A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Иргэний нисэхийн багц дүрэм - 7 Иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл дохиог суурилуулах, ашиглах
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн
187 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

Иргэний нисэхийн багц дүрэм – 3 

Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх

 

Ерөнхий анги

1. Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх иргэний нисэхийн багц дүрмийн бүтэц

Иргэний нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх иргэний нисэхийн багц дүрэм нь дараах дүрмүүдээс бүрдэнэ:

1.1.           ИНД-43 Техник үйлчилгээний ерөнхий дүрэм;

1.2.           ИНД-145 Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт.


2. Иргэний нисэхийн багц дүрмийн зохицуулалт

Энэ иргэний нисэхийн багц дүрмээр дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

2.1.       Техник үйлчилгээний ерөнхий дүрэм:

2.1.1.    техник үйлчилгээний шаардлага;

2.1.2.    ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээтэй байхыг ИНД-91-ээр шаарддаг агаарын хөлөг, агаарын хөлөгт суурилуулах бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэх шаардлага.

2.2.       Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт:

2.2.1.    агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны зохицуулалтын шаардлага.


3. Хамрах хүрээ

Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх иргэний нисэхийн багц дүрэм нь дараах үйл ажиллагааны хүрээг хамарч зохицуулна:

3.1.       Агаарын хөлгийн техник үйлчилгээний үйл ажиллагаа:

3.1.1.    техник үйлчилгээ;

3.1.2.    ашиглалтад шилжүүлэх;

3.1.3.    нислэгт тэнцэх чадварын үнэлгээ;

3.1.4.    том хэмжээний модификаци, эсхүл засварын дараа тохирлыг гэрчилгээжүүлэх;

3.1.5.    тусгай категорийн агаарын хөлгийн техник үйлчилгээ;

3.2.       Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа:

3.2.1.    гэрчилгээжүүлэлтийн шаардлага;

3.2.2.    үйл ажиллагааны шаардлага;

3.2.3.    шилжилтийн зохицуулалт.

 

 

 

 

ИНД-43 Техник үйлчилгээний ерөнхий дүрэм А Бүлэг - Ерөнхий зүйл

43.1. Зорилго

(a)              Энэ Дүрэм нь энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)              ИНД-21-ийн H Бүлгийн дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээтэй байхыг ИНД-91-ээр шаардсан агаарын хөлгийн техник үйлчилгээ хийх;

(2)              ИНД-21-ийн Н Бүлгийн дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээтэй байхыг ИНД-91-ээр шаардсан агаарын хөлгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэх;

(3)              ИНД-21-ийн Н Бүлгийн дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээтэй байхыг ИНД-91-ээр шаардсан агаарын хөлөгт суурилуулах бүрдэл хэсгийн техник үйлчилгээ болон техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэх;

(4)              бусад холбогдох үйл ажиллагааны дүрэмтэй хамааралтай ИНД-91-ээр шаардсан агаарын хөлөгт суурилуулах хэрэглэл болон төхөөрөмжийн техник үйлчилгээ болон техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэх;

(5)              НТЧ-ын жилийн дүгнэлт.

(b)              Техникийн зохицуулалтад өөрөөр заагаагүй бол Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт, эсхүл Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт суурилуулахаар төлөвлөж байгаа бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх этгээд, хэрэв тухайн техник үйлчилгээг дараах байдлаар хийх бол В болон С Бүлгийн шаардлага хамаарахгүй:

(1)              техникийн зохицуулалтын оролцогч тал болох, өөр улсад;

(2)              энэ зүйлийн (b)(1)-д заасан улсаас олгосон ТҮБ-ын гэрчилгээ, эсхүл зөвшөөрлийн хүрээнд, тухайн улсын хяналтад;

(3)              энэ зүйлийн (b)(2)-т заасан ТҮБ-ын эрх болон холбогдох журмын дагуу;

(4)              тухайн техникийн зохицуулалтад өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн (b)(1)-д заасан улсын холбогдох техник үйлчилгээний стандарт болон журмын дагуу;

(5)              тухайн техникийн зохицуулалтад заасан нөхцөлийн дагуу.

43.3. Нэр томьёо ба товчлол

Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

43.5. Техник үйлчилгээний баримт бичгийг хуурамчаар үйлдэх, нөхөн үйлдэх, эсхүл өөрчилж засварлах

Аливаа этгээд нь дараах үйлдлийг хийх, эсхүл хийх шалтгаан бий болгохгүй байх үүрэгтэй:

(1)              энэ Дүрмийн шаардлагын хэрэгжүүлэлтийг харуулахад хэрэглэдэг, эсхүл хадгалдаг болон хийдэг байхыг шаардсан бүртгэл, эсхүл тайланд хуурамч, эсхүл санаатай худал мэдээлэл оруулах;

(2)              энэ Дүрмийн хүрээнд үйлдсэн бүртгэл, эсхүл тайланг хууран мэхлэх зорилгоор нөхөн үйлдэх, эсхүл өөрчилж засварлах.

В Бүлэг - Техник үйлчилгээ

43.51. Техник үйлчилгээ хийх этгээд

(a)              Энэ зүйлийн (b) болон (d)-д зааснаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (e) болон 43.54-ийг харгалзан, дараах шаардлагыг хангаагүй этгээд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийхгүй:

(1)              ИНД-66-гийн дагуу олгосон тохирох категори болон зэрэглэлтэй, хүчинтэй AMEL эзэмшдэг байх; эсхүл

(2)              хамааралгүй

(3)              ИНД-145-ын дагуу олгосон тохирох ангилалтай Агаарын хөлгийн ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс тухайн техник үйлчилгээ хийхээр зөвшөөрөгдсөн байх; эсхүл

(4)              ИНД-66-гийн дагуу олгосон зохих баталгаажуулсан тэмдэглэл хийсэн хүчинтэй MAC эзэмшдэг байх; эсхүл

(5)              Монгол Улсын гадна хийгдэх техник үйлчилгээний хувьд, ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсын эрхийн хүрээнд олгосон, тухайн агаарын хөлгийн маяг, эсхүл бүрдэл хэсэгт хүчинтэй AMEL, эсхүл MAC эзэмшдэг байх; эсхүл

(6)              энэ зүйлийн (a)(1), (3), (4), эсхүл (5)-д заасан тохирох этгээдийн шууд хяналтад тухайн техник үйлчилгээг хийдэг байх.

(b)              Энэ зүйлийн (c)-г харгалзан, энэ зүйлийн (a)-д заасан шаардлагыг хангаагүй боловч дараах аль нэг үнэмлэх эзэмшдэг этгээд нь Хавсралт А.1-д заасан техник үйлчилгээг ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлөгт, эсхүл Хавсралт А.1 болон А.2-т заасан техник үйлчилгээг арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөгт хийж болно:

(1)              ИНД-61-ийн дагуу олгосон тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх;

(2)              ИНД-66-гийн дагуу олгосон хүчинтэй AMEL;

(c)              Энэ зүйлийн (b)-д заасан этгээд нь:

(1)              ИНД-66-гийн дагуу олгосон тохирох зэрэглэлтэй, хүчинтэй AMEL эзэмшигчийн сургалтад зохих ёсоор хамрагдсан ба агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч техник үйлчилгээ хийхийг бичгээр зөвшөөрсөн байх; эсхүл 

(2)              энэ Дүрэм, эсхүл ИНД-121, 125, эсхүл 135-д шаардсан, ИНД-145-ын дагуу олгосон ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд техник үйлчилгээ хийгдэх агаарын хөлгийн хувьд, тухайн агаарын хөлгийн маягт техник үйлчилгээ хийхээр зохих ёсоор сургалтад хамрагдсан ба ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс олгосон тохирох эрх эзэмшдэг байх үүрэгтэй.

(d)              Энэ зүйлийн (a)-ийн шаардлагыг хангаагүй этгээд нь, хэрэв дараах шаардлагыг хангасан бол глайдер, эсхүл глайдерын бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийж болно:

(1)              глайдерын байгууллагаас олгосон глайдер, эсхүл глайдерын бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх зөвшөөрөлтэй байх; эсхүл

(2)              тухайн техник үйлчилгээг, глайдерын байгууллагаас олгосон глайдер, эсхүл глайдерын бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх эрх бүхий этгээдийн шууд хяналтад хийх.

(e)              ИНД-47.55(c)-д шаардсан, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдэлд нэр заагдсан техник үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчийн сургалтад зохих ёсоор хамрагдаж, зөвшөөрөгдсөн байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь тусгай категорийн-үзүүлбэрийн НТЧ-ын гэрчилгээ, эсхүл тусгай категорийн-хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт техник үйлчилгээ хийхгүй.

43.53.  Техник үйлчилгээний гүйцэтгэл

Агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх этгээд нь дараах үүрэгтэй:

(1)              агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн НТЧ-ын хадгалалтад шаардлагатай техник үйлчилгээний ажлын талаар зохих мэдлэгтэй байх;

(2)              агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн задаргаа, үзлэг шалгалт, угсралт хийхэд тохиромжтой ажлын байр болон байгууламжийг ашиглах;

(3)              дараах аргачлалыг ашиглах:

(i)                агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн НТЧ-ын хадгалалтын зааварчилгаанд заасан арга, техник болон практик аргачлалыг; эсхүл

(ii)               Даргын хүлээн зөвшөөрөхүйц дүйцэх арга, техник болон практик аргачлалыг;

(4)              материал, эд анги болон хэрэгслийг ИНД-21-ийн K Бүлгийн шаардлагын дагуу ашиглах;

(5)              энэ зүйлийн (3)-т заасны дагуу ажлын гүйцэтгэлийг бататгахад шаардлагатай багаж, төхөөрөмж болон тестийн төхөөрөмжийг ашиглах;

(6)              тухайн тест хийгдэж байгаа бүрдэл хэсэг нь нислэгт тэнцэх нөхцөлд байгааг бататгах зорилгоор, үйлдвэрлэгчийн зөвлөсөн тестийн төхөөрөмжийг, эсхүл тест хийж байгаа этгээдэд ижил боломжийг олгох, дүйцэх тестийн төхөөрөмж ашиглах;

(7)              хэрэв техник үйлчилгээний журамд заасан бол үйлдвэрлэгчийн зөвлөсөн тусгай тестийн төхөөрөмж, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх тестийн төхөөрөмж ашиглах;

(8)              тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн хамааралтай НТЧ-ын бүх шаардлагыг хангаж байгааг бататгах хүртэл техник үйлчилгээг хийх;

(9)              техник үйлчилгээг хийж дуусахад, тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн төлөв байдал нь ашиглалтад шилжүүлэх шаардлага хангасан ба эх загварын, эсхүл зохих ёсоор сайжруулалт хийгдсэн нөхцөлтэй тэнцүү, эсхүл түүнээс доошгүй байгааг дараах чиглэлээр бататгах:

(i)                аэродинамикийн ажиллагаа;

(ii)               бүтцийн бат бэх байдал;

(iii)             чичиргээ болон элэгдэл гэмтлийг эсэргүүцэх чадвар;

(iv)             НТЧ-т нөлөөлж байгаа бусад чанар;

(10)          техник үйлчилгээ дуусахад агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэг нь дуу чимээний хязгаарлалт болон хөдөлгүүрийн хийн ялгаруулалтын холбогдох гэрчилгээжүүлэлтийн шаардлага хангаж байгааг бататгах; 

(11)          тухайн этгээд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээний ажлаас дараах байдлаар чөлөөлөгдөж амарснаас бусад тохиолдолд, техник үйлчилгээ хийхгүй байх:

(i)                тухайн техник үйлчилгээг хийхийн өмнөх 24 цагийн хугацаанд үргэлжилсэн 8-аас доошгүй цаг амарсан;

(ii)               тухайн техник үйлчилгээг хийхийн өмнөх 30 хоногийн хугацаанд үргэлжилсэн 24 цагаас доошгүй хугацаагаар, 4-өөс доошгүй удаа амарсан.

43.54.  ИНД-145-ын дагуу хийхийг шаарддаг техник үйлчилгээ

(a)              Хууль болон ИНД-145-ын дагуу Даргын олгосон ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнээс бусад тохиолдолд, аливаа этгээд нь дараах техник үйлчилгээ хийхгүй, эсхүл ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              хэрэв тухайн агаарын хөлгийг дараах зорилгоор ашигладаг бол, MCTOW нь 5700кг-аас дээш жинтэй, эсхүл 10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлөгт:

(i)                Хууль болон ИНД-119-ийн дагуу Даргын олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд; эсхүл

(ii)               Хууль болон ИНД-115-ын дагуу Даргын олгосон Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд Чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд (халуун агаарын бөмбөлгөөс бусад); эсхүл

(2)              энэ хэсгийн (1)-д заасан агаарын хөлөгт суурилуулсан, эсхүл суурилуулахаар төлөвлөж байгаа бүрдэл хэсэгт.

(b)              Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь (Хууль болон ИНД-145-ын дагуу Даргын олгосон ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд зааснаас бусад тохиолдолд) агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт дараах техник үйлчилгээ хийхгүй, эсхүл тухайн техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              бүрдэл хэсгийн их засвар;

(2)              агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээ, хэрэв НТЧ-ын хадгалалтын холбогдох зааварчилгаанд үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн, эсхүл баталсан, эсхүл Даргын зөвшөөрсөн хэв (jig) ашиглахыг шаарддаг бол;

(3)              хэрэв тухайн техник үйлчилгээнд бенч тест хийсэн байдлаар нийлүүлдэг нэгжийн бүрдэл хэсгийн аль нэг хэсгийн задаргаа багтдаг бол, дараахаас бусад тохиолдолд бүрдэл хэсгийн техник үйлчилгээ, хэрэв:

(i)                ашиглалтын явцад солилт, эсхүл тохируулга хийх боломжтой эд ангийн бүрэлдэхүүн хэсгийг солих, эсхүл тохируулах зорилгоор задаргаа хийх бол;

(ii)               хэвийн байдлыг нь өөрчилсөн эд ангийн дараагийн үйл ажиллагааг, хэвийн ажиллагаа шалгахад ашигладаг тестийн аппаратаас гадна нэмэлт тестийн аппарат ашиглахгүйгээр шалгаж чадах бол;

(4)              агаарын хөлгийн хөдөлгүүрийн техник үйлчилгээ, хэрэв тухайн техник үйлчилгээнд дараах ажил багтдаг бол:

(i)                цилиндр, эсхүл поршинт иж бүрдэлд нэвтрэх зай гаргах зорилгоор задлах болон угсрахаас бусад, поршинт хөдөлгүүрийг задлах болон угсрах; эсхүл

(ii)               турбинт хөдөлгүүрийн үндсэн гадаргуу (stator), эсхүл үндсэн эргэх иж бүрдлийг (rotor) задлах болон угсрах, хэрэв задаргаа болон угсралт нь үндсэн гадаргуу, эсхүл эргэх иж бүрдлийг солих ажил бөгөөд тухайн хөдөлгүүрийн НТЧ-ын хадгалалтын зааварчилгаанд солих зааварчилгаа багтсан ба тухайн хөдөлгүүрийн үндсэн гадаргууг, эсхүл эргэх иж бүрдлийг солих ажил нь үндсэн гадаргуугийн холбоосыг салгаж хийгддэг байхаас бусад тохиолдолд; эсхүл

(iii)             хурдны хайрцагт задаргаа хийх;

(5)              тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан зааварчилгааны дагуу хийх сэнсний динамик балансаас бусад, сэнсний баланс хийх;

(6)              хэрэв тухайн техник үйлчилгээнд, дамжуулах хурдны хайрцгийг задлах ажил багтдаг бол нисдэг тэргэнд хийх техник үйлчилгээ, хэрэв дотор талын үзлэг шалгалт хийх зай гаргах зорилгоор гадаргууг салгахаар задлах тухайн задаргааг үйлдвэрлэгчийн зааварчилгааны дагуу хийдэг байхаас бусад тохиолдолд.

(c)              Энэ зүйлийн (b) нь Чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгөөс бусад, дараах агаарын хөлөгт хамаарахгүй:

(1)              Хууль болон ИНД-21-ийн Н Бүлгийн дагуу Даргын олгосон  тусгай категорийн

НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөг; эсхүл

(2)              хэт хөнгөн агаарын хөлөг; эсхүл

(3)              глайдер, эсхүл моторт-глайдер; эсхүл

(4)              халуун агаарын бөмбөлөг.

43.55.  Их засварын бүртгэл хөтлөх

Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь ИНД-д шаардсан агаарын хөлөг, хүчилсэн бүтэц, хөдөлгүүр, сэнс, эсхүл агаарын хөлгийн бусад бүрдэл хэсэгт их засвар хийсэн тухай бичилтийг техникийн баримт бичигт оруулахгүй:

(1)              Даргын хүлээн зөвшөөрөхүйц арга, техник ашиглан задалсан, цэвэрлэсэн, үзлэг шалгалт хийсэн болон шаардлагатай засвар хийж угсарсан;

(2)              дараах тест хийсэн:

(i)                ИНД-21-ийн дагуу олгосон маягийн гэрчилгээ, нэмэлт маягийн гэрчилгээ, эсхүл бусад, үйлдвэрлэлийн зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулж баримтжуулсан, Даргын хүлээн зөвшөөрөхүйц хүчинтэй стандарт болон техникийн өгөгдлийн дагуу; эсхүл

(ii)               Даргын баталсан бусад стандарт, эсхүл техникийн өгөгдлийн дагуу.

43.57. Нөөц

43.59. Радио станцын тест болон үзлэг шалгалт

ИНД-91-ээр шаардсан агаарын хөлгийн радио станцын үзлэг шалгалт хийх этгээд нь Хавсралт B-д заасан тест болон үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

43.61. Өндөр-хэмжигч системийн тест болон үзлэг шалгалт

ИНД-91-ээр шаардсан агаарын хөлгийн өндөр-хэмжигч системийн үзлэг шалгалт хийх этгээд нь Хавсралт D-д заасан тест болон үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

43.63. SSR транспондерийн тест болон үзлэг шалгалт

ИНД-91-ээр шаардсан ажиглалтын транспондерийн үзлэг шалгалт хийх этгээд нь Хавсралт E-д заасан тест болон үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

43.65. ELT, AELS-ийн тест болон үзлэг шалгалт

ИНД-91-ийн G Бүлгийн дагуу шаардсан ELT, эсхүл AELS-ийн тест болон үзлэг шалгалт хийх этгээд нь Хавсралт F-д заасан холбогдох тест болон үзлэг шалгалтыг хийх үүрэгтэй.

43.67. Үл эвдэх сорил

Холбогдох техник үйлчилгээний өгөгдөл нь шингэн нэвчүүлэх, соронзон бөөм, хуйларсан гүйдэл, хэт авиа, эсхүл радиографийн аргыг ашиглан үл эвдэх сорилын тест хийхийг шаардсан бол агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх этгээд нь:

(1)              тухайн ашиглаж байгаа арга техникт тохирсон, үзлэг шалгалтын ажилтныг гэрчилгээжүүлэх зөвлөлөөс (CBIP) олгосон гэрчилгээтэй, эсхүл түүнтэй дүйцэх, Даргын хүлээн зөвшөөрөхүйц гэрчилгээ эзэмшдэг байна;

(2)              тухайн үл эвдэх сорилыг Даргын хүлээн зөвшөөрөхүйц тохирох арга, техник болон практик аргачлал ашиглан хийнэ.

43.69. Техник үйлчилгээний бүртгэл хөтлөх

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээ хийх этгээд нь тухайн техник үйлчилгээ дууссаны дараа, дараах мэдээллийг зохих MLB-т оруулах үүрэгтэй:

(1)              хэрэв хамааралтай бол техник үйлчилгээний дараах дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)                хийсэн үзлэг шалгалтын таних тодорхойлолтыг; 

(ii)               тухайн гүйцэтгэсэн ажлын тодорхойлолтыг;

(iii)             тухайн ашигласан техникийн өгөгдлийг;

(iv)             хэрэв тухайн техник үйлчилгээ нь 43.103(a)(4)-ийн дагуу нислэгийн шалгалт шаарддаг бол тухайн үйл ажиллагааны нислэгийн шалгалтын шаардлагыг;

(2)              хэрэв тухайн техник үйлчилгээний үед бүрдэл хэсгийг салгасан, эсхүл суурилуулсан бол:

(i)                тухайн бүрдэл хэсгийн тодорхойлолтыг;

(ii)               түүний эд ангийн дугаар болон серийн дугаарыг, хэрэв байгаа бол;

(iii)             холбогдох шилжүүлэх баримт бичгийн ишлэлийг;

(3)              тухайн техник үйлчилгээний хүрээнд газарт, эсхүл агаарт хийсэн тестийн үр дүнг багтаасан хэмжилт, эсхүл тестийн үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг;

(4)              өндөр-хэмжигч системийн тест болон үзлэг шалгалтын хувьд, тухайн өндөр- хэмжигчид тест хийсэн огноо болон максимум түвшнийг;

(5)              хэрэв AD-ийг тухайн техник үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлсэн бол:

(i)                тухайн AD дугаарыг;

(ii)               тухайн өөрчлөлтийн огноог;

(iii)             тухайн хэрэгжүүлэлтийн хэлбэрийг:

(6)              тухайн байрлал болон хэрэв хамааралтай бол техник үйлчилгээг гүйцэтгэсэн байгууламжийн нэрийг;

(7)              тухайн техник үйлчилгээг хийх болсон шалтгааныг.

(b)              Агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээ хийх этгээд нь дараах тохиолдолд, тухайн техник үйлчилгээний бүртгэл хийх зорилгоор холбогдох WS-ийг ашиглаж болно, хэрэв:

(1)              хийгдсэн техник үйлчилгээний нэгтгэсэн мэдээллийг зохих MLB-д бичиж оруулсан бол;

(2)              энэ зүйлийн (b)(1)-ийн дагуу шаардсан техник үйлчилгээний нэгтгэсэн мэдээлэлд тухайн WS-ийг иш татсан бол.

(c)              Агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх этгээд нь TLB-д бичиж оруулсан гэмтлийг арилгах, эсхүл TLB-д бичиж оруулсан үзлэг шалгалтыг хийсний дараа:

(1)              тухайн техник үйлчилгээний гүйцэтгэлийг TLB-д бүртгэх;

(2)              энэ зүйлийн (а)-д шаардсан дэлгэрэнгүй мэдээллийг зохих MLB-д бүртгэх; эсхүл

(3)              хэрэв MLB бэлэн байхгүй бол, тухайн техник үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг техник үйлчилгээ хийсэн агаарын хөлгөөр тээвэрлэхээс бусад, өөр боломжит аргаар MLB хадгалагдаж байгаа газарт хүргэх үүрэгтэй.

(d)              Агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийсэн этгээд нь энэ зүйлийн (а), (b), (c)-д шаардсан дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэсний дараа, техник үйлчилгээний бүртгэлд дараах мэдээллийг оруулах үүрэгтэй:

(1)              тухайн этгээдийн нэр;

(2)              тухайн этгээдийн гарын үсэг, хэрэв MLB, эсхүл WS нь электрон хэлбэртэй байхаас бусад тохиолдолд;

(3)              хэрэв хамааралтай бол тухайн этгээдийн үнэмлэх, зөвшөөрөл, эсхүл эрхийн дугаар;

(4)              тухайн техник үйлчилгээг хийж дууссан огноо.

(e)              ИНД-91.509(b)-д шаардсаны дагуу, ашиглалтын цаг бүртгэгчээр тоноглосон агаарын хөлөгт хуваарьт техник үйлчилгээ хийх этгээд нь тухайн техник үйлчилгээг хийж дууссаны дараа, дараах мэдээллийг зохих MLB-д бичиж оруулах үүрэгтэй:

(1)              тухайн ашиглалтын цаг бүртгэгчийн нийт заалтыг;

(2)              ашиглалтын цаг бүртгэгчийг сүүлчийн хуваарьт үзлэг шалгалтаас хойш оролдож өөрчилсөн байж болох шинж тэмдгийг.

(f)                Тухайн техник үйлчилгээг гүйцэтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг энэ зүйлийн (a) - (e)-д шаардсан этгээд нь бэхээр алдаагүй, тод гаргацтай, эсхүл байнгын, арилдаггүй бусад байдлаар бүртгэх үүрэгтэй. 
 

С Бүлэг - Ашиглалтад шилжүүлэх

43.101.           Ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээд

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (c) болон 43.54-ийг харгалзан, дараах шаардлагыг хангаагүй этгээд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              ИНД-66-гийн дагуу олгосон тохирох категори болон зэрэглэлтэй, хүчинтэй AMEL эзэмшдэг байх; эсхүл

(2)              хамааралгүй

(3)              ИНД-145-ын дагуу олгосон тохирох ангилалтай, агаарын хөлгийн ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс, тухайн агаарын хөлөг, эсхүл эд ангийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх зөвшөөрөлтэй байх; эсхүл

(4)              ИНД-66-гийн дагуу олгосон зохих баталгаажуулсан тэмдэглэлтэй, хүчинтэй MAC эзэмшдэг байх; эсхүл

(5)              Монгол Улсын гадна хийсэн техник үйлчилгээний хувьд, ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсын эрхийн хүрээнд олгосон, Даргын хүлээн зөвшөөрөхүйц, тухайн маягийн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн зохих хүчинтэй AMEL, эсхүл зөвшөөрөл эзэмшдэг байх; эсхүл

(6)              тухайн техник үйлчилгээг 43.51(b)-гийн дагуу хийсэн байх.

(b)              Хэрэв глайдерын байгууллагаас глайдер, эсхүл глайдерын бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх эрхийг тухайн этгээдэд олгосон бол глайдер, эсхүл глайдерын бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно.

(c)              Агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээг хийх, хянах, эсхүл гэрчилгээжүүлэх ажлаас дараах байдлаар чөлөөлөгдөж амарснаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхийн өмнөх 24 цагийн хугацаанд үргэлжилсэн 8-аас доошгүй цаг амарсан;

(2)              ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхийн өмнөх 30 хоногийн хугацаанд үргэлжилсэн 24 цагаас доошгүй хугацаагаар, 4-өөс доошгүй удаа амарсан.

43.103.           Ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх шаардлага

(a)              Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              тухайн техник үйлчилгээг энэ Дүрмийн шаардлагын дагуу хийсэн бол;

(2)              тухайн этгээд нь 43.101-ийн шаардлагыг хангасан бол;

(3)              тухайн техник үйлчилгээний хувьд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэг нь ашиглалтад шилжүүлэхэд тохирч байгаа бол;

(4)              хэрэв агаарын хөлгийн нислэгийн үзүүлэлт, эсхүл үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлж болох техник үйлчилгээг тухайн агаарын хөлөгт хийсэн бол:

(i)                ИНД-91.613-ын дагуу шаардлага хангасан үйл ажиллагааны нислэгийн шалгалтыг гүйцэтгэсэн ба нислэгийн шалгалтын гүйцэтгэлийг агаарын хөлгийн MLB-д, эсхүл WS болон TLB-д бичиж оруулсан байх; эсхүл

(ii)               газрын тест, үзлэг шалгалт, эсхүл аль аль нь агаарын хөлгийн нислэгийн шинж чанарыг мэдэгдэхүйц өөрчлөөгүй, эсхүл нислэгийн үйл ажиллагаанд их хэмжээгээр нөлөөлөөгүй болохыг тодорхой харуулсан, газарт хийсэн тест болон үзлэг шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг тухайн агаарын хөлгийн MLB-д, эсхүл WS-д бичиж оруулсан байх; эсхүл

(iii)             энэ зүйлийн (а)(4)(i)-ийн дагуу шаардсан үйл ажиллагааны нислэгийн шалгалт хийх зорилгоор ашиглалтад шилжүүлсэн байх.

(b)              Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засвар хийсний дараа, тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй: 

(1)              тухайн этгээд нь 43.101-ийн шаардлагыг хангасан байх;

(2)              тухайн том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засвар нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлтэй нийцсэнийг E Бүлгийн дагуу гэрчилгээжүүлсэн байх;

(3)              тухайн том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын хувьд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэг нь ашиглалтад шилжүүлэхэд тохирч байх;

(4)              хэрэв энэ зүйлийн (b)(2)-ын дагуу хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөл нь тухайн нислэгийн зааврын үйл ажиллагааны хязгаарлалт, эсхүл нислэгийн өгөгдлийн өөрчлөлтийг агуулдаг бол тухайн өөрчлөлтийг нислэгийн зааварт хийсэн байх.

(c)              Энэ зүйлийн (a)(4)(iii)-ын дагуу үйл ажиллагааны нислэгийн шалгалт хийх зорилгоор агаарын хөлгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн этгээд нь тухайн агаарын хөлгийн MLB, эсхүл WS болон TLB-д дараах мэдээллийг бичиж оруулах үүрэгтэй:

(1)              ашиглалтад шилжүүлэх дараах мэдэгдэл:

"Бүртгэгдсэн ажлын хүрээнд, тухайн агаарын хөлгийг зөвхөн үйл ажиллагааны нислэгийн шалгалт хийх зорилгоор ашиглалтад шилжүүлэв";

(2)              ашиглалтад шилжүүлэх мэдэгдлийн дараа:

(i)                тухайн этгээдийн нэр;

(ii)               тухайн этгээдийн гарын үсэг, хэрэв MLB, эсхүл WS нь электрон хэлбэртэй байхаас бусад тохиолдолд;

(iii)             тухайн этгээдийн үнэмлэх, зөвшөөрөл, эсхүл эрхийн дугаар;

(iv)             тухайн бүртгэлийг оруулсан огноо.

43.105. Техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээд нь зохих MLB, эсхүл WS болон шаардлагатай бол TLB-д 43.69-ийн дагуу бүртгэгдсэн байхыг шаардсан техник үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах мэдээллийн хамт бүртгэх үүрэгтэй:

(1)              тухайн этгээдийн нэр;

(2)              тухайн этгээдийн гарын үсэг, хэрэв MLB, эсхүл WS нь электрон хэлбэртэй байхаас бусад тохиолдолд;

(3)              тухайн этгээдийн үнэмлэх, зөвшөөрөл, эсхүл эрхийн дугаар;

(4)              тухайн бүртгэлийг оруулсан огноо;

(5)              ашиглалтад шилжүүлэх дараах мэдэгдэл, хэрэв MLB, WS, эсхүл TLB-д тогтсон хэлбэртэй дүйцэх мэдэгдэл байдаггүй бол:

"Бүртгэгдсэн техник үйлчилгээг ИНД-43-ын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн ба энэхүү техник үйлчилгээний хүрээнд тухайн (агаарын хөлөг)* (бүрдэл хэсэг)*-ийг ашиглалтад шилжүүлэв."

* - хамааралгүйг устгах

(b)              Хэрэв бүрдэл хэсэг нь агаарын хөлөгт суурилагдаагүй, эсхүл суурилуулахаар хуваарилаагүй бол тухайн бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээд нь дараах маягтын дагуу ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх үүрэгтэй:

(1)              дараах тохиолдолд CAA Form One - шилжүүлэхийг зөвшөөрсөн гэрчилгээ, хэрэв:

(i)                тухайн техник үйлчилгээг ИНД-145-ын дагуу олгосон ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд хийхийг 43.54-т шаардсан бол; эсхүл

(ii)               тухайн бүрдэл хэсгийг ИНД-148-ын дагуу олгосон агаарын хөлөг үйлдвэрлэх байгууллагын гэрчилгээ, эсхүл ИНД-145-ын дагуу олгосон ТҮБ-ын гэрчилгээний нөхцөлийн дагуу экспортод гаргах бол; эсхүл

(2)              CAA Form Two - Монгол Улсын эд ангийн дотоод шошго. 

43.107. Ажиллагаагүй төхөөрөмж

ИНД-91.537-гийн дагуу ажиллагаагүй байхыг зөвшөөрсөн хэрэглэл, эсхүл төхөөрөмжийг багтаасан, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх этгээд нь 43.105-ын дагуу шаардсан ашиглалтад шилжүүлэх мэдэгдэлд гарын үсэг зурахын өмнө дараах ажиллагааг хийх үүрэгтэй:

(1)              тухайн TLB-д ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмжийн жагсаалтыг тэмдэглэх;

(2)              бүх ажиллагаагүй хэрэглэл дээр болон тухайн ажиллагаагүй төхөөрөмжийн бүхээгийн удирдлагын хэсэг бүрийн дээр нь, эсхүл дэргэд нь "Ажиллагаагүй" (Inoperative) гэж тэмдэглэсэн зурагт хуудсыг байрлуулах.

43.109. Гэмтэл

Хэрэв энэ Дүрмийн хүрээнд агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн этгээд нь, илэрсэн гэмтэл засагдаагүй шалтгаанаар агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлээгүй бол, тухайн этгээд агаарын хөлгийн дараагийн нислэгээс өмнө дараах үүрэгтэй:

(1)              гэмтлийн дэлгэрэнгүй мэдээллийг TLB-д бичиж оруулах, хэрэв тухайн гэмтлийг TLB-д бичиж оруулаагүй бол;

(2)              тухайн гэмтлийг зохих MLB-д бичиж оруулсан болохыг бататгах, хэрэв боломжтой бол;

(3)              энэ зүйлийн (1) болон (2)-ын дагуу гэмтлийн дэлгэрэнгүй мэдээллийг бичиж оруулсны дараа тухайн этгээдийн:

(i)                нэр болон гарын үсэг;

(ii)               үнэмлэх, зөвшөөрөл , эсхүл эрхийн дугаар;

(iii)             тухайн бүртгэлийг оруулсан огноог бичих.

43.111. Нөөц

43.113. Удирдлагын системийн аюулгүй байдлын давхар үзлэг шалгалт

(a)              Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь агаарын хөлгийн удирдлагын систем, эсхүл бүрдэл хэсгийн удирдлагын аль ч системийн анхан шатны угсралт болон задаргаа, эсхүл тохируулга хийсний дараа, тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              С Бүлгийн холбогдох шаардлагыг хангасан байх;

(2)              дараах шаардлагыг бататгах зорилгоор аюулгүй байдлын давхар үзлэг шалгалт хийсэн байх:

(i)                тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн удирдлагын систем нь хэвийн ажилладаг байх;

(ii)               тухайн хийсэн техник үйлчилгээний хувьд, удирдлагын системийг зөв угсарсан ба бүх шаардлагатай түгжих механизмыг суурилуулсан байх;

(3)              энэ зүйлийн (с) болон (d)-д шаардсан гэрчилгээжүүлэлтийг хийж, гарын үсэг зурсан байх.

(b)              Энэ зүйлийн (a)(2)-т шаардсан аюулгүй байдлын давхар үзлэг шалгалтыг дараах этгээд гүйцэтгэх үүрэгтэй:

(1)              43.101-д заасан, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх шаардлага хангасан;

(2)              энэ зүйлийн (b)(1)-д заасан этгээдийн томилсон, аюулгүй байдлын үзлэг шалгалт хийх зохих сургалтад хамрагдсан, зохих мэдлэг болон туршлагатай, дараах үнэмлэх, зөвшөөрөл эзэмшдэг:

(i)                ИНД-66-гийн дагуу олгосон хүчинтэй AMEL; эсхүл

(ii)               ИНД-66-гийн дагуу олгосон хүчинтэй MAC; эсхүл

(iii)             ИНД-61-ийн дагуу олгосон тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх; эсхүл

(iv)             ИНД-145-ын дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс олгосон хүчинтэй эрх; эсхүл 

(v)              ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсын зохих эрхийн хүрээнд олгосон хүчинтэй AMEL, эсхүл хүчинтэй MAC; эсхүл

(vi)             глайдерын байгууллагаас олгосон хүчинтэй глайдерын нисгэгчийн үнэмлэх, эсхүл инженерийн зөвшөөрөл.

(c)              Энэ зүйлийн (b)(1)-д заасан этгээд нь дараах мэдээллийг зохих MLB, эсхүл WS-д бичиж оруулах үүрэгтэй:

(1)              үзлэг шалгалт хийсэн удирдлагын системийг таних тэмдэглэгээг;

(2)              тухайн хийсэн аюулгүй байдлын үзлэг шалгалтын төрөл болон хамрах хүрээний дэлгэрэнгүйг;

(3)              дараах мэдэгдлийг:

"Бид, аюулгүй байдлын давхар үзлэг шалгалтыг гүйцэтгэж, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн удирдлагын систем нь зөв ажиллаж байгааг тогтоосон ба хийгдсэн техник үйлчилгээний хүрээнд удирдлагын системийг зөв угсарч түгжсэн болохыг гэрчилгээжүүлэв."

(d)              Энэ зүйлийн (c)(3)-ын дагуу шаардсан мэдэгдлээс гадна, энэ зүйлийн (b)(1) болон (2)-т заасан этгээдийн дараах мэдээллийг зохих MLB, эсхүл WS-д бичиж оруулах үүрэгтэй:

(1)              тухайн этгээдийн нэр;

(2)              тухайн этгээдийн гарын үсэг, хэрэв MLB, эсхүл WS нь электрон хэлбэртэй байхаас бусад тохиолдолд;

(3)              тухайн этгээдийн үнэмлэх, зөвшөөрөл, эсхүл эрхийн дугаар;

(4)              тухайн бичилт хийсэн огноо.

43.115.          Хөдөлгүүрийн үзүүлэлтийн шалгалт

(a)              Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь дараах техник үйлчилгээний ажлын дараа хөдөлгүүрийн үзүүлэлтийн шалгалтыг тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу хийгээгүй бол агаарын хөлгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй:

(1)              100 цагийн, эсхүл агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн гаргасан техник үйлчилгээний хуваарийн дагуу хийсэн дүйцэх үзлэг шалгалт;

(2)              хөдөлгүүр солилт;

(3)              сэнс солилт;

(4)              бусад техник үйлчилгээ, хэрэв агаарын хөлгийн үйлдвэрлэгч нь техник үйлчилгээний дараа хөдөлгүүрийн үзүүлэлтийг шалгахыг зөвлөдөг бол.

(b)              Энэ зүйлийн (а)-д шаардсан хөдөлгүүрийн үзүүлэлтийн шалгалтын дараа агаарын хөлгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж байгаа этгээд нь дараах мэдээллийг зохих MLB, эсхүл WS-д бичиж оруулсан болохыг бататгах үүрэгтэй:

(1)              гадна орчны хэм болон атмосферийн даралт;

(2)              хөдөлгүүрийн үзүүлэлтийн шалгалтын үр дүнгийн дэлгэрэнгүй.

(c)              Энэ зүйлийн (а) нь дараах техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг агаарын хөлөгт хамаарахгүй:

(1)              ИНД-119-ийн дагуу батлагдсан; эсхүл

(2)              ИНД-91.607-гийн дагуу батлагдсан.

D Бүлэг - НТЧ-ын дүгнэлт

43.151.         Дүгнэлт хийх этгээд

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, ИНД-66-гийн дагуу олгосон шалгах эрх (IA) эзэмшдэггүй этгээд агаарын хөлгийн НТЧ-ын дүгнэлт хийхгүй.

(b)              Дараах тохиолдолд, аливаа этгээд глайдерын НТЧ-ын дүгнэлт хийж болно, хэрэв:

(1)              глайдерын байгууллагаас тухайн этгээдийг глайдерын НТЧ-ын дүгнэлт хийхийг зөвшөөрсөн бол; 

(2)              тухайн этгээд нь, агаарын хөлөг болон бүрдэл хэсгийг ИНД-д нийцэж байгаад үзлэг шалгалт хийх, Даргын хүлээн зөвшөөрөхүйц зааварчилгааны сургалтын курсийг амжилттай дүүргэсэн бол.

43.153.         Дүгнэлтийн шаардлага

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, ИНД-91.615-д шаардсан агаарын хөлгийн НТЧ-ын дүгнэлт хийж байгаа этгээд нь тухайн дүгнэлтийг баталгаажуулахын өмнөх 30 хоногийн дотор дараах ажлыг хийсэн байх ёстой:

(1)              тухайн агаарын хөлөг нь түүний маягийн гэрчилгээний техникийн өгөгдлийн хуудастай, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх маягийн өгөгдөлтэй нийцэж байгааг шалгах;

(2)              ИНД-91-ийн F Бүлэгт шаардсан хэрэглэл болон төхөөрөмж бүрийг суурилуулсныг шалгах;

(3)              ИНД-91.509(b)-гийн дагуу ашиглалтын цаг бүртгэгчээр тоноглосон байхыг шаардсан агаарын хөлгийн хувьд:

(i)                ашиглалтын цаг бүртгэгчийн заалтыг зохих MLB-д бүртгэх;

(ii)               TLB-д бичиж оруулсан агаарын хөлгийн нийт ашиглалтын цагийг ашиглалтын цаг бүртгэгчийн заалттай харьцуулах;

(iii)             энэ зүйлийн (a)(3)(ii)-ын дагуу тогтоосон агаарын хөлгийн нийт ашиглалтын цагтай холбоотой үл тохирол, зөрүүг 43.155(a)(4)-т шаардсан тайланд оруулсан болохыг бататгах;

(4)              сүүлчийн НТЧ-ын дүгнэлт, эсхүл НТЧ-ын гэрчилгээ олгох үзлэг шалгалтаас хойш хийсэн дараах ажлыг шалгах:

(i)                бүх модификаци болон засварын ажил зөв бүртгэгдсэн бөгөөд ИНД-21-ийн Хавсралт D-д заасан холбогдох техникийн өгөгдлийг иш татан, ашиглалтад шилжүүлэх гэрчилгээжүүлэлтийг зөв хийсэн болохыг;

(ii)               холбогдох техник үйлчилгээний хөтөлбөрт заасан, хийгдэх хугацаа нь болсон бүх техник үйлчилгээг зөв бүртгэсэн ба ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлсэн болохыг;

(iii)             тухайн агаарын хөлгийн маяг болон түүнд суурилагдсан бүрдэл хэсэгт хамааралтай бүх AD-ийг үнэлж дүгнэсэн, 'хэрэгжүүлсэн', 'хэрэгжүүлсэн болохыг тогтоосон', эсхүл 'хамааралгүй' болохыг гэрчилгээжүүлсэн ба хэрэв AD нь давтан гүйцэтгэлтэй бол холбогдох MLB-ийн 'давтагдах' хэсэгт бүртгэсэн болохыг;

(iv)             TLB-д бичиж оруулсан бүх гэмтлийг зассан ба тухайн агаарын хөлгийг ашиглалтад шилжүүлсэн, эсхүл тухайн гэмтэлтэй хэрэглэл болон төхөөрөмжийг TLB-д бичиж оруулсан ба ИНД-91.537-д заасны дагуу ажиллагаагүй байж болохыг нь зөвшөөрсөн бол "ажиллагаагүй" гэсэн зурагт хуудас байрлуулсан болохыг;

(v)              ашиглалтад шилжүүлэх холбогдох бүх ажил хийгдсэн ба С Бүлгийн дагуу гэрчилгээжүүлсэн болохыг;

(vi)             бүртгэгдсэн жин, төвлөрөлтийн өгөгдөл нь агаарын хөлгийн жин болон төвлөрөлтийн бүх өөрчлөлтийг хийсэн ба бүртгэгдсэн жин, төвлөрөлтийн өгөгдөл нь тухайн агаарын хөлгийн заасан жин болон төвлөрөлтийн хязгаарлалтын хүрээнд байгааг;

(vii)           нислэгийн заавар болон түүнд хамааралтай холбогдох бүх нэмэлт хавсралт нь агаарын хөлгийн тухайн үеийн төлөв байдалд нийцсэн, хүчинтэй хувилбар болохыг;

(5)              ашиглалтын хязгаарлалттай бүрдэл хэсэг бүрийн их засварын болон ашиглалтын хугацааг бүртгэсэн ба тэдгээр нь холбогдох үйлдвэрлэгчийн баримт бичигт тогтоосон хязгаарлалтын хүрээнд байгааг шалгах, хэрэв боломжтой бол серийн дугаарыг бодит үзлэг шалгалтаар бататгах;

(6)              тухайн агаарын хөлгийн ерөнхий төлөв байдлын үзлэг шалгалт хийх.

(b)              Энэ зүйлийн (a)(1) болон (a)(4)(i)-д заасан шаардлага нь ИНД-21-ийн Н Бүлгийн дагуу олгосон тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт хамаарахгүй. 

(c)              НТЧ-ын дүгнэлт хийж байгаа этгээд нь тухайн дүгнэлтийг хийх явцад илрүүлсэн шинэ гэмтлийг TLB болон зохих MLB-д бүртгэх үүрэгтэй.

43.155. Дүгнэлтийг баталгаажуулах

(a)              Энэ зүйлийн (b)-г харгалзан, агаарын хөлгийн НТЧ-ын дүгнэлт хийж байгаа этгээд нь тухайн дүгнэлтийг хийсний дараа, дараах үүрэгтэй:

(1)              дараах мэдэгдлийг зохих MLB-д бичиж оруулснаар тухайн дүгнэлт хийснийг баталгаажуулах:

"Миний бие, энэхүү агаарын хөлөгт НТЧ-ын (жилийн)* (хоёр жилийн)* дүгнэлт хийсэн бөгөөд ИНД 43.153(а)-д заасан шаардлагыг хангаж байгааг баталгаажуулж байна";

* хамааралгүйг устгах

(2)              тухайн мэдэгдлийн ард дараах мэдээллийг бичиж оруулах:

(i)                тухайн этгээдийн нэр;

(ii)               тухайн этгээдийн гарын үсэг, MLB нь электрон хэлбэртэй байхаас бусад тохиолдолд;

(iii)             тухайн этгээдийн IA-ийн дугаар;

(iv)             тухайн дүгнэлтийг хийж дууссан огноо;

(3)              энэ зүйлийн (c)-д заасан, дараагийн НТЧ-ын дүгнэлтийг хийхээр тогтоосон, үлдсэн хугацааг TLB-д бичиж оруулах;

(4)              дүгнэлтийн тайланг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр, дараах хугацаанд Даргад хүргүүлэх:

(i)                энэ зүйлийн (1) болон (2)-т заасан дүгнэлтийг хийж гэрчилгээжүүлснээс хойш 7 хоногийн дотор; эсхүл

(ii)               хэрэв энэ зүйлийн (1) болон (2)-т заасан дүгнэлтийг хийж гэрчилгээжүүлээгүй бол тухайн дүгнэлтийг хийхээр 43.153(а)-д заасан 30 хоног дууссанаас хойш 7 хоногийн дотор.

(b)              ИНД-91.537-д заасны дагуу ажиллагаагүй байж болохыг зөвшөөрсөн хэрэглэл, эсхүл төхөөрөмжтэй байгаагаас бусад тохиолдолд, агаарын хөлөгт НТЧ-ын дүгнэлт хийж байгаа этгээд нь, гэмтэл бүрийг зассан болон тухайн агаарын хөлгийг С Бүлэгт заасны дагуу ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлээгүй бол тухайн дүгнэлтийг хийж дууссаны дараа баталгаажуулахгүй.

(c)              ИНД-91.615(а)(1), эсхүл 91.615(aa)-д заасан, дараагийн НТЧ-ын дүгнэлт нь дараах хугацаанаас 1 жил, эсхүл 2 жилээс их байх ёсгүй:

(1)              энэ зүйлийн (а), эсхүл 91.615(aa)-ийн дагуу тухайн дүгнэлтийг гэрчилгээжүүлсэн өдрөөс хойш; эсхүл

(2)              сунгалтын хугацаа эхлэх өдрөөс хойш, хэрэв тухайн дүгнэлтийг хийхээр тогтоосон, үлдсэн хугацааг ИНД-91.615(с)(1)-ийн дагуу сунгасан бол.

 

Е Бүлэг - Том хэмжээний модификаци, эсхүл засварын дараа тохирлыг гэрчилгээжүүлэх

43.201. Зорилго

Энэ бүлэг нь том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын дараа, ИНД- 21-ийн Н Бүлгийн дагуу стандарт, эсхүл хязгаарлалттай категорийн НТЧ-ын гэрчилгээ олгогдсон агаарын хөлөг нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгааг гэрчилгээжүүлэх зохицуулалтын шаардлагыг тогтооно.

43.203. Тохирлыг гэрчилгээжүүлэх этгээд

(a)              Дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгаа болохыг гэрчилгээжүүлэхгүй:

(1)              ИНД-66-гийн Е Бүлгийн дагуу олгосон IA-ийн гэрчилгээ эзэмшдэг байх; эсхүл

(2)              ИНД-145-ын дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс олгосон, тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн тохирлыг гэрчилгээжүүлэх эрх эзэмшдэг байх; эсхүл

(3)              агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн үйлдвэрлэгчээс тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн тохирлыг гэрчилгээжүүлэх зөвшөөрөлтэй байх. 

(b)              Энэ зүйлийн (а)-д заасныг үл харгалзан, хэрэв тухайн этгээд нь дараах шаардлагыг хангасан бол том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын дараа глайдер, эсхүл түүний бүрдэл хэсэг нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгааг гэрчилгээжүүлж болно:

(1)              глайдерын байгууллагаас глайдер болон глайдерын бүрдэл хэсгийн тохирлыг гэрчилгээжүүлэхийг зөвшөөрсөн;

(2)              ИНД-66-гийн Е Бүлэгт шаардсан IA-ийн гэрчилгээ олгох шаардлагатай дүйцэх, Даргын хүлээн зөвшөөрөхүйц зааварчилгааны сургалтын курст хамрагдаж, глайдер болон глайдерын бүрдэл хэсэгт үзлэг шалгалт хийх шалгалтад тэнцсэн.

43.205. Гэрчилгээжүүлэх шаардлага

Том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын дараа агаарын хөлөг, эсхүл агаарын хөлгийн бүрдэл хэсгийн тохирлыг гэрчилгээжүүлэх этгээд нь, түүний үр дүнг гэрчилгээжүүлэхийн өмнө, тухайн модификаци, эсхүл засвар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц, эсхүл баталсан холбогдох техникийн өгөгдөлд тохирч байгааг бататгана.

 

43.207. Гэрчилгээжүүлэлт

(a)              Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, том хэмжээний модификаци, эсхүл том хэмжээний засварын дараа агаарын хөлөг, эсхүл агаарын хөлгийн бүрдэл хэсэг нь 43.205-д шаардсан холбогдох техникийн өгөгдөлтэй нийцэж байгааг гэрчилгээжүүлэх этгээд нь CAA 337 маягтыг бөглөж, хувийг тухайн агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчид хүргүүлнэ.

(b)              ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн ТҮБ нь энэ зүйлийн (а)-д шаардсан мэдээллийг бүртгэхдээ CAA 337 маягтаас өөр бичиг баримт ашиглаж болно.

(c)              CAA 337 маягтын дагуу тохирлыг гэрчилгээжүүлж байгаа этгээд нь гүйцэд бөглөсөн маягтын хувийг гэрчилгээжүүлснээс хойш 7 хоногийн дотор Даргад хүргүүлнэ. F Бүлэг - Тусгай категорийн агаарын хөлгийн техник үйлчилгээ

43.301. Зорилго

Энэ Бүлэг нь ИНД-21-ийн H Бүлгийн дагуу тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээ олгогдсон агаарын хөлгийн техник үйлчилгээний, В болон С Бүлгийн үл хамаарах шаардлага, эсхүл нэмэлт шаардлагыг тогтооно.

43.303. Техник үйлчилгээний гүйцэтгэл

Энэ дүрмийн 43.53-ын шаардлага дээр нэмж, тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөг, эсхүл тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт суурилуулсан, эсхүл суурилуулахаар төлөвлөж байгаа бүрдэл хэсэгт ИНД-91.605-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийх этгээд нь дараах үүрэгтэй:

(1)              техник үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлэхдээ, тухайн агаарын хөлөгт энэ зүйлийн (2)-ын дагуу шаардсан үзлэгийн үеэр илрүүлэх магадлал бага аливаа гэмтэл, эсхүл конфигурацийн хэвийн бус байдлыг илрүүлэх үзлэг шалгалт хийх;

(2)              анхан шатны үзлэгийн дараа, байнгын үзлэг болон нарийвчилсан үзлэгийг техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийх.

43.305. Их засварын бүртгэл хөтлөх

(a)              Энэ Дүрмийн 43.55-д заасныг үл харгалзан, энэ зүйлийн (b)-г харгалзан, этгээд нь тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хөдөлгүүр, сэнс, эсхүл агаарын хөлгийн бүрдэл хэсэгт их засвар хийсэн бөгөөд хэрэв энэ нь дараах баримт бичигт заасан арга, техникийг ашиглан задалсан, цэвэрлэсэн, үзлэг шалгалт хийсэн, шаардлагатай засвар хийсэн, угсарсан, тест хийсэн бол тухайн агаарын хөлгийн зохих техник үйлчилгээний баримт бичигт бичилт хийж болно: 

(1)              тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн үйлдвэрлэгчийн; эсхүл

(2)              Даргын хүлээн зөвшөөрөхүйц, цэргийн эрх бүхий байгууллагын стандарт.

(b)              Тусгай категорийн үзүүлбэрийн НТЧ-ын гэрчилгээ, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн хувьд, энэ зүйлийн (a)(1) болон (a)(2)-т шаардсан арга, техникийг ИНД-91.605-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрт заасан байх шаардлагатай.

43.307.         Техник үйлчилгээний бүртгэл хөтлөх

Энэ Дүрмийн 43.69(a)(2)(iii)-т заасныг үл харгалзан, тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт техник үйлчилгээ хийж байгаа этгээд нь тухайн техник үйлчилгээг дууссаны дараа сольсон эд анги, эсхүл бүрдэл хэсэг бүрд дараах ишлэлийг бүртгэх үүрэгтэй:

(1)              тухайн эд анги, эсхүл бүрдэл хэсгийн гарал үүсэл;

(2)              тухайн эд анги, эсхүл бүрдэл хэсгийн эх үүсвэр;

(3)              тухайн эд анги, эсхүл бүрдэл хэсгийг дагалдах баримт бичиг;

(4)              тухайн эд анги, эсхүл бүрдэл хэсгийн түүх.

 
 

Хавсралт А - ИНД-43.51(b)-гийн дагуу техник үйлчилгээ хийх этгээд

A.1. Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлөг Хууль болон ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, эсхүл Хууль болон ИНД-115-ын дагуу олгосон Чөлөөт нисэхийн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөгт 43.51(b)-д заасан этгээд нь дараах техник үйлчилгээг хийж болно:

(1)              нээлхий, бүрээс, эсхүл хаалтыг авахаас бусад, задаргаа шаардахгүй тосолгоо болон түрхцийн ажил;

(2)              агаарын хөлгийн зай хураагуур солих;

(3)              гал хамгаалагч болон гэрэл солих;

(4)              дараах ажлыг багтаасан GPS-төхөөрөмжийн техник үйлчилгээ:

(i)                GPS-ийн хүлээн авагчийг салгах болон суурилуулах, хэрэв хүлээн авагч нь хялбар салгах, залгах боломжтой бөгөөд дараагийн тест хийх боломжийг хүлээн авагчид өөрт нь үйлдвэрээс суулгасан ба салгалт, суурилуулалт хийх холбогдох мэдээлэл нь бэлэн байдаг бол;

(ii)               GPS-ийн хүлээн авагчийн өгөгдлийн сангийн мэдээллийг байнга шинэчлэх.

(5)              дараах тохиолдолд хөдөлгүүрийн компрессорыг угаах, хэрэв:

(i)                угаах төхөөрөмжийн суурилуулалт нь хөдөлгүүрийн үндсэн удирдлагын системд задаргаа хийхийг шаарддаггүй бол;

(ii)               угаах төхөөрөмжийн суурилуулалт болон салгалт, мөн хөдөлгүүрийг угаах болон хатаах үеийн хүйтэн эргүүлгийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг агуулсан, угаах ажиллагааны холбогдох мэдээлэл бэлэн байгаа бол.

(6)              дараах тохиолдолд суудал, хаалга болон зориулалтын нэмэлт төхөөрөмжийг суурилуулах ба салгах, хэрэв:

(i)                тухайн төхөөрөмжийг суурилуулсан, эсхүл салгасан үеийн агаарын хөлгийн конфигураци нь батлагдсан бол;

(ii)               тухайн төхөөрөмжийг суурилуулсан, эсхүл салгасан үеийн конфигураци бүрийн жин болон төвлөрөлтийн өгөгдлийг агуулсан агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай мэдээлэл Нислэгийн зааварт багтсан бол;

(iii)             тухайн төхөөрөмжийг суурилуулах болон салгах холбогдох мэдээлэл бэлэн байгаа бол;

(iv)             тусгай багаж, тусгай төхөөрөмж, эсхүл дараагийн үзлэг шалгалт шаардлагагүй бол.

(7)              дараах тохиолдолд хуваарьт техник үйлчилгээний хооронд давтан AD үзлэг шалгалт хийх, хэрэв:

(i)                AD үзлэг шалгалтыг нисгэгч хийж болохыг заасан бол;

(ii)               AD-д заасан нөхцөлийг хангасан бол;

(iii)             тусгай багаж, эсхүл тусгай төхөөрөмж шаардлагагүй бол.

(8)              хөдөлгүүрийн тос нэмэх;

(9)              хэрэв тухайн агаарын хөлөг нь ИНД-91.537-д заасны дагуу ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмжтэй ажиллах боломжтой бол тухайн ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмжтэй холбоотой гэмтлийн засварыг хойшлуулах;

(10)          тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс нисгэгч хийхээр тогтоосон, тусгай багаж, эсхүл төхөөрөмж шаарддаггүй байнгын техник үйлчилгээ хийх;

(11)          406 МГц-ийн ELT-ийн өөрийгөө шалгах тест функцийг ажиллуулах.

А.2. Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөг Аливаа этгээд нь арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөгт Хавсралт А.1-д заасан техник үйлчилгээний ажил дээр нэмж, 43.51(b)-д заасан дараах техник үйлчилгээг хийж болно:

(1)              газардах ангийн дугуй, эсхүл сүүлний гулгах ул (tail skid shoes) солих;

(2)              дараах тохиолдолд энгийн, эсхүл түр даавуун нөхөөсөн засвар, хэрэв:

(i)                тухайн засвар нь нислэгийн удирдлагын гадаргууд хийгдээгүй бол; 

(ii)               тухайн засварыг хийхэд удирдлагын гадаргуу, эсхүл бүтцийн эд ангийн салгалт шаардлагагүй бол;

(iii)             тухайн засварт стрингерийг солих, эсхүл нервюрийг хадах (rib stitching) ажиллагаа ороогүй бол;

(3)              хэрэв тухайн ажил нь дараах үйлдлийг багтаагаагүй бол гэмтсэн, эсхүл элэгдсэн бүрээс, будгийг сэргээх болон тусгаарлагч, эсхүл хамгаалалтын материалын бүрдэл хэсгийн түрхцийн ажил:

(i)                үндсэн бүтцийг задлах, эсхүл салгах; эсхүл

(ii)               ашиглалтын системд задаргаа хийх; эсхүл

(iii)             удирдлагын гадаргууг сэргээх, хадгалах, эсхүл хамгаалах; эсхүл

(iv)             тухайн агаарын хөлгийн их хэмжээний талбайг дахин будах;

(4)              бүрээс, эсхүл хүчилсэн бус бүтцийн таглах хавтанд энгийн, эсхүл түр засвар хийх;

(5)              гидравликийн шингэний саванд гидравлик шингэн нэмэх;

(6)              хөдөлгүүрийн тос солих;

(7)              тосны даралтын шугамын шүүрийг солих;

(8)              турбинт хөдөлгүүрийн очлуурыг салгах болон солих;

(9)              поршинт хөдөлгүүрийн очлуурыг салгах болон солих;

(10)            тормозны диск салгах болон солих.

 

 

Хавсралт B - Агаарын хөлгийн радио станцын үзлэг шалгалт

Энэ дүрмийн 43.59-д заасан этгээд нь дараах үүрэгтэй:

(1)              ашиглалтын түүхийн техник үйлчилгээний бүртгэл болон холбогдох техник үйлчилгээний дүрмийн шаардлагын хэрэгжилтийг шалгах;

(2)              суурь тавиур болон зөөллөгч суурийн холболт, тэдгээрийн эсэргүүцлийн максимум утга нь 0.05 Ом байгааг тест болон үзлэг шалгалт хийж тогтоох;

(3)              төхөөрөмж хоорондын харилцан нөлөөллийг шалгах зорилгоор радио станцад бүхэлд нь тест болон үзлэг шалгалт хийх;

(4)              аудио интеграц болон дотоод холбооны системд дараах шаардлагыг бататгах зорилгоор тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                дууны оролтын дохиогүй үед үлдэгдэл шуугианы түвшин 30 дБ-ээс доош байгааг;

(ii)               оролтын дохионы хэмжээ хэвийн үед зорилтот болон зорилтот бус гаралтын харьцаа 45 дБ-ээс багагүй байгааг;

(5)              дараах системийн дамжуулах шугам болон антены VSWR-ын утга нь 3:1-ээс бага байгааг шалгах:

(i)                хэт богино долгионы радио холбоо (VHF);

(ii)               богино долгионы радио холбоо (HF) (T/R to antenna coupler);

(iii)             зай хэмжих төхөөрөмж (DME);

(6)              дараах системийн сувагчлал зөв байгааг шалгах:

(i)                хэт богино долгионы радио-холбоо (VHF);

(ii)               богино долгионы радио-холбоо (HF) (T/R to antenna coupler);

(iii)             хэрэглэлийн буултын систем (ILS);

(iv)             бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч (VOR);

(v)              зай хэмжих төхөөрөмж (DME);

(7)              VHF системийн үзүүлэлт нь хэвийн ажиллагааг хангах хэмжээнд байгааг бататгах зорилгоор тест болон үзлэг шалгалт хийх;

(8)              HF системд дараах шаардлагыг бататгах зорилгоор тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                антены бүрэн бүтэн байдал болон тусгаарлагчийн эсэргүүцэл зөвшөөрөгдөхүйц байгааг;

(ii)               системийн үзүүлэлт нь хэвийн ажиллагааг хангах хэмжээнд байгааг;

(9)              радиокомпасын (ADF) ажиллагаанд тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                мэдрэгч антены бүрэн бүтэн байдал болон тусгаарлагчийн эсэргүүцлийн тест хийх;

(ii)               аудио ажиллагааны тест хийх;

(10)          ILS хүлээн авагчийн ажиллагааг зөөврийн тестийн иж бүрдлээр шалгах, дараах шалгалтыг агуулсан тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                модуляцийн алдааг заагч анхааруулах тэмдэг, курс болон глиссадын заалтын нарийвчлал, мэдрэмж болон курсийн сигналын өргөний тест хийх;

(ii)               аудио ажиллагааны тест хийх;

(11)          бүх чиглэлд, хэт өндөр давтамжийн радио дохио дамжуулагч (VOR) системийн ажиллагааг зөөврийн тестийн иж бүрдлээр шалгах дараах шалгалтыг багтаасан тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                модуляцийн алдааг заагч анхааруулах тэмдгийн тест хийх;

(ii)               оmni-radial resolving болон радио соронзон чиглэл заах хэрэглэлийн (RMI) нарийвчлалыг 30° зайтайгаар бүх чиглэлд;

(iii)             хөдөлгөөн хэмжигч, мэдрэмж болон курсийн сигналын өргөний сул явалтыг ±1° нарийвчлалтайгаар тест хийх;

(iv)             аудио ажиллагааны тест хийх;

(12)          маркерын хүлээн авагчийн ажиллагааг зөөврийн тестийн иж бүрдлээр шалгах дараах шалгалтыг багтаасан тест болон үзлэг шалгалт хийх: 

(i)                400, 1300 ба 3000 Гц-ийн давтамж дээр дуут дохио болон холбогдох гэрлийн ажиллагаанд тест хийх;

(ii)               хэрэв суурилагдсан бол өндөр/нам мэдрэмжийн ажиллагааг шалгах;

(13)          DME-ийн ажиллагааг зөөврийн тестийн иж бүрдлээр дараах шалгалтыг багтаасан тест болон үзлэг шалгалт хийх:

(i)                хүрээний нарийвчлал болон газрын хурдны заалтад тест хийх;

(ii)               аудио ажиллагаанд тест хийх.
 

Хавсралт C - Нөөц 

Хавсралт D - Өндөр-хэмжигч системийн тест болон үзлэг шалгалт

Энэ Хавсралт нь 43.61-д заасан этгээдэд хамаарна.

D.1.         Статик даралтын системийн тест:

(a)              Хуримтлагдсан чийг болон саадаар хязгаарлагдаагүй болохыг бататгана.

(b)              Битүүмжлэл нь дараах зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнд байгааг бататгана:

(1)              битүүмжлэлгүй нисэх онгоцны хувьд:

(i)                 Арга: Аль нэг статик даралтын системийн статик сувгаар ойролцоогоор 1инч мөнгөн усны баганын дифференциал даралт үүсгэх, эсхүл өндөр-хэмжигч дээр тест хийж байгаа үеийн тухайн агаарын хөлгийн байршлын түвшнээс дээш 300 м (1000 ft) заахаар даралтыг бууруулах;

(ii)               Зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ: Системийн даралтыг нэмэхгүйгээр 1 минутын турш байлгахад өндөр-хэмжигчийн үзүүлсэн түвшний заалтын алдаа нь 30 м-ээс (100 ft) хэтрэхгүй байх;

(2)              битүүмжлэлтэй нисэх онгоцны хувьд:

(i)                 Арга: Статик системийн даралтыг, тухайн нисэх онгоцны маягаар гэрчилгээжсэн бүхээгийн максимум дифференциалтай дүйцэх дифференциал даралт хүртэл бууруулах;

(ii)               Зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ: Даралтыг нэмэхгүйгээр 1 минутын турш байлгахад үзүүлсэн түвшний заалтын алдаа нь бүхээгийн максимум дифференциал даралттай дүйцэх түвшний 2%, эсхүл 30 м-ийн (100 ft) аль ихээс хэтрэхгүй байх.

(c)              Хэрэв суурилуулсан бол статик хүлээн авагчийн халаагуур ажиллагаатай болохыг тогтооно.

(d)              Нислэгийн ямар ч нөхцөлд гадна орчны агаарын бодит статик даралт болон статик даралтын системийн агаарын даралт хоёрын хоорондын харьцаанд нөлөөлж болохуйц өөрчлөлт, эсхүл деформаци агаарын хөлгийн хүчилсэн бүтцийн гадаргууд үүсээгүй болохыг бататгана.

D.2.         Өндөр-хэмжигчийн тест:

(a)              Өөрөөр зааснаас бусад тохиолдолд, үзүүлэлтийг шалгах тест бүрийг чичиргээтэй байгаа хэрэглэлд хийж болно.

(b)              Тест хийж байгаа орчны хэм нь ойролцоогоор 25°С-ийн гадна орчны хэмээс мэдэгдэхүйц ялгаатай байгаа тохиолдолд, тогтоосон нөхцөлөөс ялгаатай байгаа зөвшөөрөгдөх хэмжээг тооцоолно.

(c)              Өндөр-хэмжигчийн тестийг дараах аргачлалын дагуу хийнэ: 

Хэмжээсийн алдаа:

(1)              1013,25 мбар барометрийн даралтын хэмжээстэй өндөр-хэмжигч нь, Хүснэгт 1-д заасан түвшнээс, өндөр-хэмжигч суурилуулах агаарын хөлгийг ашиглахаар тооцоолсон максимум түвшин хүртэл харилцан хамааралтай даралтад амжилттай шалгагдсан байна;

(2)              Тест хийх цэгт ойролцоогоор 600 м-ээс (2000 ft) дотогш ойртох хүртэл даралтыг 1 минутад 6000 м-ээс (20 000 ft) ихгүй хурдтайгаар бууруулна;

(3)              Тест хийх цэг нь тухайн тестийн төхөөрөмжийн үечлэлтэй тохирсон байна;

(4)              Өндөр-хэмжигчийн заалтыг авахаас өмнө тест хийх цэг бүрд харилцан хамааралтай даралтад 10 минутаас хэтрүүлэлгүй, хамгийн багадаа 1 минут байлгана;

(5)              Тестийн цэг бүрийн алдаа нь Хүснэгт 1-д заасан, зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнээс хэтрэхгүй байна;

Хоцрох заалт:

(6)              Энэ зүйлийн (c)(1) - (c)(5)-д тодорхойлсон хэмжээсийн алдааны тестийн дээд хязгаарт харилцан хамааралтай даралтад өндөр-хэмжигч анх тест хийснээс хойш 15 минутын дотор өндөр-хэмжигч дээрх даралт дээр байхад хоцрох заалтын тестийг эхлүүлнэ;

(7)              Анхны тест хийх цэг буюу максимум түвшний 50%-тай тэнцэх түвшнээс 900 м-ийн (3000 ft) түвшин хүртэл, минутад 1500 - 6000 м-ийн (5000 - 20 000 ft) хурдтайгаар өндөр алдаж байгаа байдлаар даралтыг өсгөнө;

(8)              Дараа нь тест хийх цэгт ойролцоогоор минутад 900 м-ийн (3000 ft) хурдтайгаар ойртоно;

(9)              Өндөр-хэмжигчийн тестийн заалтыг авахаас өмнө тухайн даралтад 15 минутаас хэтрүүлэлгүй, хамгийн багадаа 5 минут байлгана;

(10)          Заалтыг авсны дараа, хоёр дахь тест хийх цэг буюу максимум түвшний 40%-тай тэнцэх түвшинтэй харилцан хамааралтай даралт хүртэл өмнөхтэй адил аргачлалаар даралтыг нэмэгдүүлнэ;

(11)          Өндөр-хэмжигчийн тестийн заалтыг авахаас өмнө энэ даралтад 10 минутаас хэтрүүлэлгүй хамгийн багадаа 1 минут байлгана;

(12)          Үзүүлж байгаа заалтыг авсны дараа, даралтыг атмосферийн даралт хүртэл өмнөхтэй адил аргачлалаар нэмэгдүүлнэ;

(13)          Тест хийх хоёр цэг дээрх өндөр-хэмжигчийн үзүүлж байгаа заалт, энэ зүйлийн (b)(1) - (b)(5)-д тодорхойлсон хэмжээсийн алдааг шалгах тест хийх үед тухайн цэгүүдэд харилцан хамааралтай түвшинд бүртгэгдсэн өндөр-хэмжигчийн заалтын зөрүү нь Хүснэгт 2-д заасан зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнээс илүү зөрүүтэй байж болохгүй.

 

Нөлөөллийн дараа:

(14)          Энэ зүйлийн (b)(6)-гаас (b)(13)-т заасны дагуу, заалт нь хоцрох тест хийсний дараах 5 минутын дотор уншигдсан атмосферийн даралтын өөрчлөлтийг зассан өндөр- хэмжигчийн заалт, жинхэнэ атмосферийн даралттай үеийн заалт нь Хүснэгт 2-д заасан зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнээс илүү зөрүүтэй байж болохгүй;

Зууралт:

(15)          Өндөр-хэмжигчийн даралтыг минутад ойролцоогоор 225 м-ийн (750 ft) тогтмол хурдтай бууруулахаар тохируулсан байна;

(16)          Хүснэгт 3-т заасан түвшин бүрд, чичиргээний дараа зүүний заалтад орох өөрчлөлт нь Хүснэгт 3-т заасан харилцан хамааралтай, зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнээс хэтрэхгүй байна;

Битүүмжлэлийн алдагдал:

(17)          Өндөр-хэмжигчийн хайрцгийн битүүмжлэл алдагдал нь доторх даралт 5400 м-ийн (18 000 ft) түвшний даралттай харилцан хамаарах үед, өндөр-хэмжигчийн заалт 1 минутын турш Хүснэгт 2-т үзүүлсэн зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнээс илүү өөрчлөгдөж болохгүй;

Барометрийн хэмжээсийн алдаа:

(18)          Тогтмол атмосферийн даралтад байхад, барометрийн даралтын хэмжээсийг даралтын утга нь тухайн даралттай ижил байхаар Хүснэгт 4-т заасан түүний тохируулгын хязгаарын хүрээнд тохируулахад, тухайн заалт нь Хүснэгт 4-т үзүүлсэн дүйцэх түвшин бүрд 7.5 м-ийн (25 ft) зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээнд заадаг байх ёстой.

(d)              Тооцоолох системтэй air data computer-ийн төрөл, эсхүл агаарын өгөгдөлд өөртөө засвар хийдэг өндөр-хэмжигчийг үйлдвэрлэгчийн боловсруулсан техникийн тодорхойлолт болон хэлбэрээр тест хийж болно.

D.3.         Автоматаар даралтын түвшнийг мэдээлэгч төхөөрөмж болон ATC транспондер системийн харилцан ажиллагааны тест

(a)              Тест нь энэ зүйлийн (b)-д заасны дагуу хийгдэнэ.

(b)              АTC транспондер болон түвшин мэдээлэх өндөр-хэмжигчийн төхөөрөмжийг агаарын хөлөгт суурилуулсан байхад, түүний зориулалтын гүйцэтгэх ажиллагааг бататгах зорилгоор, "Mode С" горимд асуулга хийгдэж байх үед түүний автомат даралтын түвшний гаралтын утгыг хангалттай тооны тест хийх цэгүүдэд хэмжинэ.

(c)              Автомат мэдээлэгчийн мэдээлсэн болон өндөр-хэмжигчийн заасан түвшний хоорондын зөрүү нь 37.5 м-ээс (125 ft) хэтэрч болохгүй.
 

Хүснэгт 1 - Хэмжээсийн алдаа

 

Түвшин

Дүйцэх даралт (мбар)

Зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ ±(ft)

 

Түвшин

Дүйцэх даралт (мбар)

Зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ ±(ft)

-1000

1050.406

20

14 000

595.239

100

0

1013.250

20

16 000

549.152

110

500

995.075

20

18 000

505.998

120

1000

977.166

20

20 000

465.633

130

1500

959.518

25

22 000

427.915

140

2000

942.129

30

25 000

376.009

155

3000

908.117

30

30 000

300.896

180

4000

875.105

35

35 000

238.423

205

6000

811.996

40

40 000

187.539

230

8000

752.624

60

45 000

147.477

255

10 000

696.817

80

50 000

115.972

280

12 000

644.408

90

 

Хүснэгт 2 -Тестийн зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ

Тест

Зөвшөөрөгдөх зөрүүний хэмжээ

± (ft)

Битүүмжлэл алдагдлын тест

100

Эхний тест хийх цэг (максимум түвшний 50% )

75

Хоёр дахь тест хийх цэг (максимум түвшний 40% )

75

Нөлөөллийн дараах тест

30

 

Хүснэгт 3 - Зууралт Хүснэгт 4 - Даралтын түвшин


Хавсралт E - ATC Транспондерийн тест болон үзлэг шалгалт

Энэ Хавсралт нь 43.63-д заасан этгээдэд хамаарна.

E.1.          Ерөнхий зүйл

(a)              ATC транспондерт хийгдэх тестийг бенч шалгалт, эсхүл зөөврийн тестийн төхөөрөмж ашиглан хийж болно.

(b)              Хэрэв агаарын хөлгийн антены системд зөөврийн тестийн төхөөрөмжийг холбон ашиглаж байгаа бол нислэгийн хөдөлгөөний удирдлагын радио маякийн системийн (ATCRBS) болзошгүй нөлөөллөөс зайлсхийх зорилгоор зөөврийн ATCRBS

 

 

 

 

 

 

 

 

 

 

транспондерын тестийн төхөөрөмжийг нэг секундэд 235 асуулга илгээх хурдтайгаар ажиллуулна.

(c)              "Mode S"-ийн хувьд, тестийн төхөөрөмжийг секунд тутамд Mode S-ийн 50 асуулга илгээх хурдтайгаар ажиллуулна.

(d)              Зөөврийн тестийн төхөөрөмж ашиглан энэ дүрмийн Хавсралт E.4(а)(3)-т заасны дагуу хүлээн авагчийн мэдрэмжийг хэмжсэн бол антены холбоосонд гарах алдааг нөхөх зорилгоор нэмэлт 3 дБ-ийн алдагдал тооцохыг зөвшөөрнө.

E.2.          Радио хариултын давтамжийн тест

(a)              Бүх ангиллын ATCRBS транспондерын хувьд, тухайн транспондерт асуулга хийж, хариултын давтамж 1090±3 МГц байгааг бататгана.

(b)              1B, 2B болон 3B ангиллын Mode S транспондерын хувьд, тухайн транспондерт асуулга хийж, хариултын давтамж 1090±3 МГц байгааг бататгана.

(c)              1B, 2B, болон 3B ангиллын, 1090±1 МГц-ийн хариулах давтамжийн сонголттой Mode S транспондерын хувьд, тухайн транспондерт асуулга хийж, хариултын давтамж зөв байгааг бататгана.

(d)              1А, 2А, 3А болон 4 ангиллын Mode S транспондерын хувьд, асуулга хийж, тухайн транспондерын хариултын давтамж нь 1090±1 МГц байгааг бататгана.

E.3.          Suppression тест

(a)              1B ба 2B ангиллын ATCRBS транспондер, эсхүл 1B, 2B болон 3B ангиллын Mode S транспондерыг Mode 3/А-ийн нэг секундэд 230 - 1000 асуух хурдаар, эсхүл 1А ба 2А ангиллын ATCRBS транспондер, эсхүл 1B, 2А, 3А болон 4 ангиллын Mode S транспондерыг Mode 3/А-ийн нэг секундэд 230 - 1200 асуух хурдаар асуух үед:

(1)              Р2 импульсийн далайц нь Р1 импульстэй тэнцүү үед транспондер нь ATCRBS- ийн асуулгын 1%-иас илүүд хариулахгүй байгааг бататгах;

(2)              Р2 импульсийн далайц нь Р1 импульсийн далайцаас 9 дБ-ээр бага үед транспондер нь ATCRBS-ийн асуулгын 90%-д хариулт өгч байгааг бататгах.

(b)              Хэрэв тестийг радио тест дохио ашиглан хийж байгаа бол тухайн байрлалд дор дурдсанаас өндөр асуулгын хурдтай тестийн төхөөрөмж ашиглахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд, асуулгын хурд нь секундэд 235±5 байна.

E.4.          Хүлээн авагчийн мэдрэмжийн тест

(a)              Бүх ангиллын ATCRBS транспондерын хувьд, тухайн системийн хүлээн авагчийн ажиллаж эхлэх минимум түвшин (triggering level) нь -73±4 дБм, эсхүл бүх ангиллын Mode S транспондерын хувьд, Mode S format (P6 type) асуулгад хүлээн авагчийн ажиллаж эхлэх минимум түвшин нь -74±3 дБм байгааг тестийн иж бүрдэл ашиглан дараах аргаар бататгана:

(1)              дамжуулах шугамын антены төгсгөлд төхөөрөмжийг холбох; эсхүл

(2)              дамжуулах шугамын алдагдлыг тооцон транспондерын антены үүрэнд холбох; эсхүл

(3)              радио дохио ашиглах.

(b)              Бүх ангиллын ATCRBS транспондер, эсхүл бүх ангиллын Mode S транспондерын хувьд, Mode 3/A болон Mode C маягийн хүлээн авагчийн мэдрэмжийн зөрүү нь 1 дБ-ээс хэтрээгүй болохыг бататгана.

E.5.          Радио давтамжийн гаралтын оргил чадлын тест

Транспондерын радио-давтамжийн гаралтын чадлыг тухайн транспондерын ангилал бүрийн хувьд, дараах тогтоосон хязгаарт байгаа эсэхийг энэ хавсралтын E.4(a)-д заасан нөхцөлийг ашиглан бататгана:

(1)              1А болон 2А ангиллын ATCRBS транспондерын хувьд, радио-давтамжийн гаралтын минимум чадал нь 21.0 дБ*Вт-аас (125 Вт) багагүй байна;

(2)              1В болон 2В ангиллын ATCRBS транспондерын хувьд, радио-давтамжийн гаралтын минимум чадал нь 18.5 дБ*Вт-аас (70 Вт) багагүй байна;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(3)              1А, 2А, 3А ба 4 ангиллын болон 1В, 2В ба 3В ангиллын өндөр гаралтын чадлын сонголттой Mode S транспондерын хувьд, радио-давтамжийн гаралтын минимум чадал нь 21.0 дБ*Вт-аас (125 Вт) багагүй байна;

(4)              1В, 2В болон 3В ангиллын Mode S транспондерын хувьд, радио-давтамжийн гаралтын минимум чадал нь18.5 дБ*Вт-аас (70 Вт) багагүй байна;

(5)              бүх ангиллын ATCRBS, эсхүл бүх ангиллын Mode S транспондерын хувьд, радио- давтамжийн гаралтын максимум чадал нь 27.0 дБ*Вт-аас (500 Вт) хэтрэхгүй байна;

E.6.          Mode S-ийн сонгосон дамжуулах сувгийн тусгаарлалтын тест

Бүх ангиллын, сонгох ажиллагаатай Mode S транспондерын хувьд, сонгогдсон антенаас дамжуулсан радио-давтамжийн гаралтын чадал нь сонгогдоогүй антенаас дамжуулсан чадлаас хамгийн багадаа 20 дБ-ээр илүү байгааг бататгана.

E.7.          Mode S-ийн хаягийн тест

Mode S транспондер руу зөв болон 2-оос доошгүй буруу хаягласан, секундэд 50 хэвийн асуулгын хурдтайгаар асуулга хийх ба зөвхөн хуваарилагдсан хаяглалтандаа хариу өгч байгааг бататгана.

E.8.          Mode S-ийн форматын тест

(a)              Mode S транспондерыг тоноглогдсон "UF" форматаар нь асуух ба хариулт нь хяналтын UF=4 болон 5 гэсэн форматыг ашиглан зөв форматаар хариулж байгааг бататгана;

(b)              UF=4 форматын хариултад илтгэсэн түвшин нь хүчинтэй ATCRBS Mode C-ийн хариултад илтгэсэн түвшинтэй адил байгааг бататгана;

(c)              UF=5 форматад хариултад илтгэсэн таних тодорхойлолт (identity) хүчинтэй ATCRBS Mode 3/А-гийн хариултад илтгэсэнтэй адил байгааг бататгана, хэрэв транспондер нь UF=20, 21 болон 24 гэсэн холбооны форматыг ашиглан хариулахаар тоноглогдсон бол.

E.9.          Mode S-ийн бүгдийг дуудах асуулгын тест

Зөвхөн Mode S-ийн бүгдийг дуудах асуулгын UF=11 формат болон ATCRBS /Mode S- ийн бүгдийг дуудах форматаар (1.6 микросекунд P4 импульс) Mode S транспондероос асуулга хийж, хариултад зөв хаяглалт болон чадвар илтгэгдсэн болохыг бататгана. (DF=11 downlink format).

E.10.      Зөвхөн Mode SATCRBS-ийн бүгдийг дуудах асуулгын тест

Mode S транспондерт зөвхөн ATCRBS-н бүгдийг дуудах (0.8 микросекунд P4 импульс) асуулга хийн хариулт үйлдэхгүй байгааг бататгана.

E.11.      Mode S Squitter-ийн тест

Mode S транспондер нь ойролцоогоор секундэд нэг удаа зөв squitter-ийг үйлдэж байгааг бататгана.

E.12.      ADS-B (Mode S Extender Squitter)

(a)              ADS-B систем нь ИНД-91.258-д шаардсан мэдэгдэлд заасан транспондерийн үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгааг тохирох транспондерын тестийн иж бүрдлийг ашиглан үзүүлсэн болохыг бататгана.

(b)              Тестийн тайланг тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний бүртгэлд хадгалсан байх ёстой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт F - ELT, AELS-ийн тест болон үзлэг шалгалт

Дараах тест болон үзлэг шалгалтыг ИНД-91-ийн G Бүлэгт тодорхойлсон ELT, AELS-д тест болон үзлэг шалгалт хийх шаардлагын хэрэгжүүлэлтийг бататгах зорилгоор 43.65- д заасан этгээдээр хийлгэсэн байх шаардлагатай:

(1)              ELT, эсхүл AELS, түүний бэхэлгээ болон антены холбоосонд зэврэлт, эсхүл зэврэлтийн үе давхарга байгаа эсэх болон ерөнхий нөхцөлийг тодорхойлох үзлэг шалгалт хийх;

(2)              ELT, эсхүл AELS-ийн өөрийгөө шалгах тест функцийг ажиллуулж, ажиллагаа нь үйлдвэрлэгчийн зааврын дагуу шаардлага хангасан байгааг бататгах.

 

 

--oOo--

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИНД-145 Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт

А Бүлэг - Ерөнхий зүйл

145.1. Зорилго

Энэ Дүрэм нь Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтооно.

145.3. Нэр томьёо ба товчлол

Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

145.5. Гэрчилгээний шаардлага

Хэрэв ИНД-43, 121, 125, эсхүл 135-ын дагуу агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээг энэ Дүрмийн дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллагаар, эсхүл түүний эрхийн хүрээнд хийлгэх шаардлагатай бол, (энэ дүрмийн дагуу олгосон ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд зааснаас бусад тохиолдолд) аливаа этгээд нь агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийхгүй, эсхүл тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй байх үүрэгтэй.

145.7. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах мэдээллийг шаардсан CAA 24145/01 маягтыг бөглөх үүрэгтэй:

(1)              хүсэлт гаргагчийн нэр болон Монгол Улсад үйлчилгээ үзүүлэх хаяг;

(2)              хүсэлт гаргагчтай холбоотой Даргын шаардаж болох, маягтад заасан нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл.

(b)              Хүсэлт гаргагч нь гүйцэд бөглөсөн CAA 24145/01 маягтыг зохих төлбөрийн баримтын хамт Даргад ирүүлнэ.

145.9. Гэрчилгээ олгох

Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагч нь ТҮБ-ын гэрчилгээ эзэмших эрхтэй:

(1)              хүсэлт гаргагч нь В Бүлгийн шаардлагыг хангасан;

(2)              145.51(a)-ийн дагуу шаардсан хүсэлт гаргагчийн удирдах ажилтан, эсхүл ажилтнууд нь тохирох зөв хүн байх;

(3)              тухайн гэрчилгээг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.

145.11. Гэрчилгээ эзэмшигчийн эрх

(a)              ТҮБ-ын гэрчилгээнд тухайн гэрчилгээгээр олгогдсон, байгууллагын Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан дараах 1, эсхүл хэд хэдэн техник үйлчилгээний зэрэглэлийг заасан байна:

(1)              А1 - MCTOW нь 13 610 кг-аас дээш жинтэй агаарын хөлгийн техник үйлчилгээ;

(2)              А2 - MCTOW нь 5700 - 13 610 кг хүртэл жинтэй агаарын хөлгийн техник үйлчилгээ;

(3)              А3 - MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс бага жинтэй, шаардлагатай багийн гишүүний суудлаас гадна, 10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн максимум зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийн техник үйлчилгээ;

(4)              А4 - MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс бага жинтэй ба шаардлагатай багийн гишүүний суудлаас гадна 9, эсхүл түүнээс цөөн гэрчилгээжсэн максимум зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийн техник үйлчилгээ;

(5)              С1 - агаарын хөлгийн хөдөлгүүр болон сэнсний техник үйлчилгээ;

(6)              С2 - бүрдэл хэсгийн техник үйлчилгээ;

(7)              С3 - агаарын хөлгийн цахилгааны төхөөрөмжийн техник үйлчилгээ;

(8)              С4 - агаарын хөлгийн хэрэглэлийн төхөөрөмжийн техник үйлчилгээ;

(9)              С5 - агаарын хөлгийн радио төхөөрөмжийн техник үйлчилгээ;

(10)          Е1 - агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн сургалт хийх;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(11)          F1 - агаарын хөлгийн бүртгэгч улстай байгуулсан техникийн зохицуулалтын дагуу, гадаадын агаарын хөлөг болон гадаадын агаарын хөлгийн бүрдэл хэсгийн техник үйлчилгээ;

(12)          P1 - агаарын хөлөг болон бүрдэл хэсэгт хийх, дээр дурдсан зэрэглэлд өөр байдлаар заагдаагүй техник үйлчилгээ;

(13)          S1 - агаарын хөлгийн эд анги шилжүүлэх мэдэгдэл олгох;

(14)          S2 - материал шилжүүлэх мэдэгдэл олгох;

(15)          S3 - шатах тослох материал шилжүүлэх мэдэгдэл олгох.

(b)              145.60-ыг харгалзан, ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь өөрийн гэрчилгээжсэн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх зөвшөөрлийг аливаа этгээдэд олгож болно.

(c)              145.60-ыг харгалзан, ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь өөрийн гэрчилгээжсэн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх зөвшөөрлийг аливаа этгээдэд олгож болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

145.13. Гэрчилгээний хугацаа

(a)              ТҮБ-ын гэрчилгээг 5 жил хүртэл хугацаагаар олгож, эсхүл сунгаж болно.

(b)              ТҮБ-ын гэрчилгээ нь түүний хугацаа дууссан, эсхүл түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд хүчинтэй хэвээр байна.

(c)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болсон бол тухайн гэрчилгээг Даргад нэн даруй хураалгана.

(d)              ТҮБ-ын гэрчилгээг түдгэлзүүлсэн бол эзэмшигч нь зохих баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр гэрчилгээг Даргад нэн даруй хүргүүлнэ.

145.15. Техник үйлчилгээг зогсоох мэдэгдэл

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь техник үйлчилгээг санал болгохоо зогсоосон өдрөөс хойш 30 хоногийн дотор Даргад бичгээр мэдэгдэнэ.

(b)              Энэ зүйлийн (a)-д шаардсан мэдэгдлийг, ТҮБ-ын гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийн хамт гаргана.

145.17. Гэрчилгээ сунгах

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтийг CAA 24145/01 маягтын дагуу гаргана.

(b)              Тухайн хүсэлтийг гэрчилгээнд заасан сунгах хугацаанд, хэрэв сунгах хугацааг заагаагүй бол гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлнэ.

B Бүлэг - Гэрчилгээжүүлэлтийн шаардлага

145.51.                     Ажилтанд тавих шаардлага

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах ажилтныг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулах үүрэгтэй:

(1)              тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа бүх үйл ажиллагааг санхүүжүүлэх ба энэ Дүрэмд заасан шаардлага болон стандартын дагуу хийж чадахаа хүсэлт гаргагчийн байгууллагын хүрээнд бататгах эрхтэй, Гүйцэтгэх захирлаар тодорхойлогдсон удирдах ажилтан;

(2)              тухайн байгууллага нь энэ Дүрмийн шаардлагыг хангаж байгааг бататгах үүрэг хариуцлага хүлээсэн удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнууд. Удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнууд нь дараах үйл ажиллагааны чиглэлээр Гүйцэтгэх захирлын өмнө эцсийн хариуцлага хүлээх ёстой:

(i)                техник үйлчилгээний ажиллагааг удирдах, хянах;

(ii)               ажилтанд эрх олгох;

(iii)             145.65-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(3)              Ерөнхий зааварт заасан техник үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах болон гэрчилгээжүүлэх хангалттай тооны ажилтан.

(аа) Энэ зүйлийн (a)(2)(iii)-т шаардсан удирдах ажилтан нь гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой холбоотой ур чадвар, туршлагаа харуулсан байх үүрэгтэй.

(b)              Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)              тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа техник үйлчилгээний ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, шалгах, эсхүл гэрчилгээжүүлэх ажилтны ур чадварт суурь үнэлгээ хийх ба түүнийг хадгалах журмыг тогтоох;

(2)              дээрх ажилтанд, түүний зөвшөөрлийн хүрээг тодорхойлсон нотлох баримтыг бичгээр олгох.

145.52.   Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь 145.60-ын дагуу техник үйлчилгээ хийх, эсхүл              хянах,              эсхүл              ашиглалтад              шилжүүлэхээр              гэрчилгээжүүлэх,              эсхүл              хүлээн зөвшөөрөхүйц өгөгдөлтэй нийцэж байгааг бататгах эрх бүхий этгээдийг дараах хугацаагаар ажил үүргээс чөлөөлж амраадаг болохыг бататгах журмыг тогтоох үүрэгтэй:

(1)              тухайн эрхийг хэрэгжүүлэхийн өмнөх 24 цагийн хугацаанд, үргэлжилсэн 8-аас доошгүй цаг;

(2)              тухайн эрхийг хэрэгжүүлэхийн өмнөх 30 хоног тутамд, үргэлжилсэн 24 цагаас доошгүй хугацаагаар, 4-өөс доошгүй удаа.

145.53.                     Байгууламжийн шаардлага

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь, тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа техник үйлчилгээний бүх үйл ажиллагаанд тохирсон байгууламжтай байна.

(b)              Хүсэлт гаргагч нь:

(1)              өөрийн техник үйлчилгээний үйл ажиллагааг удирдах захиргааны байр;

(2)              дараах техник үйлчилгээний байгууламж:

(i)                цаг агаарын нөхцөлөөс хамгаалагдсан;

(ii)               тусгай ажлын байр нь хүрээлэн буй орчин болон ажлын байрны бохирдлоос сэргийлж, тусгаарлагдсан;

(3)              төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд анги болон материал хадгалах дараах байгууламжтай байна:

(i)                ажиллагаатай эд зүйлийн аюулгүйн хамгаалалтыг хангасан;

(ii)               ажиллагаатай, ажиллагаагүй эд зүйлийг ангилан тусгаарласан;

(iii)             хадгалагдаж байгаа эд зүйл гэмтэх, элэгдэхээс сэргийлсэн хяналттай.

(c)              Хүсэлт гаргагч, түүний бүрдүүлсэн орчин нөхцөл нь тухайн гүйцэтгэх ажилд, ялангуяа хамааралтай НТЧ-ын өгөгдөлд заасан тусгай шаардлагад нийцсэн болохыг бататгана.

145.55. Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал

ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь:

(1)              тухайн байгууллагын гүйцэтгэж байгаа бүх техник үйлчилгээний үйл ажиллагаанд шаардлагатай төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материалыг ашиглах боломжтой байлгана;

(2)              төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материалын хяналтыг багтаасан, нарийвчлалтай багаж болон төхөөрөмжийн тохируулгыг Даргын хүлээн зөвшөөрөхүйц давтамж болон стандартаар хийх журмыг тогтооно.

145.57. Нөөц

145.59.                     Техник үйлчилгээний хяналтын журам

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь байгууллагын Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан техник үйлчилгээний үйл ажиллагаа бүрд шаардлагатай техник үйлчилгээний процедурын заавар, байгууламжийн заавар, инженерингийн зураг, тодорхойлолт, техникийн стандарт болон практик ажиллагааны заавар, бусад баримт

 

 

 

 

 

 

 

 

 

 

бичгийн хувийг хадгалах үүрэгтэй.

(b)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоох үүрэгтэй:

(1)              тухайн байгууллагад хүргэгдэх хүртэл бүрэн гүйцэд үзлэг шалгалт хийгдэх боломжгүй эд анги болон иж бүрдлийн хүлээн зөвшөөрөхүйц чанартайг бататгах аргыг багтаасан, техник үйлчилгээний салбар байгууллагын худалдан авсан, эсхүл техник үйлчилгээ хийсэн бэлдэц материал, эд анги, болон иж бүрдлийн үзлэг шалгалт хийх;

(2)              тухайн шийдвэрийн болон хүлээн авахаас татгалзсан материал, эд анги болон иж бүрдлийн устгалын бүртгэлийг багтаасан маягийн загвар, эсхүл тодорхойлолттой нийцээгүй материал, эд анги болон иж бүрдлийг зохицуулах;

(3)              дараах нөхцөлийг бататгах аргыг багтаасан, хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан техник үйлчилгээний ажиллагаа гүйцэтгэх:

(i)                хүлээн зөвшөөрөхүйц техник үйлчилгээний аргачлал болон практикийг хэрэглэх;

(ii)               агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчтэй байгуулсан техник үйлчилгээний гэрээний үүргийг хэрэгжүүлэх;

(iii)             хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт зааснаас бусад байрлалд хийгдэх техник үйлчилгээг хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт тусгайлан тодорхойлсон хуваарьт техник үйлчилгээгээр, эсхүл зөвхөн тухайн агаарын хөлгийн ажиллагаагүй байдлаас үүссэн техник үйлчилгээгээр хязгаарлах;

(4)              тухайн байгууллагын нэрийн өмнөөс туслан гэрээлэгчийн гүйцэтгэх техник үйлчилгээний үйл ажиллагаа тус бүрд дараах шаардлагыг бататгах:

(i)                хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт тодорхойлдог байх;

(ii)               хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан тогтолцоо, журам болон тодорхойлолтыг хангадаг байх;

(5)              материал, эд анги болон иж бүрдлийг таньж тогтоох, үйлчилгээ хийх, хадгалах болон баглах;

(6)              145.60-ын дагуу агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх эрх бүхий ажилтны журам болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх эрх эзэмшдэг ажилтнуудын жагсаалт хөтлөх;

(7)              145.60-ын дагуу CAA Form One-шилжүүлэхийг зөвшөөрсөн гэрчилгээ гаргах эрх бүхий ажилтны журам болон CAA Form One-шилжүүлэхийг зөвшөөрсөн гэрчилгээ гаргах эрх бүхий ажилтнуудын жагсаалт хөтлөх;

(8)              дараах шаардлагыг бататгах зорилгоор энэ зүйлийн (a)-д шаардсан баримт бичгийг хянах:

(i)                тухайн баримт бичгийг гаргахын өмнө холбогдох ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;

(ii)               хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан техник үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ, ажилтан хэрэгтэй үедээ ашиглахад боломжтой байх зорилгоор, холбогдох хүчинтэй баримт бичгийг шаардлагатай байрлал бүрд бэлэн байлгах;

(iii)             хүчингүй болсон баримт бичгийг олгох цэгээс, эсхүл ашиглаж байгаа бүх цэгээс нэн даруй хураадаг байх;

(iv)             тухайн баримт бичгийн өөрчлөлтийг холбогдох ажилтан хянаж, зөвшөөрдөг байх;

(v)              хугацаа дууссан баримт бичиг ашиглагдаагүй болохыг бататгах зорилгоор, баримт бичгийн зүйл бүрийн хүчинтэй хувилбар нь танигддаг байх;

(9)              Даргын хүсэлтээр, техник үйлчилгээний мэдээлэл, инженерингийн зураг, техникийн стандарт, практик аргачлал болон үзлэг шалгалт хийсэн бүртгэлийг хүргүүлэх.

145.60.                     Эрх олгох журам

(a)              Энэ зүйлийн (b), (c), (d), (e), (f) болон (g)-г харгалзан, ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь, ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд дараах төрлийн техник үйлчилгээний үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдэд эрх олгох журмыг тогтоох үүрэгтэй:

(1)              тухайн эрхэд заасан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх

 

 

 

 

 

 

 

 

 

 

болон хянах;

(2)              тухайн эрхэд заасан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийсний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх;

(3)              агаарын хөлөг болон бүрдэл хэсэгт хийсэн том хэмжээний модификаци болон том хэмжээний засвар нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгааг гэрчилгээжүүлэх.

(b)              Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй этгээд нь техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхгүй байх үүрэгтэй:

(1)              ИНД-66-гийн дагуу олгосон зохих зэрэглэлтэй, хүчинтэй AMEL-тэй байх; эсхүл

(2)              ИНД-66-гийн дагуу олгосон тохирох категорийн хүчинтэй AMEL-тэй байх болон техник үйлчилгээний инженерийн зэрэглэл олгоход тавих ИНД-66-гийн С Бүлэгт шаардсантай дүйцэх стандартыг хангасан байх; эсхүл

(3)              хамааралгүй

(4)              ИНД-66-гийн дагуу олгосон зохих баталгаажуулсан тэмдэглэлтэй, хүчинтэй MAC- тай байх; эсхүл

(5)              Монгол Улсын гадна хийгдэх техник үйлчилгээний хувьд:

(i)                ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсын эрхийн хүрээнд олгосон, Даргын хүлээн зөвшөөрөхүйц эрх авахаар төлөвлөж байгаа агаарын хөлгийн маяг, эсхүл бүрдэл хэсгийн хүчинтэй техник үйлчилгээний инженерийн бичиг баримттай байх, эсхүл

(ii)               ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсаас техник үйлчилгээ гүйцэтгэхээр гэрчилгээжсэн байгууллагаас олгосон, Даргын хүлээн зөвшөөрөхүйц эрх авахаар төлөвлөж байгаа агаарын хөлгийн маяг, эсхүл бүрдэл хэсгийн дүйцэх эрхтэй байх; эсхүл

(6)              тухайн журамд заасан, хязгаарлагдмал техник үйлчилгээний үйл ажиллагааны дараа агаарын хөлгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх хязгаарлагдмал эрхийн хувьд, Хууль болон ИНД-66-гийн дагуу олгосон хүчинтэй AMEL-тэй, тухайн эрхийн хязгаарлалтад тохирох Даргын хүлээн зөвшөөрөхүйц сургалтад хамрагдсан болон туршлагатай байх; эсхүл

(7)              ИНД-43-ын Хавсралт А.1-д заасан техник үйлчилгээний хувьд, 43.51(b)-гийн шаардлагыг хангасан ба тухайн эрх авахаар төлөвлөж байгаа маягийн агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэхийн тулд зохих ёсоор сургалтад хамрагдсан байх.

(c)              Хэрэв тухайн этгээд нь дараах шаардлагыг хангасан бол техник үйлчилгээний дараа бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно:

(1)              эрх авахаар төлөвлөж байгаа бүрдэл хэсэгтэй холбоотой сургалтын курсийг амжилттай дүүргэсэн, эсхүл эрх авахаар төлөвлөж байгаа бүрдэл хэсэгтэй холбоотой, Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалтыг амжилттай өгсөн байх;

(2)              хүчилсэн бүтэц, хүчний төхөөрөмж, эсхүл авионикийн төхөөрөмжийг үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, эсхүл өөрчлөлт хийхэд ихэвчлэн ашигладаг журам, дадлага, материал, багаж хэрэгсэл, суурь машин болон төхөөрөмжтэй холбоотой 36 сарын нисэхийн туршлагатай байх;

(3)              эрх авахыг хүссэн бүрдэл хэсэгтэй шууд холбоотой, 6 сар хяналтан дор ажилласан туршлагатай байх.

(d)              Энэ зүйлийн (c)(1)-д заасан сургалтын курсийг:

(1)              байгууллагын ажилтнуудад сургалт хийх Е1 ангилалтай, Хууль болон ИНД-145- ын дагуу олгосон ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч зохион байгуулсан байх; эсхүл

(2)              хэрэв сургалтын байгууллагын гэрчилгээ нь тухайн сургалтын курсийг зохион байгуулах эрх олгосон бол Хууль болон ИНД-141, эсхүл ИНД-147-гийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага зохион байгуулсан байх; эсхүл

(3)              холбогдох бүрдэл хэсгийн үйлдвэрлэгч зохион байгуулсан байх; эсхүл

(4)              Даргын хүлээн зөвшөөрөхүйц, ICAO-гийн Хэлэлцэн тохирогч улсын нисэхийн эрх

 

 

 

 

 

 

 

 

 

 

бүхий байгууллага зөвшөөрсөн байх ёстой.

(e)              Аливаа этгээдэд дараах эрхийг олгохгүй:

(1)              тухайн этгээд дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх эрх:

(i)                145.59(b)-д шаардсан техник үйлчилгээний хяналтын заавар, журмын талаарх мэдлэгээ холбогдох удирдах ажилтнаар шалгуулсан байх;

(ii)               тухайн эзэмших эрхтэй холбоотой техникийн ур чадвараа холбогдох удирдах ажилтнаар шалгуулсан байх;

(iii)             хэрэв тухайн эрхэд, агаарын тээвэрлэгчийн техник үйлчилгээний хөтөлбөрөөр EDTO нислэгийн зөвшөөрөлтэй байхыг тогтоосон нисэх онгоц багтсан бол ИНД- 121.407-гийн шаардлагад тохирох сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх; эсхүл

(2)              тухайн этгээд дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, агаарын хөлөг болон бүрдэл хэсэгт хийсэн том хэмжээний модификаци болон том хэмжээний засвар нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгааг гэрчилгээжүүлэх эрх:

(i)                агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх эрх эзэмшдэг байх;

(ii)               модификаци болон засварын тохиролд хамаарах сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;

(iii)             модификаци болон засварын тохиролд хамааралтай, Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалтыг амжилттай өгсөн байх.

(f)                Энэ зүйлийн (a)-д шаардсан журмын дагуу олгосон эрх эзэмшиж байгаа этгээд нь дараахаас бусад тохиолдолд, тухайн эрхийг хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:

(1)              Хууль болон ИНД-66-гийн дагуу олгосон AMEL эзэмшиж байгаагаас үл хамааран, ИНД-66.57 болон 66.207-д заасан холбогдох туршлага хадгалах шаардлагыг хангасан байх;

(2)              хэрэв тухайн эрхэд, агаарын тээвэрлэгчийн техник үйлчилгээний хөтөлбөрөөр EDTO нислэгийн зөвшөөрөлтэй байхыг тогтоосон нисэх онгоц багтсан бол өмнөх 24 сарын дотор ИНД-121.407-гийн шаардлагад тохирох давтан сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.

(g)              Энэ зүйлийн (b), эсхүл (c)-гийн шаардлага хангаж байгаа этгээдэд энэ зүйлийн (a)-ийн дагуу олгосон эрх нь, ИНД-66-гийн С Бүлгийн дагуу олгосон дүйцэх зэрэглэл, эсхүл ИНД-66-гийн D Бүлгийн дагуу олгосон дүйцэх MAC-ийн эрхээс хэтэрч болохгүй.

(h)              Энэ зүйлийн (e)(1)(iii) болон (f)(2)-т, хэрэв техник үйлчилгээний хөтөлбөр нь 2010 оны 11 сарын 01-нээс өмнө батлагдсан бол EDTO нислэгийн ишлэлийг ETOPS-ийн ишлэл гэж тооцно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

145.61.                     Нислэгт тэнцэх чадварын хадгалалт

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтооно:

(1)              хүсэлт гаргагчийн ашиглаж байгаа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн гэмтэлтэй холбоотой мэдээллийг цуглуулах, шинжлэн шалгах болон дүн шинжилгээ хийх, тухайн мэдээллийг дараах этгээдэд түгээх:

(i)                холбогдох зохион бүтээх байгууллагад;

(ii)               тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн өмчлөгч, эсхүл үйл ажиллагаа эрхлэгчид;

(2)              гэмтлийн зөрчлийн мэдээллийг ИНД-12-т заасны дагуу ИНЕГ-т хүргүүлэх.

(b)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн өмчлөгч бүрд энэ зүйлийн (а)-д шаардсан журмын дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж байгааг мэдээлэх журмыг тогтооно.

145.63. Бүртгэл хөтлөх

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь бүтээгдэхүүн, эсхүл бүрдэл хэсэг бүр нь ашиглалтад шилжүүлэхэд тохирч байгааг бататгахад шаардлагатай бүртгэлийг ангилах, бүрдүүлэх, индексжүүлэх, хадгалах болон хөтлөх журмыг тогтоох үүрэгтэй.

(b)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг тогтоох үүрэгтэй:

(1)              ТҮБ-ын гэрчилгээний эрхийн хүрээнд, гэрчилгээжүүлэлтийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдийн туршлага, мэргэшил, сургалт болон хүчинтэй эрхийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;

(2)              гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж байгаа бүх агаарын хөлөг болон бүрдэл хэсэгт гүйцэтгэсэн ажлын тодорхойлолтыг багтаасан бүртгэл хөтлөх;

(3)              145.55(2)-т шаардсан багаж хэрэгсэл, төхөөрөмжийн тохируулгын болон тухайн тохируулга хийхэд ашигласан стандартын бүртгэл хөтлөх;

(4)              дараах шаардлагыг бататгах:

(i)                бүх бүртгэл нь гаргацтай бөгөөд байнгын, арилдаггүй байх;

(ii)               агаарын хөлгийн бүх бүртгэл нь агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч хэрэглэхэд боломжтой байх;

(iii)             энэ зүйлийн (b)-д заасан бүртгэлийг 5 жилээс доошгүй хугацаагаар хадгалдаг байх;

(iv)             энэ зүйлийн (b)-д шаардсан бүртгэлийг Даргын хүсэлтээр түүнд хүргүүлдэг байх.

145.65. Аюулгүй байдлын удирдлага

ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь ИНД-100.3-ын дагуу аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

145.67.                     Техник үйлчилгээний байгууллагын Ерөнхий заавар

(a)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь дараах журмыг багтаасан Ерөнхий зааврыг Даргад ирүүлэх үүрэгтэй:

(1)              Ерөнхий заавар болон түүнд багтсан бусад журамд дараах шаардлагыг багтаасан болохыг бататган, хүсэлт гаргагчийн нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан мэдэгдэл:

(i)                тухайн ТҮБ-ыг тодорхойлох ба энэ Дүрмийн байнгын хэрэгжилтийг бататгах хэлбэр болон аргыг харуулах;

(ii)               тухайн байгууллагын ажилтнууд түүнийг дагаж мөрдөх;

(1А)     145.65-д шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хувьд:

(i)                ИНД-100.3(b)-д шаардсан бүх баримт бичиг;

(ii)               ТҮБ-ын гэрчилгээ сунгуулахаас бусад хүсэлт гаргагчийн хувьд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэхийг дүрслэн харуулсан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө;

(2)              145.51(а)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын албан тушаал болон нэр;

(3)              145.51(а)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын дараах үүрэг, хариуцлагыг:

(i)                тухайн байгууллагын нэрийн өмнөөс Дарга, эсхүл ИНЕГ-тай шууд харьцах тэдний хариуцсан асуудал;

(ii)               аюулгүй байдлын удирдлагын үүрэг хариуцлага;

(4)              145.51(а)(1) болон (2)-т шаардсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтнуудын хариуцлагын шугаман хамаарлыг харуулсан байгууллагын бүтцийн зураг;

(5)              энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, хүсэлт гаргагчийн техник үйлчилгээ хийх бүх байрлал болон тухайн байрлал бүрийн байгууламжийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(6)              энэ зүйлийн (a)(5)-д заасан байрлал бүрд ажиллах тухайн байгууллагын ажилтнуудын бүтцийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(6А) байгууллагын хүрээнд аюулгүй байдлын хариуцлагын шугаман хамаарлыг тодорхойлсон мэдээлэл;

(7)              хүсэлт гаргагчийн гүйцэтгэх ажлын цар хүрээний дэлгэрэнгүй тодорхойлолт;

(8)              дараах дүрмээр шаардсан, хүсэлт гаргагчийн журмын дэлгэрэнгүй:

(i)                145.51(b) - ажилтны ур чадварын хадгалалтын үнэлгээний талаар;

(ii)               145.51(b) - ажилтны ур чадварын хадгалалтын байнгын сургалтын талаар;

(iii)             145.52 - техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалтын талаар;

(iv)             145.55(2) - багаж, эталон, техник үйлчилгээний болон тестийн төхөөрөмжийн хяналт, тохируулгын талаар;

(v)              145.59(b)(1) - бэлдэц материал, эд анги болон иж бүрдлийн үзлэг шалгалтын талаар;

(vi)             145.59(b)(2) - үл тохирох материал болон эд ангийн талаар;

(vii)           145.59(b)(3) - техник үйлчилгээний үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар;

(viii)         145.59(b)(4) - техник үйлчилгээний үйл ажиллагааны туслан гүйцэтгэх гэрээний талаар;

(ix)             145.59(b)(5) - материал, эд анги болон иж бүрдлийг таньж тогтоох, үйлчилгээ хийх, хадгалах болон баглах талаар;

(x)              145.59(b)(6) - агаарын хөлөг болон бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх талаар;

(xi)             145.59(b)(7) - CAA Form One - шилжүүлэхийг зөвшөөрсөн гэрчилгээ гаргах талаар;

(xii)           145.59(b)(8) - баримт бичгийн хяналт болон түгээлтийн талаар;

(xiii)         145.60 - ажилтанд эрх олгох талаар;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(xiv)         145.61 - хүсэлт гаргагчийн ашиглаж байгаа агаарын хөлөг болон бүрдэл хэсгийн НТЧ-ын хадгалалтад хамаарах мэдээллийг цуглуулах болон мэдээллээр хангах талаар;

(xv)           145.63(а) - бүртгэлийг таньж тогтоох, бүрдүүлэх, индексжүүлэх, хадгалах болон арчлах талаар;

(xvi)         145.63(b) – ажилтны туршлага, ур чадвар, мэргэшил болон сургалтын бүртгэл хөтлөх талаар;

(9)              145.53(b)(3)-т шаардсан, эд ангийг хадгалах болон ангилан тусгаарлах байгууламжийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(10)          145.53(c)-д шаардсан, тохирох орчин нөхцөлөөр хангах арга хэлбэрийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(11)          [хүчингүй]

(12)          Ерөнхий зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх журам;

(13)          ИНД-147.57 болон 147.59-д шаардсантай дүйцэх журам;

(14)          зэрэглэлийн хүрээнд тухайн цар хүрээг өөрчлөх журам;

(15)          хэрэв 145.11(13)-аас (15)-д заасны дагуу, шилжүүлэх мэдэгдэл гаргах зэрэглэл авахаар зорьж байгаа бол Ерөнхий зааварт хангамжийн шаардлагыг оруулах.

(b)              Хүсэлт гаргагч нь 145.59(b)(3)(iii)-т шаардсан журмын дагуу техник үйлчилгээ хийх тохиолдолд, техник үйлчилгээний байрлалын дэлгэрэнгүй мэдээллийг хүсэлт гаргагчийн Ерөнхий зааварт тусгахгүй байж болно.

(c)              Хүсэлт гаргагчийн Ерөнхий заавар нь Дарга хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой.

145.68.                     Шилжүүлэх мэдэгдэл гаргах зэрэглэл

(a)              Хэрэв хүсэлт гаргагч нь 145.11(a)(13),(14) болон (15)-д дурдсан S1, S2, эсхүл S3 зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бол дараах шаардлагыг хангах үүрэгтэй:

(1)              дараах үйл ажиллагаа хариуцсан удирдах ажилтан, эсхүл удирдах ажилтны багийг томилох:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(i)                нисэхийн бүтээгдэхүүнийг хүлээн авах;

(ii)               үзлэг шалгалт болон тест хийх;

(iii)             нисэхийн бүтээгдэхүүнийг илгээх болон шилжүүлэх мэдэгдэл гаргах;

(2)              хангамжийн бүх ажиллагаанд тохирох дараах барилга байгууламжаар хангах:

(i)                хангамжийн ажиллагааг удирдан зохион байгуулах захиргааны байр;

(ii)               үзлэг шалгалт болон тест хийх байгууламж;

(iii)             хүлээн авах болон илгээх байгууламж;

(iv)             агуулахын байгууламж;

(3)              дараах мэдээллийг багтаасан, шилжүүлэх мэдэгдэл гаргах хангамжийн хяналтын журмыг тогтоох:

(i)                шилжүүлэх   мэдэгдэл   гаргаж байгаа хангамжийн байгууллагын нэр болон гэрчилгээний зөвшөөрлийн дугаар;

(ii)               гаргасан огноо;

(iii)             нисэхийн бүтээгдэхүүнийг тодорхойлолтоор нь, хамааралтай бол эд анги, зураг, тодорхойлолт, серийн болон багцын дугаараар нь таньж тогтоох;

(iv)             хадгалах хугацаа болон нийт хугацааг багтаасан, нисэхийн бүтээгдэхүүний ашиглалттай холбоотой хязгаарлалт болон тохирол;

(v)              агуулагдсан тоо хэмжээ;

(vi)             үйлдвэрлэлийн явцад хийсэн модификацийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(4)              бүртгэл хөтлөх дараах журмыг тогтоох:

(i)                үнэн зөв, гаргацтай, бөгөөд байнгын, арилдаггүй байдалтай байх;

(ii)               тухайн мэдээллийг оруулснаас хойш 7 жил хадгалдаг байх.

С Бүлэг - Үйл ажиллагааны шаардлага

145.101. Байнгын хэрэгжилт

ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь:

(1)              Ерөнхий зааварт заасан ажлын байрлал тус бүрд, тухайн зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгална;

(2)              Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан бүх журмыг дагаж мөрдөнө;

(3)              Ерөнхий зааврын холбогдох бүлгийг шаардлагатай ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ ашиглах боломжтой байлгана;

(4)              В Бүлгийн шаардлага болон стандартыг байнга хангана;

(5)              ашиглалтад шилжүүлсэн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэг нь тэдгээрийн нислэгт тэнцэх нөхцөлд байгааг тодорхойлно.

145.103. Эрх эзэмшигчийн эрх, хязгаарлалт

(a)              Гэрчилгээ эзэмшигчийн Ерөнхий зааврын дагуу дараах эрх эзэмшсэн байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь дараах гэрчилгээжүүлэлтийг хийхгүй байх үүрэгтэй:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(1)              хэрэв тухайн техник үйлчилгээг энэ Дүрмийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаар хийлгэхийг шаардсан бол техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэх; эсхүл

(2)              агаарын хөлөг болон бүрдэл хэсэгт хийсэн том хэмжээний модификаци болон том хэмжээний засвар нь хүлээн зөвшөөрөхүйц техникийн өгөгдөлд тохирч байгааг гэрчилгээжүүлэх; эсхүл

(3)              S1, S2, эсхүл S3 зэрэглэлийн хүрээнд шилжүүлэх мэдэгдэл гаргах.

(b)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэх эрх олгогдсон этгээд нь дараах эрхтэй:

(1)              тухайн эрхэд заасан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх, эсхүл хяналт тавих;

(2)              тухайн эрхэд заасан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийсний дараа ашиглалтад шилжүүлэх.

(c)              Энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаас техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэх эрх олгогдсон этгээд нь ИНД-43-ын С Бүлгийн дагуу тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй.

145.105.         Гэрчилгээ эзэмшигчийн байгууллагын өөрчлөлт

(a)              Энэ зүйлийн (d) болон (f)-ийг харгалзан, ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь 145.67-д шаардсан эзэмшигчийн Ерөнхий зааврын дэлгэрэнгүй мэдээллийн нэмэлт өөрчлөлтийг тухайн байгууллагын хүчинтэй тодорхойлолт хэвээр хадгалагдаж байхаар хийсэн болохыг бататгах үүрэгтэй.

(b)              Гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:

(1)              Ерөнхий зааварт оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэ Дүрмийн болон бусад дүрмийн холбогдох шаардлагад нийцэж байгааг бататгах;

(2)              Ерөнхий зааварт заасан нэмэлт өөрчлөлт оруулах журмыг дагаж мөрдөх.

(c)              Гэрчилгээ эзэмшигч нь Ерөнхий зааварт нэмэлт өөрчлөлт оруулсан даруйд нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргын хэрэгцээнд зориулж цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.

(d)              Гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхээс өмнө Даргын зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай:

(1)              Гүйцэтгэх захирал;

(2)              нэр заагдсан удирдах ажилтнууд;

(3)              техник үйлчилгээний зэрэглэл;

(4)              зэрэглэлийн доторх цар хүрээг өөрчлөх журам;

(5)              техник үйлчилгээ хийгдэж байгаа байрлал;

(6)              техник үйлчилгээг гэрчилгээжүүлэх ажилтанд эрх олгох журам;

(7)              аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, хэрэв тухайн өөрчлөлт нь нөлөө бүхий өөрчлөлт бол.

(e)              Энэ зүйлийн (d)-д заасан өөрчлөлтийг хийж байх үед, эсхүл хийсний дараа тухайн гэрчилгээ эзэмшигчийн дагаж мөрдөх нөхцөлийг Дарга тогтоож болно.

(f)                Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (e)-гийн дагуу Даргын тогтоосон нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.

(g)              Хэрэв энэ зүйлд заасан өөрчлөлт нь гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан бол гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр Даргад цаг алдалгүй хүргүүлэх үүрэгтэй.

(h)              Нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж Даргын үзсэн нэмэлт өөрчлөлтийг гэрчилгээ эзэмшигч Ерөнхий заавартаа оруулах үүрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

D Бүлэг - Шилжилтийн зохицуулалт

145.151. ИНД-121, эсхүл ИНД-125-ын   үйл   ажиллагаанд   оролцдог   агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийдэг ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт

(a)              Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:

(1)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч:

(i)                ИНД-121.1, эсхүл 125.1-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт техник үйлчилгээ хийдэг;

(ii)               энэ зүйлийн (a)(1)(i)-д дурдсан агаарын хөлгийн бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийдэг;

(2)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч:

(i)                ИНД-121.1, эсхүл ИНД-125.1-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх;

(ii)               энэ зүйлийн (a)(2)(i)-д дурдсан агаарын хөлгийн бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх.

(b)              Энэ зүйлд хамаарах байгууллага нь энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө дараах заалтыг мөрдөхгүй байж болно:

(1)              145.51(а)(2)(iii)-ыг, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтантай бол;

(2)              145.65-ыг, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд, 145.155-ыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн бол;

(3) 145.67(a)(1A)(i)-ийг;

(4) 145.67(a)(3)(ii)-ыг;

(5) 145.67(a)(6A)-г.

(c)              Гүйцэд бөглөсөн ИНЕГ маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг дараах хугацаанд Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)              энэ зүйлийн (a)(2)-ын дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагчийн хувьд, 2019 оны 7 сарын 30-нээс хойш;

(2)              энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн хувьд, 2019 оны 7 сарын 30-нээс өмнө.

(d)              Энэ зүйлийн (c)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлага хангасан байх ёстой:

(1)              аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон огноог багтаасан байх;

(2)              тухайн байгууллага 145.65-ын дагуу шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.

(e)              Хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол Дарга:

(1)              тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;

(2)              аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн огноог тогтооно.

(f)                Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу огноог тогтоохдоо Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:

(1)              тухайн байгууллагын хүчин чадал;

(2)              тухайн байгууллагын төвөгшил;

(3)              тухайн байгууллагын үйл ажиллагаанд оршиж байгаа эрсдэл;

(4)              гэрчилгээг сунгах хугацаа;

(5)              тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;

(6)              хэрэгжүүлэлтийн огноо нь 2020 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.

(g)              Энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргахгүй байж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(h)              Энэ зүйл нь 2020 оны 2 сарын 1-ний өдөр хүчингүй болно.

145.153. ИНД-121, эсхүл ИНД-125-ын үйл ажиллагаанд оролцдоггүй агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийдэг ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт

(a)              Энэ зүйл нь дараах этгээдэд хамаарна:

(1)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч:

(i)                ИНД-121.1, эсхүл ИНД-125.1-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт техник үйлчилгээ хийдэггүй;

(ii)               энэ хэсгийн (1)(i)-д дурдсан агаарын хөлгийн бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийдэггүй;

(2)              ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч:

(i)                ИНД-121.1, эсхүл ИНД-125.1-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт техник үйлчилгээ хийхгүй;

(ii)               энэ зүйлийн (a)(2)(i)-д заасан агаарын хөлгийн бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийхгүй;

(b)              Энэ зүйлд хамаарах байгууллага нь энэ зүйлийн (e)(2)-ын дагуу тогтоосон хэрэгжүүлэлтийн хугацаанаас өмнө дараах заалтыг мөрдөхгүй байж болно:

(1)              145.51(а)(2)(iii)-ыг, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо хариуцсан удирдах ажилтны оронд дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтантай бол;

(2)              145.65-ыг, хэрэв байгууллага нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх болон мөрдөхийн оронд, 145.155-ыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлсэн бол;

(3) 145.67(a)(1A)(i)-ийг;

(4) 145.67(a)(3)(ii)-ыг;

(5) 145.67(a)(6A)-г;

(c)              Гүйцэд бөглөсөн ИНЕГ маягт болон хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг дараах хугацаанд Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)              энэ зүйлийн (a)(2)-ын дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагчийн хувьд, 2019 оны 7 сарын 30-наас хойш;

(2)              энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн хувьд, 2020 оны 7 сарын 30-наас өмнө.

(d)              Энэ зүйлийн (c)-д заасан хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө нь дараах шаардлага хангасан байх ёстой:

(1)              аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн санал болгосон огноог багтаасан байх;

(2)              тухайн байгууллага 145.65-ын дагуу шаардсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг дүрслэн харуулсан байх.

(e)              Дарга, хэрэв хүлээн зөвшөөрөхүйц бол:

(1)              тухайн байгууллагын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг батална;

(2)              аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлтийн огноог тогтооно.

(f)                Энэ зүйлийн (e)(2)-ын дагуу огноог тогтоохдоо Дарга дараах нөхцөлийг тооцох үүрэгтэй:

(1)              тухайн байгууллагын хүчин чадал;

(2)              тухайн байгууллагын төвөгшил;

(3)              тухайн байгууллагын үйл ажиллагаанд оршиж байгаа эрсдэл;

(4)              гэрчилгээг сунгах хугацаа;

(5)              тухайн байгууллага, эсхүл ИНЕГ, эсхүл хоёуланд нь хамаарах эх үүсвэр, эсхүл хуваарийн нөлөө;

(6)              хэрэгжүүлэлтийн огноо нь 2021 оны 2 сарын 1-нээс хойш байж болохгүй.

(g)              Энэ зүйлийн (a)(1)-ийн дагуу ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтэд хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг хавсаргахгүй байж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(h)              Энэ зүйл нь 2021 оны 2 сарын 1-ний өдөр хүчингүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

145.155. ТҮБ-ын гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилтийн дотоод чанар баталгаажуулалт

(a)              Энэ Дүрмээр шаардсан журам нь дүрмийн шаардлага хангасан ба тухайн байгууллага түүнийг хэрэгжүүлж байгааг бататгах зорилгоор 145.151(b)(1)(ii) болон 145.153(b)(1)(ii)-т шаардсан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй.

(b)                Дотоод чанар баталгаажуулалтын тогтолцоо нь дараах журмыг багтаасан байх ёстой:

(1)              хүсэлт гаргагчийн байгууллагын зорилт болон үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй байдлын бодлого болон аюулгүй байдлын бодлогын журам;

(2)              тухайн тогтолцоонд оршин байгаа хүндрэлтэй асуудал, эсхүл хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг тогтоох зорилгоор гэмтэл, зөрчлийн тайлан болон ажилтан, үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг багтаасан чанарын үзүүлэлтэд мониторинг хийдэг байхыг бататгах журам;

(3)              тухайн тогтолцооны хүрээнд илрүүлсэн хүндрэлтэй асуудлыг залруулсан болохыг бататгах залруулах арга хэмжээний журам;

(4)              тухайн тогтолцооны хүрээнд илрүүлсэн хүндрэлтэй асуудлын боломжит шалтгааныг арилгасан болохыг бататгах урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;

(5)              хүсэлт гаргагчийн байгууллагын аюулгүй байдлын бодлогод нийцүүлэх зорилгоор аудит хийх дотоод аудитын хөтөлбөр;

(6)              энэ Дүрмийн шаардлагыг хангасан дотоод чанар баталгаажуулалтын тогтолцооны байнгын тохиромжтой болон үр дүнтэй байдлыг бататгах удирдлагын дүгнэлт хийх журам.

(c)              Аюулгүй байдлын бодлогын журам нь тухайн аюулгүй байдлын бодлогыг байгууллагын бүх түвшинд ойлгож, хэрэгжүүлж, мөрдөж байгааг бататгах ёстой.

(d)              Залруулах арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх шаардлагатай:

(1)              оршиж байгаа хүндрэлтэй асуудлыг залруулах;

(2)              тухайн арга хэмжээний үр дүнг бататгах залруулах арга хэмжээг эргэн хянах;

(3)              залруулах арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

(4)              залруулах арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.

(e)              Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд дараах үйл ажиллагааг хэрхэн хийхийг заасан байх шаардлагатай:

(1)              хүндрэл үүсгэж болох асуудлыг залруулах;

(2)              тухайн арга хэмжээний үр дүнг бататгах урьдчилан сэргийлэх арга хэмжээг эргэн хянах;

(3)              урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд үндэслэн энэ Дүрмээр шаардсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

(4)              авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг удирдлага дүгнэх.

(f)                Чанарын дотоод аудитын хөтөлбөр нь:

(1)              аудит хийх үйл ажиллагааны шинж чанарыг тооцож аудит хийх байрлал болон давтамжийг тодорхойлох;

(2)              аудитыг тухайн үйл ажиллагаанд шууд хариуцлага хүлээдэггүй, сургалтад хамрагдсан аудитын ажилтан гүйцэтгэдэг болохыг бататгах;

(3)              аудитын үр дүнг, аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтан болон дотоод аудит хариуцсан менежерт мэдээлдэг болохыг бататгах;

(4)              хэрэв аудитаар хүндрэлтэй асуудал илэрсэн бол аудит хийгдсэн ажиллагааг хариуцсан ажилтнаас урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээ авахыг шаардах;

(5)              авсан урьдчилан сэргийлэх, эсхүл залруулах арга хэмжээний үр дүнд дүгнэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

хийх зорилгоор эргэн хянах аудит хийдэг болохыг бататгах ёстой.

(g)              Удирдлагын дүгнэлт хийх журам нь:

(1)              тухайн тогтолцооны байнгын үр дүнтэй байх хэрэгцээ шаардлагыг үндэслэн чанар баталгаажуулалтын тогтолцоонд удирдлагын дүгнэлт хийх давтамжийг тодорхойлох;

(2)              чанар баталгаажуулалтын тогтолцооны дүгнэлт хийх хариуцлага хүлээсэн менежерийг тодорхойлох;

(3)              тухайн дүгнэлтийн үр дүнг дүгнэж, бүртгэл хөтөлдөг болохыг бататгах ёстой.

(h)              Дотоод чанар баталгаажуулалт хариуцсан удирдах ажилтан нь аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Гүйцэтгэх захиралтай шууд харьцах эрхтэй байна.

(i)                Энэ зүйл нь 2021 оны 2 сарын 1-ний өдөр хүчингүй болно.

 

--oOo--