A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/34

Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Татварын улсын байцаагчийн үйлдэх "Нөхөн ногдуулалтын акт", "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт", "Илтгэх хуудас"-ны загвар маягтуудыг 2 дугаар хавсралтаар, үйлдэх баримт бичгийн хавсралт маягтуудыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, батлагдсан үйлдэх баримт бичиг, хавсралт маягтуудыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /Б.Бадамцэцэг/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ