- Нүүр
- Хууль, хяналтын байгууллага
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗХХАУНС-д 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн/
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.13 дахь заалт, 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ажиллах журмын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан "... 90..." гэснийг "...120..." гэж өөрчилсүгэй.
2.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрх бүхий байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга /Б.Баатарсайхан/-д даалгасугай.
ДАРГА Б.БААТАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A