A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын 3.4.3 дахь заалтын "терминал" гэсний дараа ", эсхүл БНХАУ-ын хилийн боомт дахь "Нүүрс ачиж буулгах талбай"" гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын 1.1 дэх хэсэг, 1.2.2 дахь заалтын "Гашуунсухайт боомт дахь "Чингэлэгт тээврийн терминал"-аар" гэснийг "БНХАУ-ын хилийн боомтоор" гэж, 1.2.7 дахь заалтын ""Чингэлэгт тээврийн терминал"-ыг" гэснийг ""Чингэлэгт тээврийн терминал", эсхүл БНХАУ-ын хилийн боомт дахь "Нүүрс ачиж буулгах талбай"-г" гэж, 3.7 дахь хэсгийн "10" гэснийг "5-аас доошгүй" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын 4.4 дэх хэсгийн "Монгол Улсын Гашуунсухайт боомт дахь "Чингэлэгт тээврийн терминал" нөхцөлөөр" гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР