A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-д доор дурдсан агуулгатай 2.7 дахь заалт нэмсүгэй:

1/2.7 дахь заалт:

"2.7.Гаалийн байгууллага экспортод гаргасан нүүрсний чанарын мэдээг "Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал, стандарт шаардлага"-ын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд улирал тутам хүргүүлнэ."

2.Мөн аргачлалын 1.1, 1.2, 1.3, 2.21, 2.41 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1.1 дэх заалт:

"1.1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална."

2/1.2 дахь заалт:

"1.2.Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно. Дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ."

3/1.3 дахь заалт:

"1.3.Энэ аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана."

4/2.21 дэх заалт:

"2.21.Боловсруулаагүй нүүрсэнд тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно:

Бүтээгдэхүүний нэр Шаардлага Тооцох зарчим
1. Боловсруулаагүй нүүрс
антрацит, чулуун нүүрс (битумт), эрчим хүчний (саб-битумт),
Хүрэн нүүрс (лигнит)
Газрын хэвлийгээс олборлосон болон бохирдлыг бууруулсан, ширхэглэлт, жигдрүүлэлт хийсэн нүүрс
байх ба
нийт хүхэр
Std˂ 1.50%
фосфор Pd≤0.15%,
хлор Cld≤0.3%,
мөнгөн ус Hgd≤0.6мкг/г, хүнцэл Asd≤80мкг/г, фтор Fd≤200мкг/г
шаардлага хангасан байна.
 
Мета-антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf ≤3.5%
Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf ≥96.5%
Антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf >3.5-6.5%
Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf <96.5-93.5%
Хагас-антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf >6.5-10.0%
Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf <93.5-90.0%
Тарчиг, сул бөсөх нүүрс Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >10.0-20.0%
Барьцалдах чанар G≤5
Барьцалдах чанар G>5-20
Барьцалдах чанар G>20-50
  Барьцалдах чанар G>50-65
Дэгдэмхий бодис бага коксжих нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >10.0-20.0% Барьцалдах чанар G>65Ү
Харимхай үеийн зузаан
Y≤25.0мм
Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс Дэгдэмхий бодисын гарц         Vdaf >20.0-28.0%  Барьцалдах чанар G>50-65 
 Харимхай үеийн зузаан
 Y≤25.0мм
 Барьцалдах чанар G>65ү
 Харимхай үеийн зузаан
 Y≤25.0мм
Тослог нүүрс Дэгдэмхий бодисын гарц         Vdaf >10.0-28.0% Барьцалдах чанар G>85Ү Харимхай үеийн зузаан
  Y>25.0мм
Дэгдэмхий бодисын гарц Vdaf >28.0-37.0%
1/3 коксжих нүүрс Дэгдэмхий бодисын гарц         Vdaf >28.0-37.0%  Барьцалдах чанар G>65Ү,  
 Харимхай үеийн зузаан
 Y≤25.0мм
Хийн тослог нүүрс Дэгдэмхий бодисын гарц         Vdaf >37.0%  Барьцалдах чанар G>85Ү,
 Харимхай үеийн зузаан
 Y>25.0мм
Хийн нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >28.0-37.0%  Барьцалдах чанар G>50-65
Дэгдэмхий бодисын гарц Vdaf >37.0%  Барьцалдах чанар G>35-50,
 Барьцалдах чанар G>50-65,
 Барьцалдах чанар G>65Y,
 Харимхай үеийн зузаан        
 Y≤25.0мм
1/2 барьцалдах нүүрс Дэгдэмхий бодисын гарц                    Vdaf >20.0-37.0% Барьцалдах чанар G>30-50
Битумт, үл барьцалдах нүүрс Дэгдэмхий бодисын гарц                     Vdaf >20.0-37.0%,
G>5-35,
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf≥5833ккал/кг
Илчлэг Qnetar >6000 ккaл/кг
Илчлэг Qnetar >5500 ккaл/кг
Илчлэг Qnetar >5000 ккaл/кг
Дэгдэмхий бодисын гарц                     Vdaf >20.0-37.0%,
Барьцалдах чанар G<5,
 Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf≥5833ккал/кг
Илчлэг Qnetar >6000 ккaл/кг
Илчлэг Qnetar >5500 ккaл/кг
Илчлэг Qnetar >5000 ккaл/кг
Дэгдэмхий бодисын гарц                     Vdaf >37.0%,
Барьцалдах чанар G<35,
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf≥
5833ккал/кг
Илчлэг Qnetar >6000 ккaл/кг
Илчлэг Qnetar >5500 ккaл/кг
Илчлэг Qnetar >5000 ккaл/кг
Сул барьцалдах нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >20.0-37.0%, Барьцалдах чанар G>5-30
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf<5833ккал/кг
Илчлэг Qnetar >4500 ккaл/кг
Илчлэг Qnetar >4000 ккaл/кг


 
Саб-битумт, үл барьцалдах нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >20.0-37.0%, Барьцалдах чанар G≤5
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf<5833ккал/кг
Илчлэг Qnetar >4500 ккaл/кг
Илчлэг Qnetar >4000 ккaл/кг
Урт дөлт нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >37.0%, Барьцалдах чанар G≤5
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf<5833ккал/кг
Илчлэг Qnetar >4500 ккaл/кг
Илчлэг Qnetar >4000 ккaл/кг
Чийг багатай хүрэн нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >37.0%, Нийт хүхэр Std ≤1.50%,
Нийт чийг Wt ≤30.0%
Илчлэг Qnetar>3500-4000 ккaл/кг
Чийглэг хүрэн нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >37.0%, Нийт хүхэр
Std ≤1.50%,
Нийт чийг
Wt >30.0-40.0%
Илчлэг Qnetar ≤3500 ккaл/кг
Чийг өндөртэй хүрэн нүүрс Дэгдэмхий бодисын гарц Vdaf >37.0%, Нийт хүхэр
Std ≤ 1.50%,
Нийт чийг
 Wt >40.0%
Илчлэг Qnetar ≤3500 ккaл/кг

5/2.41 дэх заалт:

"2.41.Баяжуулсан нүүрсэнд дараах бүтээгдэхүүнийг оруулна:

Бүтээгдэхүүний
нэр
Шаардлага Тооцох зарчим
1. Баяжуулсан нүүрс Баяжуулалтын арга технологиор ялгаж, чанарыг нь дээшлүүлсэн нүүрс байх ба
нийт хүхэр
Std˂ 1.50%
Чийг Wt < 12%
фосфор Pd≤0.15%,
хлор Cld≤0.3%,
мөнгөн ус Hgd≤0.6мкг/г, хүнцэл Asd≤80мкг/г, фтор Fd≤200мкг/г
шаардлага хангасан байна.
 
Мета-антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf ≤3.5%,
Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf ≥96.5%,
Антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf >3.5-6.5%,
Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf <96.5-93.5%,
Хагас антрацит Дэгдэмхий бодисын гарц Vdaf >6.5-10.0%, Үлдэгдэл нүүрстөрөгч FCdaf <93.5-90.0%,
Коксжих нүүрс Барьцалдах чанар G>60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >20.0-28.0%
Үнслэг
Ad ≤10.0%
Үнслэг
Ad>10.0-12.0%
Үнслэг
Ad >12.0%
Сул коксжих нүүрс Барьцалдах чанар G>60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >28.0%
Үнслэг
Ad ≤10.0%
Үнслэг
Ad >10.0-12.0%
Үнслэг
Ad >12.0%
Хагас хатуу коксжих нүүрс Барьцалдах чанар G>60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >10.0-20.0%,
Үнслэг
Ad ≤18.0%
Үнслэг
Ad >18.0%
Дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс Барьцалдах чанар
G >20-60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >10.0-28.0%
Үнслэг
Ad ≤18.0%
Үнслэг
Ad >18.0-25.0%
Өндөр үнстэй хагас хатуу коксжих нүүрс Барьцалдах чанар
G >20-60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf >10.0-28.0%
Үнслэг
Ad >25.0%
Дунд зэрэг үнстэй сул коксжих нүүрс Барьцалдах чанар
G >20-60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf  >28.0%
Үнслэг
Ad ≤18.0%
Үнслэг
Ad >18.0-25.0%
Өндөр үнстэй сул коксжих нүүрс Барьцалдах чанар
G >20-60,
Дэгдэмхий бодисын гарц
Vdaf  >28.0%
Үнслэг
Ad >25.0%
 
Коксжихгүй нүүрс Барьцалдах чанар
G ≤20
Үнслэг Ad ≤25.0%
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf≥5833ккал/кг
Илчлэг Qnet,ar >6000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >5000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >4000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >3000 ккал/кг
Барьцалдах чанар
G ≤20
Үнслэг Ad >25.0%
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf≥5833ккал/кг
Илчлэг Qnet,ar >6000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >5000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >4000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >3000 ккал/кг
Доод зэргийн коксжихгүй нүүрс Барьцалдах чанар G ≤5,
Үнслэг Ad ≤25.0%
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf<5833ккал/кг
Илчлэг Qnet,ar >4000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >3500 ккал/кг
Барьцалдах чанар G ≤5,
Үнслэг Ad >25.0%
Илчлэг
эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор Qgr,m,mmf<5833ккал/кг
Илчлэг Qnet,ar >4000 ккал/кг
Илчлэг Qnet,ar >3500 ккал/кг

3.Мөн аргачлалын 3.1 дэх заалтын "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар" гэснийг "Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР