- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2016 оны 40 дүгээр захирамжид)

2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 52
Улаанбаатар хот
ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Яам, Засгийн газрын агентлаг, зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын байранд байрлах бусад байгууллагууд" жагсаалтад доор дурдсан агуулгатай 22, 23 дахь заалт тус тус нэмсүгэй:
22. |
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын хүний нөөцийн газар |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1 |
Засгийн газрын II байрны Г корпус |
70 |
1881.72 |
бүхэлдээ |
23. |
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
1 |
26.4 |
1 дүгээр давхар (107 тоот өрөө) |
2.Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн байршил"-ын 6, 21 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
6. |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
|
20 |
627.4 |
1 болон 4 дүгээр давхар (101а, 101б, 401-403, 404а, 417-424, 434-436 тоот өрөө) |
21. |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
|
36 |
1113.3 |
1 болон 2 дугаар давхрын зүүн жигүүр, 4 дүгээр давхар (104, 104а, 108-112, 114-125, 204-208, 210-216, 408 тоот өрөө) |
3.Мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын байранд байрлах бусад байгууллагууд"-ын 9, 16, 19 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
9. |
Хүний эрхийн үндэсний комисс |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
25 |
658.9 |
1 болон 2 дугаар давхар (102, 103а, 103б, 105, 106, 201а, 201б, 201в, 202, 217-226 тоот өрөө) |
16. |
"Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа" төрийн өмчит үйлдвэрийн газар |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
6 |
107.7 |
1 болон 2 дугаар давхар (113, 203, 209 тоот болон техникийн, үйлчлэгчийн, серверийн өрөө) |
19. |
Стратеги, судалгааны хүрээлэн |
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2 |
Засгийн газрын XII байр |
12 |
420.2 |
4 дүгээр давхрын баруун жигүүр (425-433, 437 тоот өрөө) |
4.Мөн захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Яамдын байршил"-ын 7 дахь заалтын "Өрөөний тоо" хэсгийн "42" гэснийг "47" гэж, "Өрөөний талбайн хэмжээ (м2)" хэсгийн "1157.2" гэснийг "1325.4" гэж, "Тайлбар" хэсгийн "3 дугаар давхар бүхэлдээ, 112, 404-406, 413-417 тоот өрөө" гэснийг "3 дугаар давхар бүхэлдээ, 4 дүгээр давхрын зүүн жигүүр (300-326, 404-407, 409-417 тоот өрөө)" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн байршил"-ын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

