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС БОЛОН РАДИО ДАВТАМЖ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР

9.1.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөр /цаашид "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэх/-ийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны туршид Зохицуулах хорооны баталсан "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ" болон "Радио давтамжийн төлбөрийн хэмжээ"-нд заасны дагуу жил бүр тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хугацаанд төлнө.

9.2.      Зохицуулах хороо нь энэ журмын 9.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд цахим хуудсаар эсхүл бичгээр мэдэгдэх ба холбогдох шийдвэрийг өөрийн цахим хуудсанд байршуулна.

9.3.      Төлбөрийн зөрчлийн улмаас түдгэлзүүлсэн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр тооцогдохгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг сэргээсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түдгэлзүүлсэн хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлнө.

9.4.      Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, стратегийн дагуу Зохицуулах хорооны шийдвэрээр радио давтамжийн зурвасыг чөлөөлөх зохицуулалт хийж, тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгосон тохиолдолд үлдсэн хугацааны төлбөр тооцооноос холбогдох баримтыг үндэслэн чөлөөлж болно.

9.5.      Энэхүү журмын 9.4-т зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцааж олгохгүй.

9.6.      Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30, 42.4-р зүйл заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө.

9.7.      Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хууль, энэхүү журам, тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд "Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх журам"-д заасан холбогдох мэдээллийг Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
 
АРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

10.1.   Зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, регистрийн дугаар, үүсгэн байгуулагч, эзэмшил, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, хаяг байршил, тусгай зөвшөөрлийн төрөл, үйл ажиллагаа, хамрах хүрээ, хүчинтэй хугацаа, гэрээний үүргийн хэрэгжилт болон бусад мэдээллээр бүрдүүлэн, мэдээллийн аюулгүй байдал, архивын дотоод журмын бүртгэлжүүлж ажиллана.

10.2.   Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын суурь зарчмууд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар үүрэг хүлээсний дагуу Зохицуулах хороо нь дараах мэдээллийг өөрийн цахим хуудаст мэдээлж, тогтмол шинэчилнэ. Үүнд:

10.2.1. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, шийдвэрлэхэд шаардагдах хугацаа;

10.2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэр, хаяг, хэрэглэгчээс гомдол, санал хүлээж авах суваг, мэдээлэл, тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, тусгай зөвшөөрлийн хугацаа;

10.2.3. Тусгай зөвшөөрлийн зохицуулалттай холбоотой тус хорооны хуралдааны болон бусад шийдвэрүүд;

10.2.4. Тусгай зөвшөөрлийн төлбөр ийн мэдээлэл;

10.2.5. Түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон, дуусгавар болсонд тооцсон тусгай зөвшөөрлийн мэдээллийг шийдвэрийн хамт;

10.2.6. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл

10.3.   Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, байршил, утасны дугаар, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага, холбоо барих ажилтны талаарх мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ тухайгаа нэмэлт, өөрчлөлт орсноос хойш 10 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

10.4.   Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагааны тайлан ирүүлэх маягтыг Үндэсний Статистикийн хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагад үндэслэн боловсруулж, Зохицуулах хорооны даргын тушаалаар баталгаажуулах ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийг батлагдсан маягт, холбогдох аргачлалаар тухай бүр хангаж ажиллана.

10.5.   Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байгаа үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 10.4-т заасан маягтын дагуу үнэн зөв гаргах ба хагас жилд 1 удаа (гэрээнд заасан хугацаанд) санхүүгийн тайлангийн хамт Зохицуулах хорооны статистик тайлан ирүүлэх цахим системээр болон шаардлагатай тохиолдолд цаасаар Зохицуулах хороонд ирүүлнэ.

10.6.   Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн тайланд үндэслэн харилцаа холбооны салбарын гүйцэтгэлийн үзүүлэлтийг нэгтгэн, тайлан боловсруулж, өөрийн вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
 
АРВАН НЭГ. БУСАД

11.1.   Тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээний эх хувийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ, гэрчилгээг нөхөж олгох хүсэлтийг зарлуулсан тухай холбогдох баримтын хамт Зохицуулах хороонд ирүүлэх ба Зохицуулах хороо нь "Нөхөж олгов" тэмдэглэл хийх ба ингэхдээ тусгай дахин хэвлэсэний зардлыг тооцож, авч болно.

11.2.   Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болон дуусгавар болсонд тооцсон тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шуудангаар хүргүүлэх ба шуудангийн хаяг тодорхойгүй шалтгаанаар буцаж ирсэн тохиолдолд  өөрийн цахим хуудсаар нэг удаа олон нийтэд мэдээлнэ.

11.3.   Зохицуулах хороо нь гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед  харилцаа холбооны сүлжээний ачааллын байдалд үндэслэн сүлжээ, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй холбоотой түр зохицуулалт хийж болох ба тухайн зохицуулалтын шийдвэрийн үйлчлэх хугацаа нь гамшгийн нөхцөл байдал дуусахад дуусгавар болно.

11.4.   Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хариуцлага хүлээлгэнэ. 

------ oOo --------

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрлийн журмын Хавсралт 1

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

(ААҮАТЗТХ-ийн 15.16.2) ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

д/д

Харилцаа холбооны үйлчилгээ, үйлчилгээний төрөл

Хязгаарлагдмал нөөц ашиглах эсэх

Олгох нөхцөл

Хугацаа (жилээр)

Бүрдүүлэх баримт бичиг

Радио давтамж

Сүлжээний дугаар

Олгох

Сунгах

Тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаарх мэдээлэл

Эрхлэх үйлчилгээний талаарх мэдээлэл

1

Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах

Үндсэн сүлжээ
(улс хооронд, хот хооронд)

Тийм / Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
2. Сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)
3. Техникийн өрөөний төлөвлөлт (MNS 6869:2020)

Улс хооронд транзит урсгал дамжуулах

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх 
2. Үндсэн сүлжээ байгуулах А ангиллын тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардлага хангаж ажилласан байх
3. Өөрийн эзэмшлийн сүлжээтэй байх
4. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Албан хүсэлт
2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" болон тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийг мөрдөж ажилласан байдал

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
2. Сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)
3. Техникийн өрөөний төлөвлөлт (MNS 6869:2020)

Хот суурин газар

Тийм / Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх 
2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
2. Сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)
3. Техникийн өрөөний төлөвлөлт (MNS 6869:2020)

2

Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах

Тийм

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх 
2. Радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага хангах
3. "Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах" үйлчилгээтэй ижил нөхцөл хангах
4. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)

3

Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах

 Улс хоорондын

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх

2. "Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах

3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан

2. Инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн дипломын хуулбар

3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Шуудангийн сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)

2. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)

3.Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)

4. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

5.  Гадаад харилцагчтай байгуулсан гэрээний хуулбар, гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн баримт   

 Хот хооронд /бүсийн/

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх  
2. "Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Шуудангийн сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)
2. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
3. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
4. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

Хотын доторхи

Үгүй

Үгүй

1. Улс хоорондын шуудангийн сүлжээний төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт байх
2."Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Шуудангийн сүлжээний төлөвлөлт (форматын дагуу)
2. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
3. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
4. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

4

Суурин холбоо

Тийм / Үгүй

Тийм

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх.

2. "Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах.

3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан

2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар

3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)

2. Сүлжээ, үйлчилгээний төлөвлөлт (форматын дагуу)

Үүрэн
холбоо

Тийм

Тийм

Сонгон шалгаруулалтаар (Хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцлийг хангасан байх

10

10

Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг

Сансрын хөдөлгөөнт холбоо

Тийм

Тийм

1. Хүсэлт гаргагч эрх бүхий байх
2. Радио давтамжийн зурвас ашиглах зөвшөөрөл эзэмших шаардлагыг хангах
3. "Сансрын хөдөлгөөнт холбооны зохицуулалтын баримт бичиг"-т заасан нөхцөлийг хангасан байх
4. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
2. Сүлжээ, үйлчилгээний төлөвлөлт (форматын дагуу)

5

Интернетийн үйлчилгээ

Тийм / Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. Тус хорооноос баталсан "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн болон мэргэшлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага
4. Инженер техникийн ажилтнуудтай байгуулсан гэрээ

1. Бизнес төлөвлөгөө
(форматын дагуу)
2. Сүлжээ төлөвлөлт
(форматын дагуу)

6

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт,засвар үйлчилгээ

Гадна холбооны кабель шугамын угсралт

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх  
2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Инженер техникийн ажилтны мэргэжлийн болон мэргэшлийн дипломын хуулбар
2. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага
3. Инженер техникийн ажилтнуудтай байгуулсан гэрээ

1. Техник хэрэгслийн иж бүрдлийн мэдээлэл

Цамхаг, түүн дээрхи холбооны тоног төхөөрөмж угсралт

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх  
2. "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Инженер техникийн ажилтны мэргэжлийн болон мэргэшлийн дипломын хуулбар
2. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага
3. Инженер техникийн ажилтнуудтай байгуулсан гэрээ

1. Техник хэрэгслийн иж бүрдлийн мэдээлэл

7

Шуудангийн үйлчилгээ эрхлэх

Буухиа шуудангийн үйлчилгээ

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
.

2. "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах

3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан

2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар

3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)

2.Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)

3. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

4. Гадаад харилцагчтай байгуулсан гэрээний хуулбар, гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн баримт     

8

Шуудангийн үндсэн үйлчилгээ

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах 
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
2. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
3. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

9

Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах 
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
2. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
3. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)
4. Гадаад харилцагчтай байгуулсан гэрээний хуулбар, гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн баримт   

10

Улс хоорондын шуудангийн ложистик үйлчилгээ

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах 
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Ложистик сүлжээний төлөвлөлт
2. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
3. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
4. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)
5. Шуудангийн логистик үйлчилгээ (MNS 5970:2009)
6. Гадаад харилцагчтай байгуулсан гэрээний хуулбар, гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн баримт     

11

Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ

Үгүй

Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2."Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах 
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)
2. Технологи ажиллагааны мэдээлэл (MNS 5539:2019)
3. Техникийн үзүүлэлтүүд (MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004)

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх

тусгай зөвшөөрлийн журмын Хавсралт 2

РАДИО ДАВТАМЖ, РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАС АШИГЛАХ (ААҮАТЗТХ-ийн 15.16.1) ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ОЛГОХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

д/д

Харилцаа холбооны үйлчилгээ

Олгох нөхцөл

Хугацаа (жилээр)

Бүрдүүлэх баримт бичиг

Олгох

Сунгах

Радио сүлжээ байгуулалтын мэдээлэл

Радио төхөөрөмжийн баталгаажуулалттай холбоотой

1

Үүрэн холбооны үйлчилгээ

1.  Хүсэлт гаргасан зурваст радио давтамжийн нөөцтэй байх
2. Үүрэн холбооны үйлчилгээ" үйлчилгээ эрхлэх нөхцөл хангасан байх
3. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
4. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

10

10

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар  төлөвлөж буй шалтгаан, танилцуулга
2. Сүлжээний холболтын бүдүүвч зураг, схем
3. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Маягтын дагуу)
4. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

2

Интернетийн үйлчилгээ

1. Хуваарилагдсан зурваст радио давтамжийн нөөцтэй байх
2. "Интернетийн үйлчилгээ" эрхлэх нөхцөл хангасан байх

2. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
3. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

5

5

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар  төлөвлөж буй шалтгаан, танилцуулга
2. Хиймэл дагуулын оператор компанийн мэдээлэл
3. Хиймэл дагуулаас газар, газраас хиймэл дагуул хүртэл хамрах хүрээний зураглал, ажиллагааны бүдүүвч зураг, схем
4. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Маягтын дагуу)
5. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

4

Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ

1. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх.

2. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

3

3

1. Сансрын хөдөлгөөнт холбооны станц ашиглахаар төлөвлөж буй шалтгаан, түүний танилцуулга

2. Хиймэл дагуулын оператор компанийн мэдээлэл

3. Хэрэглэгчийн терминалын мэдээлэл, ажиллагааны зарчим, техникийн үзүүлэлт

4. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

5

Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ

1. Тухайн зурваст радио давтамжийн нөөцтэй байх
2.  "Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ" эрхлэх нөхцөл хангасан байх
3. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
4. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

5

5

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар төлөвлөж буй шалтгаан, танилцуулга
2. Сүлжээний холболтын бүдүүвч зураг, схем
3. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Форматын дагуу)
4. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

6

Олон суваг дамжуулах үйлчилгээ

Хиймэл дагуулаар дамжуулах

1. Тухайн зурваст радио давтамжийн нөөцтэй байх
2. "Олон суваг дамжуулах үйлчилгээ" эрхлэх нөхцөл хангасан байх
3. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
4. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

10

10

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар төлөвлөж буй шалтгаан, танилцуулга,
2. Хиймэл дагуулын оператор компанийн мэдээлэл
3. Сүлжээний холболтын бүдүүвч зураг, схем
4. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Маягтын дагуу)
5. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

Бусад

5

5

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар төлөвлөж буй шалтгаан, танилцуулга
2. Сүлжээний холболтын бүдүүвч зураг, схем
3. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Маягтын дагуу)
4. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

7

Арилжааны радио, телевиз
(Хэт богино долгион)

1. Тухайн зурваст радио давтамжийн нөөцтэй байх 
2. "Арилжааны радио, телевизийн үйлчилгээ" эрхлэх нөхцөл хангасан байх
3. Ашиглах радио давтамжийн зурвас дахь "Радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх
4. Тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан төхөөрөмж ашиглах

5

5

1. Радио давтамжийн зурвас ашиглахаар төлөвлөж буй шалтгаан, танилцуулга
2. Сүлжээний холболтын бүдүүвч зураг, схем
3. Радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хамрах хүрээний тооцоолол (Маягтын дагуу)
4. Үйл ажиллагаа эхлэх хугацааны хуваарь, ажиллах цагийн хуваарь

1. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

8

Арилжааны радио, телевиз (Урт, дунд, богино долгион)

тусгай зөвшөөрлийн журмын Хавсралт 3

КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ (ААҮАТЗТХ-ийн 15.16.3) ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

НӨХЦӨЛ, ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

д/д

Харилцаа холбооны үйлчилгээ, үйлчилгээний төрөл

Хязгаарлагдмал нөөц ашиглах эсэх

Олгох нөхцөл

Хугацаа (жилээр)

Бүрдүүлэх баримт бичиг

Радио давтамж

Сүлжээний дугаар

Олгох

Сунгах

Тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаарх мэдээлэл

Эрхлэх үйлчилгээний талаарх мэдээлэл

1

Контентын үйлчилгээ эрхлэх

Үгүй

Тийм / Үгүй

1. Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх
2. "Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангах
3. Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх

3

3

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага

1. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
2. Контент, үйлчилгээний талаарх танилцуулга, төлбөрийн тухай мэдээлэл                                                               3. Контентын үйлчилгээний төлбөрийн системийн бүтцийн тухай танилцуулга                       4. "Content management system"-ийн дэлгэрэнгүй тайлбар, системийн зураг                                                        
 5. Хэрэглэгчийн контентын үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдийн гомдлыг шийдэх журам, CRM системийн танилцуулга    

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх

тусгай зөвшөөрлийн журмын Хавсралт 4

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (ӨН-ийн тухай хуулийн 6.1) ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

(ААҮАТЗТХ-ийн 15.16.5,6,7) ОЛГОХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

д/д

Харилцаа холбооны үйлчилгээ, үйлчилгээний төрөл

Хязгаарлагдмал нөөц ашиглах эсэх

Олгох нөхцөл

Хугацаа (жилээр)

Бүрдүүлэх баримт бичиг

Радио давтамжийн зурвас

Сүлжээний дугаарлалт

Олгох

Сунгах

Тусгай зөвшөөрөл хүсэгчийн талаарх мэдээлэл

Эрхлэх үйлчилгээний талаар мэдээлэл

1

Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ

Тийм

Үгүй

Сонгон шалгаруулалтын баримт бичиг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан нөхцлийг хангасан байх

5

5

Сонгон шалгаруулах зарчмаар олгох ба сонгон шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан заана.
(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам)

2

Олон нийтийн радио, телевиз

Үгүй

Үгүй

1. Хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагаа нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нийцсэн, холбогдох тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан нөхцөлийг хангасан байх
2. Радио, телевизийн газрын сүлжээгээр дамжих техникийн боломж хангагдсан байх

5

5

1. Санхүүгийн тайлан, төсөвт тусгагдсан байдал
2. Инженер техникийн болон зайлшгүй байх шаардлагатай ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн болон зайлшгүй байх шаардлагатай ажилтнуудын ажлын туршлага

1. Телевизийн суваг нээх тухай Үндэсний зөвлөлийн шийдвэр
2. Үйлчилгээний стратеги төлөвлөлт (Форматын дагуу)
3. Нэвтрүүлэг бэлтгэх, боловсруулах, дамжуулах техник төхөөрөмжийн иж бүрдэл, техник төхөөрөмжийн холболт, студийн төлөвлөлт (форматын дагуу) 
4. Стандарт, технологийн горим, норматив, аюулгүй ажиллагааны шаардлага мөрдөж ажиллах баталгаа, баримт материалын иж бүрдэл
5. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)

3

Арилжааны радио, телевиз

(Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.6.б.

Тийм / Үгүй

Үгүй

Сонгон шалгаруулалтын баримт бичиг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан нөхцлийг хангасан байх

5

5

Сонгон шалгаруулах зарчмаар олгох ба сонгон шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан заана.
(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам)

4

Өргөн нэвтрүүлгийн радио, телевиз

Тийм / Үгүй

Үгүй

1. Сонгон шалгаруулалтын баримт бичиг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан нөхцлийг хангасан байх
2. Радио, телевизийн газрын сүлжээгээр дамжих техникийн боломж хангагдсан байх

5

5

Сонгон шалгаруулах зарчмаар олгох ба сонгон шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан заана.
(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам)

5

Төлбөртэй радио, телевиз

Үгүй

Үгүй

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан нөхцлийг хангасан байх

5

5

1. Санхүүгийн тайлан
2. Инженер техникийн болон зайлшгүй байх шаардлагатай ажилтны мэргэжлийн дипломын хуулбар
3. Инженер техникийн болон зайлшгүй байх шаардлагатай ажилтнуудын ажлын туршлага

1. Үйлчилгээний стратеги төлөвлөлт (Форматын дагуу)
2. Нэвтрүүлэг бэлтгэх, боловсруулах, дамжуулах техник төхөөрөмжийн иж бүрдэл, техник төхөөрөмжийн холболт, студийн төлөвлөлт (форматын дагуу) 
3. Стандарт, технологийн горим, норматив, аюулгүй ажиллагааны шаардлага мөрдөж ажиллах баталгаа, баримт материалын иж бүрдэл
4. Бизнес төлөвлөгөө (Форматын дагуу)

6

Олон суваг дамжуулах үйлчилгээ
(Хиймэл дагуулаар дамжуулах)

Тийм

Үгүй

Сонгон шалгаруулалтын баримт бичиг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан нөхцлийг хангасан байх

10

10

Сонгон шалгаруулах зарчмаар олгох ба сонгон шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан заана.
(Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам)

Олон суваг дамжуулах үйлчилгээ
(Бусад)

Тийм / Үгүй

Үгүй

5

5

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх

тусгай зөвшөөрлийн журмын Хавсралт 5

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

д/д

Нэмэлт, өөрчлөлт

Бүрдүүлэх баримт бичиг

Тавигдах шаардлага

1

Үйлчилгээний хамрах хүрээ, нутаг дэвсгэрт нэмэлт, өөрчлөлт оруулах (Журмын 5.1.1)

1. Нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт
2. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, тайлбар
3. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
4. Сүлжээ, үйлчилгээний төлөвлөлт (форматын дагуу)

1. Тусгай зөвшөөрлийн гэрээний үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажилласан байх
2. Тухайн эрхлэх үйлчилгээнд хамааралтай "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" баримт бичгийн тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг хангасан байх
3. Үйлчилгээний хамрах хүрээ тэлэх нь хүсэлт ирүүлсэн газар нутаг дахь тухайн үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх дүгнэлт хийгдсэн байх

2

Эрхлэх үйлчилгээний төрөлд нэмэлт өөрчлөлт оруулах
 (Журмын 5.1.2)

1. Нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт
2. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, тайлбар
3. Бизнес төлөвлөгөө (форматын дагуу)
4. Сүлжээ, үйлчилгээний төлөвлөлт (форматын дагуу)

Тайлбар: "Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт,засвар үйлчилгээ" эрхлэх тусгай зөвшөөрөлд 3 болон 4-т заасан баримт бичгийг шаардахгүй байж болно.

1. Эрхлэх үйлчилгээний төрөл нь тухайн харилцаа холбооны үйлчилгээндээ хамааралтай
2. Тусгай зөвшөөрлийн гэрээний үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажилласан байх

3

Радио давтамж, радио давтамжийн зурвас өөрчлөх (Журмын 5.1.3)

1. Нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт
2. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, тайлбар
3. Радио төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн мэдэгдэл, итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн, сертификат

1. Хүсэлт гаргасан зурваст радио давтамжийн нөөцтэй байх
2. Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын хүснэгтэд нийцсэн байх
3. Ашиглах радио тоног төхөөрөмжийг тус хороо эсвэл олон улсын баталгаажууулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан байна.

4

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр өөрчлөх (Журмын 5.1.4)

1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр өөрчлөх хүсэлт
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шинэ)

Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрт (улсын бүртгэлийн гэрчилгээ) үндэслэн өөрчлөлтийг хийнэ.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дах зүйлийн 17 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг шинэчлэн батлах тухай 2021 оны 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА   Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааныНАРИЙН БИЧГИЙН ДАРГА   Т.НАРАНМАНДАХ