- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 87
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5, 19.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.2.б дэх дэд заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "а/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар" гэсэн хэсгийн 18, "в/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар" гэсэн хэсгийн 15 дугаар заалтын "… сангийн орлого, зарлагын жилийн төсөв, гүйцэтгэлийн тайлан, тооллогын дүн, …" гэснийг, "ж/ Банк, санхүүгийн салбар" гэсэн хэсгийн 10 дугаар заалтын "… сангийн нөөцийн тухай болон …" гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан мөн тогтоолоор баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "э/ Стандарт, хэмжил зүйн газар" гэсэн хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
